5-р сард болдог хамгийн утгагүй, хатуу ширүүн тэмцээн

0

5-р сард болдог хамгийн утгагүй, хатуу ширүүн тэмцээнЖил бүрийн 5-р сарын хамгийн сүүлийн даваа гаригт Английн Глостершир /Gloucestershire/ гүнлэгийн Брокворт /Brockworth/ суурингийн Куперсхилл нэртэй газарт Cooper’s Hill Cheese-Rolling and Wake нэртэй үйл явдал болдог. Анх Брокворт суурингийн оршин суугчдын дунд болж ирсэн энэ үйл явдалд өнөөдөр Дэлхийн олон улс орны иргэд зорин очиж оролцдог болжээ. Хэдийгээр 200 жилийн настай ч 2010 оныг хүртэл ямар нэгэн зохион байгуулалтгүйгээр болж ирсэн уг уламжлал сүүлийн жилүүдэд албаны хүмүүсийн оролцоотойгоор зохион байгуулагдах болсон байна. Тэмцээний гол билэгдэл нь 16-р зуунаас эхлэн зөвхөн өдгөө устаж үгүй болсон Глостершир үнээний сүүгээр хийдэг байсан уламжлалт Глостершир бяслаг бөгөөд 3 кг жинтэй хоёр ширхэг дугуй хэлбэртэй Глостершир бяслагийг толгодын уруу өнхрүүлснээр энэ хачирхалтай тэмцээн эхэлдэг аж. Толгодын уруу өнхрөх бяслагнуудын араас хүмүүс уралддаг бөгөөд зорилго нь өнхөрч байгаа бяслагийг барьж авах байдаг. Хэдийгээр ганцхан секундын өмнө түрүүлж өнхөрсөн ч 112 км/цаг хүртэл хурдалж чаддаг бяслагны араас эгц налуу газраар уруудан гүйж байгаа хүмүүс унаж, ойчихоор барахгүй үзэгчид хүртэл гэмтэж бэртэх тохиолдол маш их гардаг байна. Үе мөчөө хугалах, мултлах гэх мэт бэртлүүд их гардаг учир 2009 онд уг тэмцээнийг хориглосноос гадна 25 жилийн турш тэмцээний бяслагийг хийж өгсөөр ирсэн Диана Смартад цагдаа нар анхааруулга өгсөн ч тэмцээн өнөөг хүртэл зохион байгуулагдсаар байгаа билээ. Энэ жилийн тэмцээн 2013 оны 5-р сарын 27-ны өдөр болсон ба дөрвөн уралдаан болсны хоёрт нь 27 настай Америк, 39 настай Япон хүн тус тус түрүүлсэн учир Британий үндэсний өдөр тутмын Guardian сонинд уг уралдааныг ‘Дэлхийн алдарт үйл явдал’ хэмээн бичжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. tsatsralchimeg

    2013/06/11 at 23:23

    aimr ym bee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *