Хүүхэд цөөхөн тоглоомтой байх тусмаа жаргалтай байдаг гэдгийг эрдэмтэд баталжээ

2

Хүүхэд хүмүүжүүлэх гэдэг нарийн төвөгтэй, үл тасалдах үйл явц байдаг. Энэ бол урт хугацааны хөдөлмөр. Олон эцэг эхчүүд хүүхдээ аз жаргалтай байлгаж, анхаарал халамж дунд өсгөхийг хичээдэг. Үүний тулд янз бүрийн тоглоом авч өгөх болдог билээ. Ихэнх эцэг эхчүүд хүүхэд нь олон тоглоомтой байх тусмаа аз жаргалтай байна гэж боддог. Тиймээс тэд жижигхэн хүн болон техникийн дүрс бүхий тоглоомноос эхлээд нарийн бүтэцтэй эвлүүлдэг тоглоом, удирдлагатай машин хүртэл авч өгдөг.

Гэсэн ч эрдэмтэд нэгэн сонин онолыг гаргаж иржээ. Хүүхдийн тоглоом хэдий чинээ цөөн байна, уг хүүхэд төдий чинээ аз жаргалтай өсдөг гэдгийг тэд тогтоожээ. Энэ хачирхалтай онолын онцлог нь юунд байна вэ?

Хоёр сонголт

Судалгааг хүүхдүүдийн дунд явуулсан бөгөөд 18-30 сартай 36 хүүхэд сонгож авсан байна. Хүүхдүүдийг тусдаа өрөөнд байлгаж, зарим нь 16 тоглоомоор тоглох боломжтой бол зарим нь 4-хөн тоглоомоор л тоглох боломжтой тийм нөхцлийг бий болгосон байна.

Ер бусын үр дүн

Туршилтын явцад цөөхөн тоглоомтой хүүхдүүд нь тоглоомондоо илүү идэвхтэй орж байв. Тэд илүү бүтээлч байсан төдийгүй уран сэтгэмж ч ихээр гаргаж байжээ.

Харин олон тоглоомтой хүүхдүүд байнга нэг тоглоомоос нөгөө рүү шилжиж, анхаарал нь төдий чинээгээр төвлөрч өгөхгүй байв. Хүүхдүүд бүх л тоглоомоороо нэг дор тоглох гэж оролдох нь байдлыг улам хүндрүүлж байсан байна.

Хүүхдүүдийн энэ хачирхалтай байр байдлын тухай сэтгэл судлаачид өөрсдийн таамаглалаа гаргасан байна. Тэднийхээр хүүхдийн анхаарлыг сарниулж байсан гол зүйл нь тоглоом. Эдгээр олон тоглоомноос болж хүүхдийн анхаарал төвлөрөхгүй, аливаа зүйлийг хэвийн байдлаар анзаарч, шийдэхэд нь саад болж байсан гэнэ.

Баталгаа

18-30 сартай хүүхдүүдийн анхаарлыг нэг зүйл дээр удаан төвлөрүүлнэ гэдэг нь маш хэцүү зүйл. Тэр тусмаа хажуугаар нь өөр анхаарал сарниулах зүйл гарч ирэх нь төвлөрөх байдлыг бүр ч төвөгтэй болгодог.

Дүгнэлт

Сэтгэл судлаачид эцэг эхчүүдэд хүүхдээ нэг дор олон тоглоомоор тоглохыг нь зөвшөөрөхгүй байхыг анхааруулдаг. Олон тоглоомоор тоглох нь тэдний анхаарал төвлөрөх, нэг дор удаан суух байдалд сөргөөр нөлөөлдөг байна.

3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2019/07/31 at 20:03

    Oyuka Oyuka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *