Киноныхоо төсвийн дийлэнх хэсгийг зарцуулж, өндөр өртгөөр бүтсэн 10 киноны үзэгдэл

2

Зураг авалтын талбай бэлтгэх, жүжигчид, ажилчдын цалин, эвлүүлэг гэх мэт олон зүйлсээс хамааралтайгаар кино олон сая долларын хөрөнгөөр бүтдэг билээ. Тэгвэл манай сайт уншигч танд тухайн киноныхоо төсвийн дийлэнх хэсгийг зарцуулж бүтсэн 10 киноны үзэгдлийг танилцуулж байна.

1. Ben-Hur (1959)

© Ben-Hur / Metro-Goldwyn-Mayer (MGM)

Морин уралдаантай 9 минутын үзэгдлийг авахын тулд тухайн үеийн ханшаар 4 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 34 сая ам.долларыг зарцуулж байжээ. Тус үзэгдлийн зураг авалтыг хийхийн тулд 5 жилийг зарцуулж, нийт 750 хүний бүрэлдэхүүнтэйгээр зураг авалтыг хийсэн гэдэг.

 

2. Pearl Harbor (2001)

© Pearl Harbor / Touchstone Pictures and co-producers

Япончуудын Сувдан эргийг эзлэх үзэгдлийг 5.5 сая ам.долларын өртөгтэйгөөр бүтээж байжээ. Энэ нь өнөөгийн ханшаар 40 сая ам.доллар болох бөгөөд 12 камерыг нэгэн зэрэг ашиглаж зураг авалт хийснээрээ онцлог байсан аж.

 

3. Avengers: Endgame (2019)

© Avengers: Endgame / Marvel Studios and co.producers

Кино урлагийн түүхэнд хамгийн их өртөгтэйгээр бүтсэн үзэгдэлд яах аргагүй Тони Старкын оршуулгын үзэгдэл багтана. Тус киноны нийт төсөв болох 356 сая ам.долларын нилээдгүй хувь нь тус үзэгдэлд Марвелийн бүх баатруудыг нэгэн дор цуглуулахад орсон нь лавтай биз ээ.

 

4. 007: Spectre (2015)

© Spectre / B24 and co-producers

James Bond Ром хотын гудамжаар киноны эсрэг дүртэй хөөцөлддөг үзэгдлийн зураг авалтыг 32 сая ам.долларын өртөгтэйгээр хийж гүйцэтгэжээ. Тус үзэгдэлд 4.6 сая ам.долларын үнэтэй Aston Martin DB10 тэргүүтэй 10 автомашиныг хэрэглэсэн байдаг ажээ. Тэдний дийлэнх нь зураг авалтын үеэр эвдэрч, сүйддэг гэдгийг үзэгч та мэдэх биз ээ.

 

5. The Matrix Reloaded (2003)

© The Matrix Reloaded / Warner Bros and co-producers

Тусгай ажилтан Смиттэй тулaлддаг Неогийн үзэгдлийг 40 сая ам.долларын өртөгтэйгөөр бүтээжээ.

 

6. Speed 2: Cruise Control (1997)

© Speed 2: Cruise Control / Blue Tulip Productions and co-producers

5 минутын турш үргэлжлэх хот руу усан онгоц түрж орж ирэх үзэгдлийг 160 сая ам.долларын өртөгтэйгөөр хийжээ. Тус үзэгдэлд зориулж хөлөг онгоцыг бүхэлд нь хийлгэж байсан аж.

 

7. Transformers: The Last Knight (2015)

© Transformers: The Last Knight / Paramount Pictures and co-producers

Зураг дээрх үзэгдлийг 2 сарын турш бэлтгэж, нийт 10 хоногт авч дуусгажээ. Тухайн цаг үеийн ханшаар эл үзэгдлийн өртөг 15 сая ам.доллар болж байв.

 

8. Saving Private Ryan (1998)

© Saving Private Ryan / Dreamworks Pictures and co-producers

Омаха дахь 23 минут үргэлжлэх үзэгдлийн нийт өртөг 12 сая ам.доллар болж байжээ. Энэ нь тус киноны нийт өртгийн 20 хувийг эзэлж байсан аж.

 

9. Superman Returns (2006)

© Superman Returns / Legendary Pictures and co-producers

Тус кинонд Кrypton гарагийн орчинг бүрдүүлэхийн тулд нийт 10 сая ам.долларыг зарцуулж байжээ.

 

10. Vanilla Sky (2001)

© Vanilla Sky / Paramount Pictures and co-producers

Тус кинонд ердөө 30 секунд үргэлжлэх гол дүрийн зүүдний ертөнцийг буй болгохын тулд нэг сая ам.долларыг зарцуулж байсан ажээ. Уг үзэгдлийн зураг авалтыг хийхийн тулд Нью-Йорк хотын цaгдаагийн газартай гэрээ байгуулж, ням гарагийн 05:00-08:00 цагийн хооронд Times Square орчмын замын хөдөлгөөнийг бүрэн хааж зураг авалтаа хийсэн байна.

58
БахархмаарБахархмаар
20
ГайхмаарГайхмаар
15
ГоёГоё
12
БурууБуруу
12
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *