Аура буюу гэрлэн бүрхүүлээ өөрөө бие даан хэрхэн сэргээх вэ? Аура гэмтэж өөрчлөгдсөнийг хэрхэн мэдэх вэ?

7

Аура буюу био орон зай нь бидний хамгаалалтын орон зай бөгөөд материаллаг үйлчлэл бүхий энэ орон зай нь гэмтэж өөрчлөгдөхөд хүнд элдэв өвчин зовлонгоос авахуулаад сэтгэл зүйн янз бүрийн хүнд хэцүү байдал үүсэх зэрэг олон бэрхшээл бий болдог байна.

Энэхүү бүрхүүлийн бүрэн бүтэн байдал алдагдах үндсэн нөхцөл нь ихэнхдээ эргэн тойрны орчин нөхцлөөс болдог. Олон хүн үүнийг цагаан хэл амтай холбон тайлбарладаг. Гэхдээ энэ нь зөвхөн сэтгэл зүйтэй холбоотой бэрхшээлд л хамаатай байж болох юм. Ямар ч бай био орон зай өөрчлөгдөж гэмтэх нь таны эрүүл мэнд, амьдралын аз жаргал, хийморьт ихээхэн нөлөөлөх билээ.

Аура хэмээх энэхүү орон зай гэмтэж “цоорох” нь ямар нэг үлгэр, хүүхдийн кинонд гардаг чөтгөр шулмын хорлол биш бөгөөд ийм гэмтлийг ихээхэн энерги бүхий жирийн хүн ч бий болгож болно. Жишээ нь таны хамаатан садан, орцны хөрш эмээ, цуг ажилладаг хүн гэх мэт.

Хүний био орон зай руу халдах нь муу муухай сэтгэл зүйн энергиэ халдааж байгаа хэрэг юм. Дарга ажил дээрээ жигтэйхэн их “хилэгнэсэн”, эхнэр/нөхөр уурлаж хашхичсан, нийтийн тээврийн хэрэгсэл дотор хүнтэй муудалцсан гэх мэт. Иймэрхүү зүйлүүд нь бүгд л био орон зайг тань гэмтээж, цоолж, өөрчлөх билээ.

Дээрхтэй төстэй элдэв халдлагаас хамгийн их аюултай нь сэтгэцийн хувьд эрүүл бус, солиотой хүнээс асар их хэмжээний муу энерги авах явдал юм. Сэтгэцийн эмнэлгээс оргосон солиотой хүн мэт ийм хүмүүсээс ямар нэг хараал, муу үг сонсох төдийгүй ердөө л муухай, үзэн ядсан харцанд нь өртөхөд л таны био орон зай асар ихээр гэмтэж болно.

Харцаар хүнийг алж ч болно. Тоглож байгаа юм биш. Уран зохиол, түүхийн баримтуудад ч иймэрхүү зүйл нэг бус удаа тохиолдож байсныг тэмдэглэсэн байдаг.

 

Аура буюу био орон зай гэмтэж өөрчлөгдсөнийг илтгэх шинж тэмдэг

Хүч чадалгүй болсон мэт санагдах, бие ерөнхийдөө сулрах, чичрүүдэс хүрэх, амьдрах дур хүсэлгүй болох, шалтгаангүй айдас, заримдаа ер бусын айдаст автах гэх мэт. Хэрвээ танд эдгээр шинж бүгд илэрч байвал, ялангуяа шалтгаангүй айдас бий болдог болсон бол энэ нь ямар нэг ханиад томууны өвчлөл биш харин таны аура-био орон зай тань нилээд гэмтсэний шинж. Өөрөөр хэлбэл “хэл ам” туссан гэсэн үг. Үүнийг эмчилж болно.

Эрүүл хүний хувьд дээрх бэрхшээл яваандаа буюу 2-3 хоногийн дотор алга болдог. Хэрвээ та байдлыг өөрөө л нэмж хүндрүүлэхгүй бол хүний аура-био орон зай өөрөө нөхөн сэргээгддэг билээ. Харин бүтэн долоо хоногийн турш юу ч өөрчлөгдөхгүй, дээр нь азгүй явдал удаа дараа тохиолдож, амьдрах дур хүсэлгүй болж байгаа бол энэ нь “хэл ам” төдий биш бүр “хараал” ч байж болзошгүй юм.

Таны аура-био орон зай гэмтсэн, ямар нэг байдлаар өөрчлөгдсөн гэсэн шинж тэмдэг байгаа бол, та тэгж сэжиглэж байгаа бол түүнийгээ хэрхэн сэргээж, хэвийн байдалд оруулах арга замыг танд зааж өгөх болно. Цоорхой хувинд энерги хадгалах хэрэггүй бөгөөд тэртээ тэргүй цоорхойгоор нь гараад явах билээ. Тиймээс эхлээд цоорхойгоо бөглөх хэрэгтэй… үүний тулд доор дурдсаныг хийнэ.

