Судалгаагаар дур булаам, халуухан хүмүүс бусадтай удаан хугацаанд хайр дурлалын харилцаатай байж чаддаггүй болох нь батлагджээ!

2

Сайхан харагддаг хүмүүс амьдралаас олон давуу талыг хүртдэг юм шиг санагддаг. Тэд ажил дээрээ илүү амжилттай байж, хүмүүсийн дунд амархан орж чадахаас гадна мөнгө олох тал дээр ч асуудалгүй байдаг. Эдгээр хүмүүсийг бараг алхаж буй Calvin Klein эсвэл Victoria Secret-ийн сурталчилгаа гэж хэлж болох ч, үүнд хар бараан тал гэж бас бий. Шинжлэх ухаан энэ төрлийн хүмүүсийг бусадтай удаан харилцаа өрнүүлж чаддаггүй гэж үзэж байна.

Бид бүхэн сайхан царай зүстэй хүмүүсийг хамтрагчаа амархан олдог байх гэж боддог ч, үнэн хэрэгтээ халуухан байдал аз жаргалтай болон урт удаан үргэлжлэх харилцааны үндэс биш бололтой. Тэгвэл яагаад гэдгийг бид танд хэлж өгье.

Тэдэнд маш олон сонголт бий

Энэ дүгнэлтийг Харвардын их сургуулийн зүгээс хийсэн судалгаан дээрээ үндэслэн гаргажээ. Үүүнийг салалтын дийлэнх хувийг дур булаам, сайхан царай зүстэй хүмүүс эзэлж байгаатай холбож тайлбарлаж болно. Судлаачдын үзэж байгаагаар, сэтгэл татам төрхтэй хүмүүсийн хувьд, харилцаанд нь маш их сонголт гарч ирдэг учир тэдэнд гадаад хүчин зүйлсээс өөрийгөө хамгаалах хэцүү байдаг гэнэ.

Өөрөөр тайлбарлавал, сайхан харагддаг хүмүүс амархан салдаг гэсэн үг, яагаад гэвэл тэд харилцааны хүнд хэцүү үе шатыг давах сонирхол багатай байдаг. Ер нь бол тэд харилцаанд учирч болох саад бэрхшээл болон асуудлаас зайгаа барьж, аль болох нүүр тулахыг хүсдэггүй байна.

© LOBODA / INSTADRAMA

 

Халуухан байдлын түвшин болон аз жаргалгүй гэрлэлтийн үр дагавар хоорондоо холбоотой

Судалгааны эхний шатанд салалт болон хамтрагчийн халуухан байдлыг хоорондоо нягт холбоотой байгааг олж тогтоожээ. Үүнийг мэдэж авахын тулд 2 эмэгтэйд тэдний ахлах сургуулийн төгсөлтийн монтажнаас 230 сэтгэл татам залуугийн зургийг үзүүлж, хамгийн халуухныг нь сонгохыг хүсжээ. Дараа нь судлаачид тэдгээр залуусыг зургаа авахуулснаас хойш 30 жилийн дараа гэхэд гэрлэсэн эсвэл салсан эсэхийг нь судалсан байна. Үр дүнд нь дур булаам, халуухан байх тусмаа гэр бүлээ цуцлуулах хандлага их байдаг нь батлагджээ.

Судлаачид “IMDb” болон “Forbes” сэтгүүлүүдтэй хамтран олны танил хүмүүсийг оролцуулан туршилт хийсэн ч ижилхэн үр дүн гарсан байна.

© mariy / Pexels © Depositphotos.com

 

Сэтгэл татам хүмүүс хайр дурлалын харилцааг эхлүүлсэн ч, өөр сонголтыг эрэлхийлдэг

Хосуудын дийлэнх нь “гайхшрах нүд”-ээ гээдэг болох нь худал зүйл биш. Энэ механизм бидэнд бусад хүмүүсийг бага сэтгэл татам болохыг харах болон харилцаагаа амьдралд тохиолдох гэнэтийн зүйлсээс хамгаалахад тусалдаг. Гэвч сүүлийн судалгааны үр дүнгээс харахад, сэтгэл татам хүмүүст энэ хамгаалалтын чадвар дутмаг байдаг ба тэд өөр сонголт байх тусам тэдгээрт анхаарлаа хандуулдаг байна. Түүгээр ч зогсохгүй, хэрэв сайхан царай зүстэй хүмүүсийн одоогийн харилцаа нь аз жаргалгүй санагдаж эхэлсэн бол, тэд эргэлзэх зүйлгүй дараагийн сонголтоо хийхдээ бэлддэг аж.

© The Talented Mr. Ripley / Paramount Pictures

Төгсгөлд нь, харилцаанд бууж өгөх өөр олон хүчин зүйл байдаг гэдгийг санаарай. Олон учир шалтгаанууд бий – хэрэв та халуухан бол хэзээ ч үнэнч хайр сэтгэлтэй учирч, аз жаргалтай амьдрахгүй гэсэн үг биш. Гэхдээ хэрэв та сайхан төрхтэй боловч, харилцааны тал дээр азгүй байвал энэ судалгаанаас харахад, хүсэн хүлээдэг нэгэнтэйгээ учирч мэдэх юм. Та бусдад зүгээр л хэт халуухан сангаддаг байж болно.

© LOBODA / BOY

Та энэ судалгааны үр дүнтэй санал нийлж байна уу? Таны эргэн тойронд ийм хандлага ажиглагддаг уу?

3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *