Өөрийн ядуу тосгон руугаа ус татахын тулд 30 жилийн турш усны суваг ухсан “галзуу” хочтой хөгшин эрийн бахархам түүх

1
  • Гар доорх энгийн багаж хэрэгслээр Bhuiya олон жилийг усны суваг ухаж өнгөрүүлжээ.
  • Түүний нөр их хөдөлмөр түүнд галзуу гэх хочийг өгсөн байна.
  • Mahindra Group түүний хөдөлмөрийг үнэлж, урамшуулах зорилгоор трактор бэлэглэжээ.

Зүүн Энэтхэгийн Бихар мужийн Котилва тосгоны Laungi Bhuiya гэгч нэгэн эр өөрийн тосгоныг цэвэр усны хангамжтай болгох хүслийг олон жил тээж явжээ. Боломжгүй мэт санагдам энэхүү хүслээ гүйцэлдүүлэхээр тэрээр ус урсах боломжтой газрыг сонгож суваг ухаж эхэлсэн нь 30 жилийн тэртээ болсон үйл явдал аж. Энэ хугацаанд тосгоныхон ч түүнийг дэмжиж басхүү гоочилж байсан удаа олон байжээ.

Түүний эхнэр Ramrati Devi түүнийг галзуурсан гэж ярьдаг байв. Тэрээр нөхрийнхөө хийж буй ажлыг болиулахын тулд хоол өгөхгүй байж үзсэн ч нөхөр нь ажлаа орхиогүй ажээ.

“Гэр орон, үр хүүхдэдээ санаа тавилгүй суваг ухахаас өөр ажил хийхгүй байгаад нь би их ундууцдаг байсан. Хоол хүнс ч үгүй, мөнгө ч үгүй л байдаг байсан” хэмээн түүний эхнэр ярьжээ.

Бараг 3 арваныг дамнан 3 км орчим газрыг ухаж, суваг татсан эрийн ашигласан багаж нь ахуйн энгийн багаж хэрэгслүүд л байжээ.

Тосгоныхоны элэг доог болж байсан ч Bhuiya өдөр бүр сувгийн ажилдаа шантралгүй гардаг байлаа. Үүнийхээ хариуд тэрээр бусдад “галзуу” гэж дуудуулж, гэрийнхэн нь түүнийг чөтгөр шулмас шүглэсэн байна гэж эмч домчид ч үзүүлж байсан гэдэг.

Түүний бяцхан тосгон 750 орчим хүн амтай бөгөөд Энэтхэгийн доод давхаргын системд хамаарагдах хүмүүс амьдардаг ажээ. Тэдний амьдрал ч тун хэцүү тул шавар овоохойд аж төрж, цөөн тооны худагнаас ундны усаа авдаг байв.

Усны нөөц байхгүй, хангамжгүй тул газар тариалан эрхлэх боломжгүй байсан тул Bhuiya тосгоныхоо ирээдүйн тусын тулд тус сувгийг ухах ажилд эргэлт буцалтгүй орсон нь энэ ажээ.

Энэ бүхний эцэст, нутгийн сэтгүүлч Jai Prakash гэгч тус түүхээр мэдээ бэлтгэхээр Bhuiya-тай уулзаж, ухаж буй сувгаа үзүүлэхийг хүсчээ.

Сэтгүүлч эр хэлэхдээ, “Тэр тосгондоо усан хангамж хүргэхийн тулд 30 орчим жилийг жижиг суваг ухахад зориулсан байна” хэмээжээ.

Нутгийн сонинд уг нийтлэл гарсны дараагаар нийгмийн ажилтнууд, идэвхтнүүд болон улс төрийн салбарынхан Bhuiya-тай уулзахаар болцгоожээ.

Тухайлбал, Бихар мужийн захирагч асан Jitan Ram Manjhi Bhuiya-тай уулзаж, Энэтхэгийн ерөнхийлөгчид түүний хичээл зүтгэлийг дуулгахаа амлажээ.

Мөн түүнийг Гаяа хот дахь авто үзэсгэлэнд аваачсан бөгөөд Mahindra группын ерөнхийлөгч Anand Mahindra түүнд трактор бэлэглэжээ.

Мөн Энэтхэгийн эм ханган нийлүүлэгч Mankind Pharma компанийн зүгээс Bhuiya-д 100,000 рупигийн чекээр түүний хичээл зүтгэлийг үнэлж урамшуулжээ.

Bhuiya-ын тухай тосгоныхоны ч бодол мөн өөрчлөгдсөн бөгөөд Бихар мужийн захирагч асан Jitan Ram Manjhi-аас тосгонд зам тавьж, эмнэлэг байгуулж өгөхийг хүсчээ.

Мөн Bhuiya-ын хүү Brahmdeo хэлэхдээ, “Бид бүгд л түүнийг галзуурсан гэж боддог байсан. Гэхдээ одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Түүний хөдөлмөрийн ачаар бидний амьдрал өөрчлөгдсөн” хэмээжээ.

57
БахархмаарБахархмаар
18
ГайхмаарГайхмаар
15
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

34 Сэтгэгдэл

  1. Munkhaldar Munkhaldar

    Munkhaldar Munkhaldar

    2020/11/13 at 08:18

    Мундаг ажилсаг хүн байна

  2. Манай ханшаар 3сая гаруй төгрөг юм байна.

  3. Тулга Цэрэндорж

    Тулга Цэрэндорж

    2020/11/13 at 09:07

    … энэ суваг байгуулж буй өвгөн галзуу биш, харин түүний эргэн тойрныхон галзуу байсан байна !!!…

  4. Baasanjaw Monhtsetseg

    Baasanjaw Monhtsetseg

    2020/11/13 at 09:29

    Аугуу.хөдөлмөрч.юмаа

  5. Dawaa Amaraa

    Dawaa Amaraa

    2020/11/13 at 11:30

    yrij suudag negend surgamj boloh saihan hodolmor ba da

  6. Narantuya Uvgunkhuu

    Narantuya Uvgunkhuu

    2020/11/13 at 13:19

    Хүн бүр л бурхнаас нэг даалгавартай илгээгддэг гэнэлээ хөөрхий мундаг бна галзуугаараа дуудуулсан ч шантраагүй гайхамшиг

  7. Ерөөлт Жавзан

    Ерөөлт Жавзан

    2020/11/13 at 14:32

    Muj nutag orondoo hugjil abch ireh uuregtei turjee aguu yumaa .

  8. Byambadorj Saraa

    Byambadorj Saraa

    2020/11/13 at 16:02

    Shantraagui egel baatar bn

  9. Urgaa Urgaa

    Urgaa Urgaa

    2020/11/13 at 17:27

    Ямар сайхан сэтгэлтэй хүн бэ.

  10. Burmaa Burmaa

    Burmaa Burmaa

    2020/11/13 at 18:00

    Ийм хүмүүсийг үнэхээр хайрламаар байдаг.

  11. Eegii Enkhee

    Eegii Enkhee

    2020/11/13 at 20:59

    Odmaa Galbadrakh

  12. Anna Dagva

    Anna Dagva

    2020/11/13 at 21:00

    Манайх яах болдоо:ухсан энэ хоолойгий нь бүүр эсрэгээр буцаад БУЛАХ байхдаа…

  13. Ээнээ Бэкү

    Ээнээ Бэкү

    2020/11/13 at 21:27

    mundag yamaa

  14. ustai bolson yum uu yasan yum bol doo

  15. Бахархмаар л хүн байна

  16. Jambalsuren Altanhuyg

    Jambalsuren Altanhuyg

    2020/11/14 at 01:21

    Unheer sharguu zorig tewcheertai hun baina gatsl zorilog oortoo tawisan baihdaa

  17. шухаанч

    2020/11/14 at 01:49

    түүнийг чөтгөр шулмас шүглэсэн байна гэж эмч домчид ч үзүүлж байсан гэдэг.

    энэ ямар танил сонсогдоод байнааа.. манайханд бас нэг ийм мухар сүсэг байдаг байхаа хаха.. энэ ч гайгүй байнаа 739 хүн нь мал юм байна. манайд 3 сая гаруй мал байгаа гээд боддоо..

  18. Gursed Surenjaw

    Gursed Surenjaw

    2020/11/14 at 06:54

    Тосгонд ус ирсэн үү зүгээр зөгнөл болгож суваг ухсан уу дутуу зүйл уншиж орхихоор харамсмаар юм

  19. Bilgee Kgri

    Bilgee Kgri

    2020/11/14 at 07:24

    Бусдын ирээдүйн сайн сайхны төлөө олон жил бие хайргүй зүтгэсэн их тэвчээр агуу их сэтгэлийг үнэлж баршгүй

  20. Шагдар Хундмаа

    Шагдар Хундмаа

    2020/11/14 at 11:56

    ТОСГОН УСТАЙ БОЛСОН УУ ТӨГСГӨЛ НЬ ЧУХАЛ

  21. Gendenbaljir Uran

    Gendenbaljir Uran

    2020/11/14 at 13:04

    МАНАЙХ 30 ЖИЛ УУЛ УСАА ГАЗАР ШОРООГОО УХАЖ УЛС МААНЬ ЭСЭРГЭЭРЭЭ ӨРӨНД ОРСОН.

  22. Tserendorj Pvrewjaw

    Tserendorj Pvrewjaw

    2020/11/14 at 14:27

    Санаа байвал сахлын преткээр мад хагалж, зүтгэл байвал зүүгээр газар хагална гэж энэ дээ.

  23. Tserendejid Tsagaankhuu

    Tserendejid Tsagaankhuu

    2020/11/14 at 15:31

    Хэрвээ Монголд энэ үйл явдал болсон нэг дарга нь үүрэг өгөөд хоногийн дотор булжулах болов уу. Ямарч байсан хөдөлмөрийг үнэлдэг газар өөр юм байна

  24. Miki Erdene

    Miki Erdene

    2020/11/14 at 17:16

    Мундаг тууштай хүн юмаа
    Тэгээд ус нь яасан бэ. Тосгоныхон бүгд цэвэр усаар цалгисан гэж бодож бна👍

  25. Tuya Oyun

    Tuya Oyun

    2020/11/14 at 20:52

    Идээд уугаад байсан бол даргаараа тавих байсан биз. Үнэхээр бусдын төлөө зүтгээд 30 жил галзуу хочтой явж. Хүмүүний нийгмийн сэтгэхүй гэж!

  26. Tsetsegmaa Tseveg

    Tsetsegmaa Tseveg

    2020/11/14 at 20:57

    Ямар сайхан сэтгэл ямар их тэвчээр вэ. Мундаг юмаа.

  27. Gansukh Damdinsuren

    Gansukh Damdinsuren

    2020/11/14 at 21:38

    .

  28. Baagai Baawgai

    Baagai Baawgai

    2020/11/15 at 07:27

    Энэ бол бодлог үлдэж бгаа хүмүүс нь насан туршдаа устай манай төр энэ хүнээс юм сурах хэрэгтэйн бнадаа

  29. Мягмар Батцагаан

    Мягмар Батцагаан

    2020/11/15 at 14:42

    Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж тууштай л бна

  30. Maamuu Yadmaa

    Maamuu Yadmaa

    2020/11/15 at 15:55

    Мундаг юмаа

  31. Enkhtaiwan Undrakh

    Enkhtaiwan Undrakh

    2020/11/15 at 18:32

    Ene delhiid ene hvmvvs daanch howor turjee

  32. Davaa Davaa

    Davaa Davaa

    2020/11/15 at 19:28

    Yag iim yum bdgch yumuu.zohiolch yumuu

  33. Lhagva Ganbaatar

    Lhagva Ganbaatar

    2020/11/15 at 20:26

    Зүтгэл тууштай байдал нь үнэлүүштэй ч утгагүй хайран хөдөлмөр энэ цаг хугацаагаа арай өөр зүйлд зориулсан бол дээр байхсан…Харамсалтай цаг хугацаа…

  34. Damjin Dorlig

    Damjin Dorlig

    2020/11/16 at 00:24

    Miki Erdene ус нь яасан бол сонирхолтой санагдчихлаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *