Загас наадуулах гэж байхдаа эрчүүд оймсоо тэр болгон тайлах гээд байдаггүйг та мэдэх болов уу. Энэ этгээд гэмээр зуршил нь бүсгүйчүүдийн уурыг барах нь олонтаа… Саяханы нэгэн судалгаагаар үндэслэлтэй тайлбарыг гаргаж иржээ.
Голландын Грюнингений их сургуулийн эрдэмтэн судлаачид ноосон оймс болон дур тавих хоёр нь шууд холбоотой болохыг нотолсон байна. Эмэгтэйчүүдийн дунд хийсэн олон удаагийн туршилтаас харахад оймс өмссөн эмэгтэйчүүд хөл нүцгэн эмэгтэйчүүдийг бодвол бараг 2 дахин илүү дур тавьж байгааг тогтоожээ.
Оймстой секс
Оймс өмссөнөөр хөлийн ул халуун болж сексийн таашаал илүү авч байна хэмээн эрдэмтэд тайлбарлажээ. Эмэгтэй хүн даараагүй байхдаа илүү тайван, чөлөөтэй мэдрэмжийг мэдэрдэг… Тийм ч учраас бэлгийн харьцааны үед илүү их сэтгэл хөдлөлтэй ханддаг.
Судалгааны бас нэгэн үр дүн бол эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагаа.
Оймстой байсан бүсгүйчүүдийн тархины айдас, түгшүүр хариуцсан хэсэг илүү их идэвхжиж байжээ.
Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү бага дур ханадаг гэдгийг эрдэмтэд тогтоосон: дур ханахын тулд эмэгтэй хүн бүрэн тайван байх ёстой. Чухам оймс тайван байхад нөлөөлж байгааг эрдэмтэд онцолж байна.
Энэ арга нь эмэгтэй хүний дур тавих чанар нь өвчнөөс бус сэтгэл хөдлөлтэй холбоотой үед л хамаарна.
Оймстой загас наадуулахыг та юу гэж бодож байна? Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу.
sda
2017/09/26 at 20:19
sda gej bas neeree l daj bdishu
hizda
2019/03/24 at 21:54
hmm nere l tiim shu zolig gej