Үе мөч болон ясны өвдөлтийн үед тус болох байгалийн гаралтай 6 бүтээгдэхүүн

2

Үе мөч болон ясны өвдөлт нь дэлхий дээрх олон сая хүнийг зовоож байдаг бөгөөд бүгд л үр дүнтэй эдгээх, өвчин намдаах арга хэрэгсэл хайж байдаг байна.

Үе мөч болон ясны өвчин биеийн аль ч хэсэгт бий болж болох боловч ихэнхдээ нэгэн хэвийн хөдөлгөөн их хийдэг өвдөг, гуя, бэлхүүс, мөр, хүзүү зэрэгт тохиолдоно.

Энэ нь гэмтэл, биеийн буруу байрлал, хөгшрөх явц, даралт, хөдөлгөөний дутагдал зэрэг янз бүрийн шалтгаантай байж болно. Олон хүн үүнийг эдгээхийн тулд эмнэлгийн эм тарианд найдах боловч энэ нь ихээхэн сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм шүү.

Нөгөө талаар ямар нэг сөрөг нөлөөгүй боловч маш хэрэгтэй байгалийн гаралтай арга бий:

Эпсомын давстай ванн

Энэ давс нь сульфат, магни зэргээр баялаг бөгөөд ийм ваннд орох нь ясны болон үе мөчний өвчнийг анагааж үрэвсэлтэй тэмцдэг байна. Мөн булчингийн чангарлыг суллан гэмтсэн эд эсийг сэргээнэ. Халуун ваннтай усанд 2 аяга Эпсомын давс хийгээд энэ усандаа 20 минутаар өдөр болгон орох хэрэгтэй.

Дасгал

Хөдөлгөөний дутагдал нь булчингийн уян хатан байдлыг үгүй болгож үүнээс шалтгаалан үе мөчний өвчин бий болох учир тогтмол сунгалтын болон биеийн тамирын дасгал хийх нь ихээхэн ач холбогдолтой юм. Долоо хоногт хэд хэдэн удаа зугаалж, дугуй унаж, усан аэробикээр хичээллэж, усанд сэлж байх хэрэгтэй.

Халуун, хүйтэн жин

Халуун, хүйтэн жин нь үе мөчний өвчий үед их тус болдог билээ. Хэрвээ та үе мөчний зовиураа даруй дарах шаардлагатай бол өвчтэй хэсэг дээрээ халуун жин тавьж 20 минут орчим болгох ба дараа нь хүйтэн жингээр солих хэрэгтэй. Хүйтэн жинг мөн 20 минут тавина.

Илүүдэл жингээсээ сал

Өөрийн тань биеийн жин хэвийн байгаа эсэхэд анхаарал тавьж байх хэрэгтэй ба илүүдэл жин нь үе мөч, ясанд илүү ачаалал өгнө.

Үрэвслийн эсрэг бүтээгдэхүүн

Бие организм дахь архаг үрэвслийг эмчлэх, өвчинг намдаахын тулд та аль болох эрүүл, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, хаван зайлуулах чанар бүхий шинэ жимс, ногоон навчит ногоо, чиасын үр, грек самар, авакадо их хэрэглэх нь зөв юм.

Мөн үе мөч чангалах, үрэвсэл эдгээх хоолны нэмэлтийг ч орхигдуулж болохгүй. Коллаген нэмэх хэрэгтэй ба энэ нь үе мөчний холбоосыг чангалдаг, 19 төрлийн аминхүчил агуулдаг, өвчин намдаадаг байна. Мөн протеолитик фермент хэрэглэх нь үрэвслийн эсрэг тэжээлийг сайн шингээх ба омега-3 өөхөн хүчлийг ч мартаж болохгүй.

Үрэвслийн эсрэг ургамал болох цагаан гаа, куркума болон босвелли нь үе мөчний болон ясны өвчинд маш сайн юм.

Цагаан гаа нь үе мөчний өвчин дарж остеоартрит болон ревматоид артридийн үед үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ. Түүний үйлчилгээ нь ибупрофен болон СОХ-2-тай адил билээ.

Мөн лейкотриенийг (үрэвсүүлэгч молекул) дарамталж зарим нэг үрэвсүүлэх генийг хаадаг нь жирийн өвчин намдаах эм тарианаас илүү ач холбогдолтой гэдгийг харуулж байна.

Куркума нь үе мөчний хатуулаг чанар болон үрэвслийн эсрэг тэмцэх ба ревматоид артрит болон остеоартритаар өвчилсөн хүмүүст их тус болно. Энэ нь үрэвсүүлэгч цитокин болон янз бүрийн фермент, түүний дотор циклооксигеназ-2-ын үйл ажиллагаанд саад болж саармагжуулна.

Мөн зуун наст, эвкалипт, ногоон цай зэрэг нь бас танд ихээхэн тустай юм шүү.

10
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayarmaa Batbayar

    Bayarmaa Batbayar

    2018/04/15 at 16:29

    Halzanhuu Badamhand

  2. Oko Oko

    Oko Oko

    2018/04/16 at 11:01

    Зугээр л дасгал хий л дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *