Хүний амьдралд гэр бүлээс өөр үнэ цэнэтэй зүйл гэж үгүй гэдгийг өөрсдийн гэрэл зургаараа баталсан 17 хүмүүс

3

Амьдралд олон л зүйлс тохиолдоно. Бид бүгд нас ахиж, дадал зуршлаа өөрчилж, амьдралын зорилгоо ч өөрөөр харах ба харин гэр бүл гэдэг бол хэзээ ч өөрчлөгдөхгүй үлддэг цөөхөн зүйлсийн нэг юм. Хэдийгээр ах дүү, хамаатан садны дунд үл ойлголцол үүсэж болох ч чухам тэд маань л бидний аз жаргалыг хуваалцаж, зовлон гунигтай үед бидэнд туслах хүмүүс билээ.

Гэр бүлийн амьдрал үргэлж сайхан байна гэж үгүй боловч хамгийн ойрын хүмүүс тань танд аз жаргал бэлэглэж, үргэлж түшиж тулж байх болно. Өнөөдрийн фото зургуудын баатрууд маань ч гэсэн хүн гэр бүлийнхнийхээ дунд байхдаа илүү хүнлэг сайхан сэтгэлтэй болдог гэдгийг баталсан юм.

1. 20 жилийн өмнө өвөө маань надад одон орон судлалын тухай ном бэлэглэж байсан бол өнөөдөр би NASA-гийн ажилтан болсон үнэмлэхээ өвөөдөө үзүүллээ.

© protonchain / reddit

 

2. Шинэ Зеландын парламентийн эмэгтэй гишүүн хүүхдээ төрүүлсний дараах амралтаа дуусгаад ажилдаа эргэн орж иржээ. Хурлын дарга маань гишүүд хоорондоо маргалдаж байх үед нялх хүүг нь угжиж, асарч байв.

© iamgulshansingh / reddit

 

3. Миний сүйт бүсгүй над дээр эхнэр минь болохоор ирж байгааг нь харж байгаа минь. Би хэзээ ч ийм аз жаргалтай байж үзээгүй.

© rmf5143 / reddit

 

4. 4 жилийн турш хичээсний эцэт бяцхан үртэй боллоо. Нохой маань ч бас дүүрэн аз жаргалтай байх шиг.

© drinkingmymilk / reddit

 

5. Төрөөд 10-хан цаг болж байгаа хүү минь шинжилгээний дараа. Энэ зургийг харах болгонд инээхгүй байж чаддаггүй юм.

© eiramikkin / reddit

 

6. Гэр бүлээрээ зургаа авахуулах гэж байгаа хүмүүсийн дунд би хайртай бүсгүйдээ гэрлэх саналаа тавилаа.

© kgchode / reddit

 

7. 2 жилийн дотор хоёр удаа зулбасны дараа охинтой боллоо. Эх дэлхий минь Лилианыг минь тосон аваарай.

© magnolia1778 / reddit

 

8. Энэ бол миний хайртай зураг бөгөөд би энд дүүрэн аз жаргалтай байна. Хурим хийсний хоёр жилийн дараа ч энэ сайхан үеийг дахин дурсмаар байна.

© fortwangle / reddit

 

9. Эгч минь хүүхдэд зориулсан номоо бичиж дуусгаад хэвлүүллээ. Ээж минь үүнийг хараад:

© RawIsJericho / reddit

 

10. Арай гэж чөлөө авч охиноо наранцэцгийн талбай дээр авчирлаа. Миний бодлоор түүний нүүр царайны байдал нь бид ямар их жаргалтай байгааг харуулж байх шиг.

© JakeBrownPhoto / reddit

 

11. Эмээгийнхээ цэцэрлэгийн тухай болон зургийг нь интернетэд тавьсан юм. Тэрхүү пост маань зөндөө олон лайк, коммент цуглуулсан нь эмээг их баярлуулсан юм. Энэ зураг дээр эмээ маань хүмүүсийн бичсэн комментуудыг уншиж баярлаж байгаа нь.

© reidy644 / reddit

 

12. Коллеж төгсөх сүүлийн жилд аав ээж маань намайг шинэ байр луу нүүхэд тусалсан юм. Энэ зургийг тэр үед авсан бөгөөд би ээжтэйгээ хамт байгаа нь энэ. Би энэ эмэгтэйд, миний төлөө хийсэн сайн сайхан бүхэнд нь талархаж, хайрлаж байх болно.

© elizabethcorinne / reddit

 

13. Хуучин зургаа үзэж байгаад өөрийн үеэл дүүдээ YouTube гэж юу байдгийг зааж өгөх гэж оролдож байж билээ.

© SplungerPlunger / reddit

 

14. Аав маань удахгүй өвөө болно гэдгээ сонсоод

© ThatDIYCouple / reddit

 

15. Өвөө маань дунд сургуулиа ч төгсөлгүй цэрэгт явсан юм. Харин өнөөдөр тэр дипломоо авлаа

© Pronay7 / reddit

 

16. Хорин жилийн дараа өнөөх машиныхаа урд

© akliaN / pikabu

 

17. Хөрш айлын хоёр маань одоо ч гэсэн гар гараасаа хөтлөлцөн зугаалдаг

© evgeshasav / Pikabu

Танд сайхан дурсамж үлдээсэн гэр бүлийн зураг бий юу?

42
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *