Байшингийн эзэн барилгачдад нэмэлт мөнгө төлөхөөс татгалзсаны улмаас байшингийнх нь тал хэсгийг нурааж орхижээ

0

Их Британийн Лестер хотод байшингийн эзэн болон байшингийн хоёрдугаар давхрыг гүйцээж барих, мөн барилгын өөр бусад ажил гүйцэтгэхээр хөлсөлсөн барилгын ажил гүйцэтгэгчийн хооронд үл ойлголцол үүссэн байна. Байшингийн эзний хэлснээр тэд нэмэлт 3500 фунт стерлингийн төлбөрөөс болж муудалцсан байна. Гэхдээ өөрийн байшингаа дээвэргүй, эдлэн газар нь тэр чигтээ бутарч унасан чулуун дунд үлдэхийн чинээ санаагүй ажээ.

Лестерийн Стонигейт дэх 475,000 фунт стерлингийн үнэтэй байшинг 40 настай Жей Куржи өнгөрсөн жил худалдаж авчээ. Байшингаа бага зэрэг сайжруулах гэж барилгачин хөлсөлж авсан байна. Гэтэл захиалагч болоод гүйцэтгэгч хоёр тал дараа нь үнэ дээрээ тохиролцож чадсангүй. Гүйцэтгэгч удаан ч бодсонгүй хийсэн ажлаа “өөрчилж” – байшингийн талыг зүгээр л нураачихсан юм.

 

Байшингийн эзэн цaгдаад хандахад эpүүгийн гэмт xэрэг биш харин захиргааны хэрэг байна гээд өөр газар хандахыг зөвлөжээ

dailymail.co.uk

Байшинд засвар/барилгын хийж эхлэхээс өмнө.

dailymail.co.uk

Маргалдсаны улмаас гүйцэтгэгчийн нураасан байшин.

“Би энэ байшинг өнгөрсөн жил худалдаж авсан юм. Барилгын ажил 2 дугаар сард эхэлсэн, бид  ам бүл зургуулаа, бид бүгд чөлөөтэй багтах байшинтай болохыг л хүсэж энэ том ажлыг эхлүүлсэн. Манай гэр бүл 2 давхар байшинтай, шинэ дээвэртэй, шинэ цахилгааны утастай, бид өөрсдийн байшингаа илүү байгальд ээлтэй болгохыг л хүссэн. Энэ бол аймшигтай хэрэг. Харамсалтай нь би хөлсөлж болох гүйцэтгэгч нараас хамгийн мууг нь сонгож авсан бололтой” гэж Жей Куржи ярьжээ.

dailymail.co.uk

Барилгын ажил  нь хотхоны гудамжийг эмх замбараагүй болгож явган хүний замыг гэмтээжээ.

dailymail.co.uk

Мэдээллийн технологийн компанид архитекторын шийдэл хариуцсан ажил эрхэлдэг Жей Куржи барилгын ажлын нэмэлт хөлс болох 3500 фунт стерлингийг төлөхөөс татгалзсаны улмаас ийн єшөө авсан гэж үзэж байгаа юм.

dailymail.co.uk

Энэ єшөө авалт явагдаж байх үед гэрийн эзэд аялалд яваад эзэнгүй байжээ. Хөрш айлууд нь барилгын дээд давхрыг нурааж байгааг гайхан харсаар л байв. Хэдэн сарын турш барилгачид экскаватортой ирээд байшинг бага багаар нураасан байна.

dailymail.co.uk

“Байшинг нурааж байхад бид аялалд явчихсан эзэнгүй байсан юм. Би цaгдаа нартай холбогдсон л доо, гэхдээ тэд эpүүгийн биш иргэний шинж чанартай маргаан гэж үзсэн. Би аялалд яваа болохоор энэ асуудлыг шийдэхэд хэцүү байна” гэж нураалгасан байшингийн эзэн ярьжээ.

dailymail.co.uk

Гилфорд-роуд дэх байшингийн нурсан байдал

dailymail.co.uk

Уншигч та гүйцэтгэгч талын оронд байсан бол ямар арга хэмжээ авах байсан бэ?

5
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2021/06/20 at 00:46

    hogiin garuud hogiin garuuddaa hogiin zangaa l gargasan bna 🤣🤣🤣

  2. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2021/06/20 at 00:47

    ene muu americachuud iim hogiin shdee

  3. Sant Tek

    Sant Tek

    2021/06/20 at 08:46

    Ийм байхгүй бол болохгүйээ манайхан хүнээр юм хийлгэчихээд мөнгөө дутуу өгдөг

  4. Булгаа Мийгаа

    Булгаа Мийгаа

    2021/06/20 at 11:39

    Монголд бол шууд шорон

  5. Munguu tolohgui bol tged l butsaagaad nuraana shuudee

  6. Д. Хатансэлэнгэ

    Д. Хатансэлэнгэ

    2021/06/21 at 09:55

    Манай барилгачид хэрэгжүүлмээр юм. Байнга л шулуулдаг.

  7. Dulmaa Sumiya

    Dulmaa Sumiya

    2021/06/21 at 13:41

    3500 фунт бол тухайн газрын 1сарын цалин биздэ. Хайран хөдөлмөр нөгөө талаас тэрийг нь яаж ийгээд төлчихгүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *