Маш олон өвчнийг анагаах чадалтай байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Эрт цагт хүмүүс үүгээр өвчнөө анагааж байжээ! 

4

Модны давирхайн анагаах чадлыг нэн эртнээс хэрэглэж иржээ. Эртний Египетэд өргөн хэрэглэдэг байв, 16-р зуунд хумхаа өвчнийг давирхайгаар эмчилж байсан түүхтэй. Бэртэж гэмтсэн мод өөрийгөө давирхайгаар эмчилж гадны шимэгч хорхойгоос хамгаалдаг байна.

Давирхай нь хүний бие махбодид ч тустай, та бүхэндээ байгаль эхийн үр шимийг танилцуулахаар бэлдлээ.

Давирхайн үйлчилгээ

Давирхай – нэн эртнээс төрөл бүрийн өвчнийг анагаахад ашиглаж иржээ. Ардын уламжлалт анагаах ухаанд давирхайг цуглуулж: “гал, ус, аливаа гай зовлонгоос ангижруулж өгөөч” гэж сүсэглэн хэлдэг байв. Модны эрч хүч, шим тэжээлийг өөртөө шингээж өвчнийг анагаах чадалтай гэж үздэг байсантай холбоотой ийн сүсэглэдэг байжээ.

Давирхайг олон улсын ард иргэд өргөнөөр ашиглаж ирсэн. Жишээ нь, Эртний Грект хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдох, бөөр, уушгины өвчлөл зэрэг өвчний үед өргөн ашигладаг байсан түүхтэй. Харин Хятадад бүх өвчний үед ашиглаж ирсэн, ялангуяа толгой, шүдний өвчин намдаахад үр дүнтэй гэж үздэг байна.

Сибирь, Уралын уугуул иргэд ч мөн адил өргөнөөр ашигладаг. Сибирийн оточ нар давирхайгаар идээт шарх, түлэгдэлт зэргийг эмчилдэг. Ард иргэд нь давирхайтай бин хийж үрэвсэлт өвчин, буйлнаас цус шүүрсэн үед иддэг байжээ.

Давирхай – шимэгч хорхойтой тэмцэхэд үр дүнтэй

Шилмүүст модны давирхайг эртнээс хэрэглэж ирсэн бөгөөд өнөө цагт ч өргөнөөр ашиглаж байна.

Сүүлийн арван хэдэн жилд маш олон судалгаа хийсний үр дүнд олон өвчин (тэр дундаа хавдар) анагаах чадалтайг тогтоосон  – жишээ нь: шимэгч хорхой. Шимэгч хорхой нь хүний бие махбодид орж дархлааны системийг дарангуйлна, үр дагавар нь төрөл бүрийн өвчинд өртөмтгий болно.

Давирхай нь дотор эрхтэнд ямар нэгэн гаж нөлөөгүйгээр шимэгч хорхойг устгаад зогсохгүй дархлааны системийг дэмждэг. Модны цэвэр давирхай нь төрөл бүрийн вирус, шимэгч хорхойтой тэмцэх цусан дахь фагонцитыг хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна.

Давирхайд биологийн маш олон төрлийн идэвхтэй бодис агуулагддаг бөгөөд үрэвсэл, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Эдгээр бодисууд нь давирхайн гашуун амтыг бий болгодог ажээ. Энэ гашуун амт нь дэлүүний үйл ажиллагааг идэвхжүүлнэ, харин тослог агууламж нь цөс ялгаруулалтыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Энэ бүх идэвхтэй үйл ажиллагаа шимэгч хорхойг устгахад нөлөөлнө.

Давирхайгаар юу эмчилдэг вэ?

1. Хоол боловсруулах систем

Ходоодны шарх, дисбактериоз, гэдэс дүүрэх –  давирхайн анагааж чадах гэдэс ходоодны өвчний жагсаалт үүгээр дуусахгүй. Ходоодны эрүүл байдлыг хангана, элэгний үйл ажиллагааг дэмжинэ. Давирхайг чацарганы тостой хослуулж хэрэглэвэл илүү үр дүнтэй гэж үзнэ.

 

2. Зүрх-судасны систем

Давирхай тос цус өтгөрөхөөс урьдчилан сэргийлнэ, судасны хана бэхжүүлнэ, мөн цусны даралтыг тогтворжуулна. Судасны хана нарийсах, судас өргөсөх зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

 

3. Арьс

Давирхай нь арьсны маш олон өвчнийг анагааж чадна: хуурай эвэр, идээт батга, герпес, псориаз, түлэгдэлт … Давирхайгаар ямар нэгэн шарх эдгээхэд сорвигүй аньдаг байна.

 

4. Дотоод шүүрлийн систем

Давирхайд агуулагдах хүчил нь цусан дахь сахарын хэмжээг багасгах тул чихрийн шижингийн эмчилгээнд ашиглаж болно. Үүнээс гадна бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмждэг байна.

 

5. Эмэгтэйчүүдийн өвчин

Эмэгтэйчүүдийн өвчний үед давирхайг өргөн ашигладаг. Давирхайн дээр суурилсан бэлдмэлийг гадуур болон дотуур хэрэглэнэ.

Давирхайн тосыг хөхний сүү нэмэгдүүлнэ гэж үздэг, мөн сарын тэмдгийн үеийн өвчин намдаах зэргээр хэрэглэх ажээ.

Давирхайн үйлчилгээ үүгээр дуусахгүй. Давирхай дээр суурилсан тос, бальзам – төрөл бүрийн өвчин анагаана. Аливаа эмчилгээг эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авч байх ёстойг бүү мартаарай.

Хэрвээ нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Эх сурвалж: https://www.liveinternet.ru/users/4246560/post423969381/

82
ГайхмаарГайхмаар
21
ГоёГоё
15
Ха ХаХа Ха
14
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Erdene Gurjav

    Erdene Gurjav

    2018/04/16 at 13:37

    Яаж, ямар аргаар хэрэглэх тухай нь алга.

  2. Bayartsetseg Nyamragchaa

    Bayartsetseg Nyamragchaa

    2018/04/16 at 13:50

    Haanaas oloh bolomjtoi ve

  3. Nadi Oyuka

    Nadi Oyuka

    2018/04/16 at 13:52

    Baga baihda bohi gd l ih zajildag bj bile.heregtei Yuma zajildag bj de.

  4. Tumennast Dashdorj

    Tumennast Dashdorj

    2018/04/16 at 14:03

    dabihaitai buteegdehuuniig haanaas olj abah be.tuuhii dabirhaig shuud hereglej bolohuu

  5. Chimgee Naranchimeg

    Chimgee Naranchimeg

    2018/04/16 at 15:10

    Хар модны.нарсны 2 янзын бохь байсан

  6. Nadmid Enkhtuya

    Nadmid Enkhtuya

    2018/04/16 at 15:54

    haanaas avch boloh uu

  7. Jinjigmaa Dawaasambuu

    Jinjigmaa Dawaasambuu

    2018/04/16 at 19:34

    Хэрэглэх зааврыг нь тун хэмжээг нь бичиж огно уу

  8. Nasanbayar Dorjhand

    Nasanbayar Dorjhand

    2018/04/16 at 21:33

    modtoi gazaraas

  9. Enkhtuya Tserendash

    Enkhtuya Tserendash

    2018/04/16 at 23:59

    Davirhaitai tos, davirhaitai suulnii tos zarj bn. Utas:88277319 deerh medeelluud bolon uy möchönd bas ydargaa tailj darhlaa sergeej saijruuldag.

  10. Dolgorjav Ichinhorloo

    Dolgorjav Ichinhorloo

    2018/04/17 at 10:17

    Хүүхэд байхад модны давирхай зажилдаг байсан ш дээ

  11. Зочин

    2018/04/17 at 16:58

    Модны бохь зажил.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *