
Япончуудын урт наслалтаас гадна япон эмэгтэйчүүдийн залуухан төрх дэлхий нийтэд алдартай. Манай сайт уншигч танд өдгөө 51 настай, мөнхийн залуу гэгддэг Риса Хиракогийн амьдралын хэв маяг, түүний өгсөн зөвлөгөөнүүдийг танилцуулахаар бэлдлээ.
Мөнхийн залуу гэгддэг Риса Хирако



Загвар өмсөгч Риса Хирако 1971 онд мэндэлж, 1990-ээд оны эхэн үеэс олны танил болжээ. Тэрээр өдгөө Инстаграм сүлжээнд 240,000 дагагчтай бөгөөд залуу сайхан төрхөөрөө одоо ч олны анхаарлын төвд байсаар буй юм.

Тэрээр маш идэвхтэй амьдралын хэв маягтай



Тэрээр өдөр тутамдаа өөрөө өөртөө шинэ зорилго тавьж, түүнийхээ төлөө цуцалтгүй хөдөлмөрлөдөг ажээ. Загвар өмсөгчөөр ажиллахын зэрэгцээ продюсер, блоггер хийж бүхий л салбарт хүч үзэж буй юм. Түүнчлэн тэрээр гэртээ суухаас илүүтэйгээр аялалд явж, газар үзэж нүд тайлах дуртай.

Тэрээр гадаад төрхөндөө маш их ач холбогдол өгдөг



Ийнхүү олон салбарт амжилттай ажиллахын зэрэгцээ тэрбээр гадаад төрх, хэв маягтаа туйлын их анхаарал хандуулдаг. Инстаграм хуудастаа үсчинтэйгээ ярилцаж байгаа тухай бичлэгээ оруулаад, тайлбар хэсэгт “Дух руу бага зэргийн үс оруулж, үсээ бор ягаан өнгөөр будуулна” хэмээн бичиж өөрийн үс засалтын талаар шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаж байв.
Органик хүнсний хэрэглээ маш чухал


Мөн тэрээр өөрийн хэрэглэдэг хүнсний талаар хүмүүстэй илэн далангуй сэтгэгдлээ хуваалцдаг. Нэгэн нийтлэлдээ тэрээр “Нэгэн органик хүнс худалдаалдаг дэлгүүрт явж байна. Миний зүгээс Камадо жигнэсэн пиццаг та бүхэнд санал болгож байна. Бас овьёосны сүүтэй зуун настын сироптой мөстэй латте уух дуртай. Ер нь хэрэглэж буй бүх л зүйлсээ органик байлгахыг эрмэлздэг” хэмээн дурдаж байжээ. Тэрээр мөн далайн гаралтай хүнсийг ихэвчлэн хэрэглэдэг гэдгийг түүний инстаграм хуудаснаас харах боломжтой.








Bayr Bayr
2022/10/26 at 23:00
hud