 

Аура-био орон зайг сэргээх нь

1. Босож зогсоод, өвдгөө бага зэрэг нугал, амьсгалаа жигд тайван болгоно. Өөрийн био орон зайг, бие, эрүүл мэндийг сэргээж байгаа гэдэгтээ өөрөө итгэ. Инээмсэглэ.

2. Элдэв зүйл бодохоо боль, янз бүрийн үнэлсэн дүгнэсэн зүйлүүд саад болох болно.

3. Сулласан гараа урагш болго, хажуу тийш алдал, дээш өргөх замаар өөрийн био орон зайг, түүний хил хязгаарыг мэдрэх гэж оролд. Ихэнхдээ анхны оролдлогоороо энэ орон зайг мэдэрдэг билээ. Түүнийг ямар нэг гэрлээс бүтсэн сав, уут гэж бод. Хэлбэр нь яг л эрвээхэй далавчаа дэлгэсэн мэт хэлбэртэй юм.

4. Энэхүү орон зайгаа биеэ хөдөлгөхгүйгээр тэнхлэгийн дагуу эргүүлэх гэж оролд. Зүгээр л тэгж төсөөл. Эхлээд хэцүүхэн байх төдийгүй юу ч болохгүй байх мэт санагдана. Гэхдээ энэ тухай бодох хэрэггүй. Ердөө л хийх гэж оролд. Бодол санаа, оюун ухаан бол энэ ажлын дайсан юм шүү. Үүнд анхаарлаа сарниулах хэрэггүй. Амьсгаа авах нь тэрхүү био орон зайг хагас эргүүлэх бол амьсгаа гаргахад мөн хагас эргүүлэг болно. Ийм байдлаар цагийн зүүний эсрэг 10 эргэлт, цагийн зүүний дагуу 10 эргэлт хийгээрэй.

5. Өрөөндөө нааш цааш алх, юуны ч тухай бодохгүй байхыг хичээ. Өмнөх хэсгийг (4) дахин давтаж үзээд таны био орон зайд ямар нэг нүх сүв бий гэж төсөөл… таны био орон зай болох тэрхүү гэрэлт уутыг нимгэн, зөгийн бал мэт наалдсан шингэн гэж бод… таны био орон зай биеэ тойрон эргэх үед тэрхүү завсар цоорхой нь дээрх зөгийн урсаж буй бал шиг зүйлээр бөглөгдөж байна гэж бод… Цагийн зүүний дагуу 10, эсрэгээр 10 эргэлт хий. Үүнийг хийж чаддаг болсон бол өмнөх хэсэг (4) одоо танд хэрэггүй.

6. Одоо таны био орон зайд ямар нэг цоорхой болон гэмтэл байхгүй болж сэргэсэн байгаа. Таны орон зай бүхэл бүтэн, уян хатан, зөв хэлбэртэй болж ямар ч гадны халдлагаас хамгаалах чадалтай болсон байгаа… Ийм дүр зургийг оюун ухаандаа хадгалж үлдээ….

7. Одоо маш их анхаарал шаардсан ажил хий. Ингэснээр таны оюун ухаан өөр зүйлд төвлөрч таны био орон зайг нөхөн сэргээгдэхэд саад болох элдэв үйлдэл хийхгүй болно. Үр дүн нь оюун ухаанд тань танд мэдэгдэлгүйгээр автоматаар хадгалагдан үлдэх билээ.

Иймэрхүү дасгал сургуулилтын дараа био орон зайгаа сэргээхийн тулд танд ердөө хэдхэн минут шаардагддаг болно. Ийм дасгалын гол түлхүүр нь оюун ухаанаа захирах замаар юу ч бодохгүй байж сурах, төсөөллөө болон зорилгоо бодит болгож харах явдал юм шүү.

Энэ удаа би элдэв маань мэгзэм унших, янз бүрийн “мэргэжилтэнд” хандах , янз бүрийн шашин бөөгийн урсгалд орох зэрэг эргэлзээтэй гадаад хүчин зүйлийн тухай бичээгүй, хүн өөрөө өөрийнхөө аура-био орон зайг нөхөн сэргээх чадалтай бөгөөд үүнд янз бүрийн “тусламж” хэрэггүй билээ.

126
БахархмаарБахархмаар
49
ГоёГоё
25
ГайхмаарГайхмаар
25
Ха ХаХа Ха
24
ХөөрхөнХөөрхөн
13
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Odko Adiyasuren

    Odko Adiyasuren

    2018/12/14 at 20:15

  2. Bl Soko

    Bl Soko

    2018/12/15 at 05:56

    Bonnie Zonogor

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *