Бүдүүн гэдсийг байгалийн гаралтай аргаар цэвэрлэх шилдэг 7 бүтээгдэхүүн

2

Ходоод гэдсээр эвгүй оргиход бид хорт бодисоо гадагшлуулах цаг болжээ гэдгийг ойлгодог. Үнэндээ бол ийм зүйл гэж байхгүй: нэг ёсондоо цуурхал гэх үү дээ – орлогоо бодсон эм үйлдвэрлэгчид эсвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зардаг сүлжээнүүд л бидний буруу ойлголтыг ашиглаж байгаа нь тэр.

Emily frost / Shutterstock.com

Бүдүүн гэдэсний үндсэн үүрэг бол хоол боловсруулах үйл явцад оролцох, биеэс хэрэггүй бодисыг гадагшлуулахад оролцох явдал юм.

phugunfire / Shutterstock.com

Таагүй мэдрэмж нь харин өтгөн хаталт, явагдаж байгаа исэлтийн үйл явцаас төрнө. Аль ч тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлж зохих эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Өтгөн хаталтын тохиолдолд, ялангуяа архаг өтгөн хаталтын үед гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх нэн шаардлагатай. Харин исэлдэх үйл явц нь ферментээс хамаарна. Үүнийг хоолны зөв дэглэм, мөн нэмэлт буюу ферментийг орлох эмчилгээ зөв голдиролд оруулах ажээ.

Огтоос байхгүй хорт бодисыг гадагшлуулах – ходоодны өөрийн орчинг эвдэхэд хүргэх муу үр дагавартай, мөн эрүүл мэндээрээ ч хохирч болохыг анхаарууштай. Бүдүүн гэдсийг өөрөөр нь цэвэрлэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн байдгийг та мэдэж авахад илүүдэхгүй.

 

1. Ширхэглэг ихтэй хоол хүнс

Ургамлын гаралтай ширхэглэг бодис – жимс, ногоо, үр тариа, самар зэрэг нь ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлж өтгөн гаралтыг тогтворжуулахад тусална.

brightlightvegan / instagram

2. Давсны уусмал

Өтгөн хаталтын үед далайн эсвэл Гималайн давсыг усанд уусгаж өлөн дээрээ уухад үр дүнтэй байдаг. Гэхдээ энэхүү арга нь цусны өндөр даралттай, бөөр болон ходоод гэдэсний архаг өвчинтэй хүмүүст тохирохгүй, ялангуяа бөөр, цөсний чулуутай бол эрс татгалзах хэрэгтэй.

 

3. Шүүс болон смузи

Шинэхэн бэлдсэн шүүс болон смузи – амин дэм, эрдэс бодисын эх сурвалж, мөн дээр дурдсан ургамлын гаралтай ширхэглэг ихээр агуулагддаг гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ хэтрүүлж хэрэглэхгүй байхыг анхаараарай, ялангуяа чихрийн шижин, архаг ходоодны шархтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.

pocky_queen_ / instagram

 

4. Ургамлын гаралтай цай

Зарим нэг төрлийн ургамлын цай тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өтгөн хаталтын үед үр дүнтэй байдаг. Энэ төрлийн цайнд зуун наст, псиллум, зефирийн үр багтах ажээ. Мөн цагаан гаа, сармис, кайен перец нь өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр ургамлын цайг уухаасаа өмнө эмчтэй зөвлөхийг хүсэж байна.

travashop / instagram

 

5. Брокколи

Байцаа, тэр дундаа брокколи – ургамлын гаралтай ширхэглэгээр баялаг. Бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлээс хамгаална.

alenayaz / instagram

 

6. Хушга

Хушганд агуулагдах омега-3  нь ходоод гэдэсний эрүүл орчинг бий болгоход нөлөөлдөг.

vara_vanner / instagram

 

7. Тараг

Цэвэр тараг – байгалийн гаралтай прибиоток юм. Хүнсэндээ тогтмол тараг хэрэглэж чадвал гэдэс дүүрэх, хорт хавдрын эрсдэлээс хамгаалж чадна.

annarumma.alfonso / instagram

Бүдүүн гэдэсний үйл ажиллагааны доголдлоос урьдчилан сэргийлэхийн тулд дараах энгийн зөвлөмжүүдийг дагахад болох юм:

  1. Хэвийн жингээ барих
  2. Эрүүл хоолны дэглэм мөрдөх
  3. Хорт муу зуршлаас зайлсхийх (тамхи, архины хэрэглээ)
  4. Тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдах
  5. Амьдралын идэвхтэй дэглэм баримтлах

Бүдүүн гэдэсний эрүүл мэнд зөвхөн бие махбодийн эрүүл мэндээс шалтгаалаад зогсохгүй мөн сэтгэл зүйн эрүүл мэндээс шалтгаална. Бид өөрт хэрэггүй хоол хүнс хэрэглэснээр ходоод гэдэсний ачааллыг нэмэгдүүлж байгааг мөн анхаараарай.

Дээрх мэдээлэл нь зөвхөн танин мэдэхүйн шинж чанартай бөгөөд аливаа бүтээгдэхүүн, эм тариа хэрэглэхээсээ өмнө заавал мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөхөө авахыг анхааруулж байна.

5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Aki Zul

    Aki Zul

    2020/01/01 at 22:43

    Naranchimeg Oyun Erdene

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *