Олон хүнд хачирхалтай мэт санагдаж болох ч үнэхээр үр дүнтэй байдаг хоол хүнс хадгалах 12 лайфхак 

0

Бид хүнсээ цуглуулахдаа тэр болгон нарийн жагсаалт гаргалгүйгээр дэлгүүр орж авах ёстой хэмжээнээсээ илүү ихийг авах тохиолдол гардаг. Дараа нь хөргөгчинд удаан хэвтсэн хүнс муудаж хаяхад хүрнэ. Гэхдээ энэ алдааг бид тодорхой нөхцлийг бүрдүүлж өгснөөр засаж болох ажээ. Өөрөөр хэлбэл хоол хүнсийг удаан хадгалах боломжтой юм.

Бяслагийг сахартай цуг хоолны хуванцар саванд хийгээрэй. Сахар илүүдэл чийгийг өөртөө шингээнэ. Чийгтээд эхэлбэл шинэ сахар хийхэд л хангалттай

Бяслагийг удаан хадгалах бас нэгэн арга – пергамент цаасанд ороох. Бяслаг “амьсгалах”-ын зэрэгцээ өөртөө чийг татахгүй.

 

Хурган гуаг худалдан авсныхаа дараа шууд угаах шаардлагагүй, яг хоол хийхийнхээ өмнө л угааж цэвэрлэж байвал зүгээр. Үүнээс өмнө хуурайгаар нь хадгалаарай

 

Жигнэмгийг удаан хугацаанд шинээр нь хадгалахыг хүсвэл битүү тагтай саванд хийгээрэй. Шаржигнуур чанараа алдахгүй, зөөлрөхгүй

 

Ногоон навчит ногоог шинэхнээр нь хадгалахыг хүсвэл устай саванд хийж хөргөгчдөө тавиарай. Дээгүүр нь уутаар бүтээх эсвэл таг тавьсан ч болно.

Бас нэгэн арга – ногоон навчит ногоог чийгтэй цаасан алчуур дээр дэлгэж тавиад ороомог хийж байгаа юм шиг хуйлна. Хуйлсан ногоог гялгар уутанд хийж хөргөгчид хадгална.

 

Хөргөгчид задалсан консервыг хадгалахгүй байсан нь дээр. Тагтай өөр шинэ саванд хийж хадгалахыг зөвлөж байна

Бас миний өөрийн хэрэглэдэг амархан арга бий – үлдэгдэл загасыг нааш нааш хийж өөртөө төвөг удахгүй арга. Лаазыг силикон тагаар таглаарай. Уг таг одоо төрөл бүрийн хэмжээтэйгээр зарагддаг болсон байна.

 

Улаан лоолийг бүрэн болгохгүйгээр удаан хадгалах шаардлага гарсан бол навчнаас тастсан хэсгийг доош харуулан тавьж тасалгааны хэмд хадгална

Ийм байрлалд байгаа тохиолдолд чийг нь улаан лоолиос “гарахгүй”, агаар ч “орохгүй”.

 

Гадилыг олсоор өлгөвөл шар өнгөө удаан хадгална

Гадилд агуулагдах этилен хий нь гадилыг хурдан болгоход нөлөөлдөг. Ийм байрлалд байгаа үедээ удаан ялгардаг ажээ.

 

Хоол хийсний дараа хэрчсэн өргөст хэмх үлдсэн бол устай саванд хийж хөргөгчдөө хадгалаарай. Нэг хэсэгтээ л муудахгүй

 

Хэрчсэн авокадог хэд хоногийн турш шинээр нь хадгалахыг хүсвэл хэрчим сонгинотой саванд цуг хийж хөргөгчид тавиарай

 

Нимбэг зип түгжээтэй гялгар уутанд удаан хадгалагдана, гэхдээ хөргөгчинд хийхээ мартав

 

Гүзээлзгэнийг цагаан уксустай усанд (харьцаа 1:3) хэсэг хийгээд авсны дараа удаан хадгалах боломжтой

Уксустай уснаас аваад жимсгэнийг сайтар хатаагаад цаасан алчууртай хоолны саванд хийж хадгална. Тагтай сав байх бөгөөд хөргөгчид хийгээрэй.

 

Шинэхэн мөөгийг цаасан уутанд хийж хөргөгчид хадгалаарай. Бага чийг хуримтлуулахын тулд уутны ёроолд цаасан алчуур тавина

Хоол хүнсийг удаан хадгалах ямар арга та мэдэх вэ?

4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *