Ресторанд зохих дүрэм журмын дагуу идэх ёстой 12 алдартай хоол. Өөрийнхөө сурснаар хамаагүй идэж болохгүй шүү!

0

Хоол идэх соёлыг бид муугүй мэдэх хүмүүс. Мэдээж соёлтой хүн хутга, сэрээгээ яаж зөв барихаа хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Харин олон нийтийн газар, албан ёсны хүлээн авалтын үеэр аливаа хоолыг хэрхэн зөв, соёлтой идэхийг тэр болгон мэдэхгүй ичиж зовох асуудалтай тулгардаг. Эдгээр энгийн дүрмүүдийг мэдэж байхад ямар ч олон нийтийн газар өөрийгөө “шавартай” хутгалгүй зөв аваад гарч чадах ажээ.

Дэлхийн олон үндэстний хоолыг хэрхэн зөв идэхийг бид интернетээс судалж үзлээ. Тансаг зэрэглэлийн ресторанд орсон ч зөв хооллож сурахад тусална.

1. Пицца

Ресторанд пиццаг сэрээ, халбагаар идэж болно, бас гартаа бариад ч идэж болно. Гараараа идэж байгаа бол пиццаны гол хэсгээс дэмжиж бага багаар идээрэй. Пиццаны хачир нь унах ёсгүй. Пиццаны захыг идэхгүй байх ёстой. Пиццаны зах нь гараараа идэхэд эвтэйхэн байхаар анхнаасаа зориулагдсан гэж италичууд тайлбарладаг юм.

 

2. Сам хорхой

Арилгаагүй сам хорхойг хооллох соёлын дагуу бол гараараа иднэ. Нэг гарынхаа хуруугаар сам хорхойн толгойноос чимхэж бариад нөгөө гарынхаа хуруугаар хүзүүнээс нь татна, ингээд махыг нь гаргаж ирэх юм. Хэрвээ сам хорхойг тосонд шарсан бол сүүл хавьд нь бага зэрэг хясаа үлдсэн байдаг. Энэ тохиолдолд сүүлний үзүүрээс хуруугаараа бариарай, соусандаа дүрээд цэвэрхэн хэсгээс нь иднэ.

 

3. Ази ресторанд будаа идэх

Будааг савхаар идэх нь хавьгүй дээр, савхыг шууны шулуунтай харьцуулахад 90 хэмд барина. Энэ байрлалаас савх амархан салж нийлдэг, мөн будаа ч унахгүй. Өөртөө бүр эвтэйхнээр будаа идэхийг хүсвэл савхгүй байгаа сул гартаа жижиг таваг бариад идэж байгаа будааныхаа доор барьж өөртөө ойртуулна.

 

4. Хясаа

Бүтэн хясаа идэх гэж байгаа бол хясааны хутга гэж зүйл ашиглах хэрэгтэй. Хясааны завсраар хутгыг оруулаад эргүүлж салгана. Хясааны хавтгай хэсгийг дээд талд нь гаргаж гартаа барихыг анхаараарай. Хясааг нээсний дараа нимбэгийн шүүсээр амтлаад шингэнтэй нь шууд амандаа хийнэ. Хясааны зөөлөн эдийг зажлах хэрэггүй!

 

5. Тай том-ям шөл

Уламжлалт тай том-ям шөл олон төрлийн амтлагч, ногоо, өвсний үндэс зэргийн орцтой. Энэ бүгдийг идэх хэрэггүй, харин тусад нь өөр тавганд ялгаж авдаг. Шөлний том хэмжээтэй мах эсвэл далайн гаралтай бүтээгдэхүүнийг савхаар иднэ, бусдыг нь тай халбагаар.

Уг шөлөнд будаа зайлшгүй дагалдаж ирдэг. Будааг тусад нь идэж болохоос гадна шөлөндөө хийгээд ч идэх боломжтой. Бас нэг хувилбар бол шөлний орцуудыг будаатай хольж идэх. Шөлийг тусад нь идэж болно, бас огт идэхгүй үлдээж ч болно.

 

6. Цэнгэг усны хясаа

Цэнгэг усны хясаанд хавчаар тавьсан байвал тавгандаа хавчаараа авч тавиад сэрээгээр хясааны махыг иднэ. Хэрвээ соусгүй байвал гараараа идэж болно. Хясааг идэж дуусаад хатуу хавтсыг нь тусгайлан бэлдсэн саванд эсвэл тавагныхаа зах дээр тавина. Албан бус арга хэмжээн дээр бол хясааны суларсан хавтсыг халбага болгон үргэлжлүүлэн хэрэглэх боломжтой.

7. Шарвин

Гэртээ шарвинг хүссэнээрээ идэж болно: өөрийн дуртай хачраа түрхэж аваад л хуйлна, гурвалжилна, дугтуй шиг дөрвөлжилж иддэг хүмүүс ч цөөнгүй. Харин айлд зочноор очсон эсвэл ресторанд шарвин идэх гэж байгаа бол хутга, сэрээгээр бага багаар зүсэж идэх ёстой. Хэрвээ шарвинг ширээний голд олон давхарлаж тавьсан байвал шарвингийн дээд хэсгээс сэрээгээр хатгаад “өөрийн талаас” эхлүүлж хуйлаад тавган дээрээ тавина.

 

8. Шөл

Хэрвээ өтгөн шөл бол халбагаа урд хэсгээр нь амандаа хүргэж ууна, харин шингэн шөл бол халбаганы хажуугаар ууна. Таваг руугаа бүх биеэрээ ойртож хэт их тонгойж болохгүй. Шөлөө идэж дуусаад халбагыг ширээн дээр тавихгүй: тавган дээрээ тавих ёстой.

 

9. Хавч

Хавч цагаан, ягаан эсвэл улаан өнгийн махтай байдаг. Аль ч хэсгээс нь идэж болно, гэхдээ эхлээд хөлийг нь салгаж идвэл илүү эвтэйхэн. Амандаа ойртуулаад шахаж байгаад махыг гаргаж идэж болно. Хавч мах ихтэй, ялангуяа том хавч бол бүр ч янзтай.

Дараа нь толгой, цээжийг нь гэдэс хэсгээс нь салгана. Хавчны гэдсийг дээш харуулан бариарай, эс бөгөөс амттай шүүс нь урсчих гээд байдаг, эсвэл жижгэвтэр тавган дээр тавиад арилгана. Сүүлнээс нь бариад махыг татна, мах бүхлээрээ гарч ирдэг юм. Цаашлаад толгойг нь цээжнээс салгана. Үүний тулд хавчны хуягаас бариад ийш тийш татна, дараа нь толгойн үзүүрээс барьж байгаад татахад бүрэн цэвэрлэгддэг. Хавчны хуяг дотор талд нь цагаан өнгийн мах бий. Маш амттай, идэж болно.

 

10. Сүши

Японд тогооч нар сүшиг гараараа идэхийг зөвлөдөг. Эрхий болон долоовор хуруугаараа сүшиний будаанаас зөөлөн хавчиж барина. Мөн савхаар идэхийг ч хориглохгүй.

 

11. Мисо шөл

Мисо шөлийг тагтай жижгэвтэр аяганд хийж өгдөг уламжлалтай. Аягыг нэг гартаа заавал авна, аягыг доороос нь бариад шөлийг бага бага хэмжээгээр оочилж ууна. Дараа нь савхаар аяганд үлдсэн дүпү, ногоо, далайн бүтээгдэхүүнийг иднэ. Хоолоо идэж дуусаад аягаа заавал таглаж тавина.

 

12. Васаби болон цуу хэрэглэх нь

Васабиг цуунд холих хэрэггүй төдийгүй буруу гэж үздэг нь бидний хувьд хачирхалтай санагдана. Дээд зэрэглэлийн ресторанууд сүши бүрт хангалттай васаби хийсэн байдаг. Ямар тохиолдолд васаби болон цууг холих вэ? Зөвхөн сашими идэхэд л болно.

Та ямар хоолыг зохих дүрмийн дагуу идэж байсан байна вэ? Та ресторанд биеэ зөв авч явж чаддаг уу?

9
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *