Өдөрт 2 өндөг идэх 9 ашигтай шалтгааныг танд танилцуулъя

8

“Өдөр болгон өндөг идэж болохгүй, холестерины хэмжээг нэмэгдүүлнэ! Өндгөнд дуртай хүмүүс үүнийг байнга л сонсдог биз. Турахыг хүсэж байгаа хүнд өндөг зохихгүй ч гэж үздэг. Гэхдээ өглөөний цайндаа санаа зоволтгүй дуртай чанасан өндөг эсвэл омлетээ идэж болно. Үнэндээ өдөрт хоёр эсвэл гурван өндөг идэхэд эрүүл мэндэд гайхалтай өөрчлөлт болдгийг танд дуулгах гэж байна. Итгэх эсэх нь таны хэрэг.

1. Зүрх-судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулна

Тахианы өндгөнд 400 мг холестерин агуулагддаг – энэ бол багагүй хэмжээ. Холестерины өндөр хэмжээ нь зүрх-судасны өвчлөл тусах магадлалыг нэмэгдүүлнэ. Харин өндөг бидний дунд тархсан буруу ойлголтоор холестерины хэмжээг нэмэгдүүлэхгүй. Хүнсээр дамжуулж холестерин авахад бие махбодь холестерин ялгаруулах явцыг удаашруулдаг. Хүний цусанд агуулагдах холестерины гуравны нэгийг л бид хоол хүнснээс авдаг. Ихэнх хэсгийг бие махбодь өөрөө боловсруулж ялгаруулдаг байна.

Өндгөнд агуулагдах омега-3 тосны хүчил нь цусан дахь триглицеридийн хэмжээг багасгана. Уг бодис ихдэх тохиолдолд зүрх-судасны өвчлөл тусах эрсдэлтэй, тиймээс өндөг уг өвчнөөс хамгаалах үйлчилгээтэй ажээ.

2. Фолийн хүчлийн дутагдлаас хамгаална

Өндгөнд 0,7 мкг В9 амин дэм агуулагддаг, бидний дунд фолийн хүчил нэрээрээ танигдсан. Жирэмсний үед фолийн хүчил дутагдвал бойжиж буй хүүхдийн төв мэдрэлийн системийн хөгжилд сөргөөр нөлөөлнө. Муугаар төсөөлөхөд, тархи болон нугасны хөгжил доголдоно. Тийм учраас фолийн хүчлийг зохих хэмжээгээр авахыг хүсэж байвал өндөг идэхийг зөвлөж байна.

3. Хөгшрөлтийн явцыг удаашруулна

Берлин дэх Charité анагаахын төвийн судалгаанаас харахад, өндөг нь хөгшрөлт, арьсны хавдрын хөгжлийг удаашруулж байгааг тогтоожээ. Судлаач доктор Каролин Хестенберг болон профессор Юрген Ладеман нар өндөг тээгч тахианууд нь шар органик пигмент ихээр агуулдаг болохыг ч тогтоов. Эдгээр пигментүүд нь каротиноидаар (антиоксидант) баялаг тул хөгшрөлтийн явцыг удаашруулна. Хүний бие махбодь бие даан каротиноид ялгаруулж чаддаггүй учраас хүнснээс авахад хүрдэг байна. Уг бодис нь чөлөөт радикалыг барьж хүчгүйдүүлдэг ажээ.

Гэхдээ залуужих зорилгоор өндөг хэрэглэх гэж байгаа бол юуны түрүүнд та өндгөө зөв болгож идэж сурах хэрэгтэй: “Каротиноид нь түүхийгээсээ илүүтэй болгосон өндгөнд ихээр агуулагддаг” гэж Ладеман үзэж байна.

4. Хавдрын өсөлтийг бууруулна

“Хөхний хорт хавдар” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнгээс харахад, өдөр болгон өндөг идвэл хөхний хорт хавдар тусах эрсдэл 18%-иар буурна гэж үзжээ. Өндгөнд агуулагдах амино хүчил, эрдэс бодис, амин дэмүүд нь эмэгтэй хүний эстроген гормонуудын холбоосыг идэвхжүүлдэг байна. Эстрогены хэмжээ нэмэгдсэнээр хөхний хорт хавдрын хөгжилд саад болох триггерийг боловсруулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл өндөг өвчнийг таслан зогсооход тусалдаг байна.

5. Арьс, үс, элэгний эрүүл мэндийг дэмжинэ

Өндөг нь биотин, В12 амин дэм болон уургаар баялаг. Эдгээр шим тэжээлтэй бодис нь эрүүл үс, арьсны үндэс суурь болдог. Өндөгний шард агуулагдах уураг нь өнгөө алдсан үсийг сэргээдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

6. Нүд эрүүл байх болно

Өндөг таны хараанд сайнаар нөлөөлдгийг мэдэх үү? Өндгөнд их хэмжээний А амин дэм лютеин болон зеаксантин агуулагддаг. А амин дэм нь харааг дэмжих амин дэм, харин лютеин болон зеаксантин нь нүдийг чөлөөт радикалаас хамгаална.

7. Жингээ хурдан хасна

Нүүрс ус нь уургийг бодвол илүү их гликемик индекстэй байдаг. Гликемик индекс өндөртэй хүнс нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлнэ. Энэ хэмжээ маш хурдан ихсэж та өлсөж эхэлдэг. Тиймээс та турахыг хүсэж байгаа бол гликемик индекс багатай хүнс хэрэглээрэй.

8. Тархиа хамгаалж, эрүүл бодисын солилцоог дэмжээрэй

Өндгөнд холин агуулагддаг – бодисын солилцоог дэмжих үүрэгтэй бодис, тэр дундаа өөх шатаах үйлчилгээ үзүүлдэг. Холин нь нейротрансмиттер ацетилхолин болж хувирна – тархи болон мэдрэлийн системд мэдээ дамжуулах үүргийг хүлээнэ. Холин дутагдсанаар ой санамжид муугаар нөлөөлөхөөс гадна жирэмсэн эмэгтэйчүүд хугацаанаасаа эрт төрөхөд хүргэдэг байна. Өдөрт 2 өндөг – холины дутагдалд орохгүй байх энгийн арга болно.

9. Эрүүл яс, кальцийн хэмжээ нэмэгдэнэ

Д амин дэм болон кальци хүний яс, шүдэнд нэн хэрэгтэй гэдгийг бид мэднэ. Бетесде дэх Биотехнологийн мэдээллийн үндэсний төвд хийсэн судалгаа ч үүнийг бас баталсан юм. Кальци, уураг нь хоорондоо нягт уялдаа холбоотой бөгөөд эдгээр бодис нь бодисын солилцоо явагдахад харилцан бие биедээ нөлөөлдөг ажээ. Өндөг нь мөн Д амин дэмээр баялаг – кальцийг биед шимэгдэхэд нөлөөлөх чухал бодис юм.

49
БахархмаарБахархмаар
17
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
9
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. zochin

    2018/04/17 at 17:14

    Haanaas iim medeelel avj oruulj baigaagaa helj uguuch

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *