Хоолны дэглэм, спортоос бусдаар турахын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүст зориулсан 10 хачирхалтай шинэ бүтээл

2

Эмэгтэй хүн дунджаар, амьдралынхаа 17 жилд хоолны хатуу дэглэм баримталдаг гэдэг. Гэхдээ зарим нэг нь сайхан хоол унднаас татгалзаж ихээхэн цаг хугацаагаар өөрийгөө сойхоос халширна. Тэд илүү амархан арга хайх ба тэдгээр арга нь тэр болгон үр дүнтэй байдаггүй тал бий.

Ингээд интернет дэлгүүрүүдийн санал болгодог 10 янзын төхөөрөмжийг танд танилцуулах ба тэдгээр нь хүнээс их хүч шаардалгүй илүүдэл жинг багасгадаг хэмээн сурталчилдаг зүйлс юм. Эдгээр төхөөрөмжийг харахад ямар ч утгагүй мэт санагдах боловч олон хүн сайшаан магтсан байх юм билээ.

1. Нэмэлт хүчилтөрөгчөөр хангах амьсгалын төхөөрөмж

© AliExpress

Их энгийн энэ төхөөрөмж нь хүүхдийн шүгэл мэт харагдах ба биед нэмэлт хүчилтөрөгч нийлүүлэх зорилготой юм. Бүтээгчдийн ярьж байгаагаар бол ийм байдлаар хүний жин хасагдах гэнэ. Хэн нэгэн хүн энэ төхөөрөмжийг ашиглаад турсан үгүйг нь мэдэхгүй боловч зарим нэг нь үүнийг зөв амьсгалж сурахад, дасгал хийхдээ ашигладаг болсон байна.

 

2. Ээмэг

© AliExpress

Энэ бол ямар нэг персинг биш соронзот эмчилгээний төхөөрөмж бөгөөд чихэнд нааж тодорхой цэгүүдэд үйлчлэл үзүүлнэ. Энэ жижиг төхөөрөмжийг өдөрт хэд хэдэн удаа зүүх ба энэ нь хоол идэхийн өмнө ба хоол идэх үед илүү үр дүнтэй гэж бүтээгчид нь зөвлөж байгаа билээ. Үүнийг зүүснээр хоол идэх дуршил багасдаг  гэнэ.

 

3. Хоолны хэмжээг их болгож харагдуулах нүдний шил

© pixabay © pixabay

Японы эрдэмтэд хоолны хэмжээг их болгож харагдуулах боловч хоолны хэрэгсэл, хүний гар хөлийн хэмжээг хэвийн хэмжээгээр харагдуулдаг нүдний шил зохион бүтээжээ. Энэ нь хүний тархинд их хэмжээгээр идсэн гэсэн дохио өгөх ба үнэндээ бага хэмжээгээр идэж цадсан мэт сэтгэгдэл төрүүлнэ.

 

4. Хавайн сандал

© ebay

Хэдэн жилийн өмнө Америкчуудыг нэгэн зүйл ихээхэн бужигнуулсан нь чичиргээ өгч биеийн булчинг чангалж, тойрог маягийн хөдөлгөөн хийдэг сандал байжээ. Үйлдвэрлэгчид нь хүн энэ сандал дээр сууж хийх юмаа хийж байх үед уг сандал хажуугаар нь тухайн хүний булчинг чангалж ачаалал өгч байдаг юм байх. Гэхдээ энэ сандал дээр сууж үзсэн зарим хүн ямарваа нэг зүйл хийх биш, харин ч уначихгүйн тулд хамаг хүчээ шавхаж байсан тухайгаа ярьсан байдаг.

Одоо энэ сандлыг ихэнхдээ ямар нэг зугаа цэнгээн буюу Эллен Деженересийн шоу шиг зүйлд л ашигладаг болсон байна.

 

5. Ухаалаг сэрээ

© CNET / youtube

Хоол идэхдээ яаралгүй сайн зажилж идэх хэрэгтэй гэдгийг бид бүгд мэднэ. Энэ сэрээ нь хүн хоолоо амандаа хийж байгаа хурд болон хугацааг хянах ба хэрвээ хоол идэх нь хэт хурдан байвал сэрээ нь өөрөө танд дохио өгнө. Уг сэрээ нэг сэрээдсэн хоолыг идэх, зажлах хугацааг өөрөө тооцож энэ мэдээллээ ухаалаг утсанд дамжуулна. Өөрөөр хэлбэл аажуу, удаан идэж байж бага хоолоор цатгах зорилготой юм байна.

 

6. Бугуйвч

© AliExpress

Энэ нь зөвхөн гоо сайханд төдийгүй илүүдэл жингээ хасахад тус болно. Өмнө хэлсэн ээмэгтэй адил соронзон эд бөгөөд тусгай цэгүүдэд үйлчлэл өгч өлсөх, цадах мэдрэхүйд нөлөөлдөг гэнэ.

 

7. Хэлний наалт

© ABC News / youtube

2009 онд Беверли-хиллзийн нэгэн гоо сайхны мэс засалч турахад тус болох өвөрмөц арга зохиожээ: энэ нь үйлчлүүлэгчийн хэлэнд нэгэн наалт наах явдал байв. Ийм наалттай хүн хоол идэхэд өвдөх ба зөвхөн шингэн зүйл л ууж болно. Наалтыг 1 сарын турш наалттай байлгахад 13 кг хүртэл турна гэж эмч зөвлөж байжээ. Харамсалтай нь иймэрхүү зүйлийг хэрэглэж үзэх гэсэн хүний тоо маш цөөхөн бөгөөд АНУ-ын Эрүүл Мэндийн Яам үүнийг хориглосон байна.

 

8. Цэнхэр нүдний шил

© yumetai

Улбар шар өнгө хоол идэх дур нэмдэг бол хөх, цэнхэр өнгө нь харин эсрэгээрээ бууруулна. Үүнийг Хятадын зохион бүтээгчид ашиглан хөх линз бүхий нүдний шил хийжээ. Энэ нь хоолонд хөх, цэнхэр туяа оруулж харагдуулах ба ийм хоолыг хараад хүний идэх дур буурна.

 

9. Уруулын будаг

© Iurii Racenkov / shutterstock © amazon

Олон гоо сайхны брэндүүд тураах үйлчилгээтэй хурц өнгөтэй уруулын будгийг санал болгодог. Бүтцэд нь хоолны дуршил бууруулах зарим нэг бодис орсон байдаг юм байна.

 

10. Тавчик

© AliExpress

Ер бусын өвөрмөц эд зүйл зохиохдоо гаргуун Хятадууд тураах зориулалттай гэх хачин зүйл сэдэж дуусахгүй нь. Энэ удаа тал тавчик зохиосон ба энэ нь хүний гэдэсний булчинг чангалж, судас бүдүүрэх болон целлюлитээс хамгаална гэнэ. Гэхдээ тийм ч сайн үр дүн өгнө гэдэг нь эргэлзээтэй ба ямар ч байсан ийм тал тавчик өмсөөд явна гэдэг үнэхээр хэцүү зүйл байж таарна.

Та иймэрхүү хачин сонин зүйлсэд итгэдэг үү эсвэл спорт, хоолны дэглэм нь турах цорын ганц зөв зам гэж боддог уу?

9
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *