Элсэн чихэр иддэггүй хүмүүст зориулж 10 натурал орлуулагчийг санал болгож байна

2

Хоолны дэглэм барьдаг хүмүүст нэн тэргүүнд хооллолтондоо элсэн чихэр хэрэглэхгүй байхыг санал болгодог. Бага хэрэглэх хэрэгтэй гэж бид мэддэг ч үүнээс татгалзахад хэцүү. 100 гр-д 398 ккал агуулагддаг байна. Элсэн чихрийг орлуулах 10 натурал амт оруулагчийг зөвлөж байна.

10. Кокосын сахар

Кокос эсвэл дал модны сахар нь калорийн агууламж өндөртэй ч цусанд агуулагдах сахарын агууламжаар бага байдаг. Өөрөөр хэлбэл сайн шимэгддэг, маш олон сайн шинж чанаруудтай. Мөн амттай. Ердийн сахараас ч илүү амттай.

Юунд хэрэглэх вэ: ердийн сахарны оронд юунд ч хэрэглэж болно.

Хаанаас авах вэ: эрүүл шинэ ногоо зардаг дэлгүүр, амттан худалдаалдаг дэлгүүр, онлайн дэлгүүр, супермаркет.

 

9. Арвайн үр

Хамгийн гайхмаар нь арвайн үр элсэн чихрийн сайн орлуулагч болдог төдийгүй бодисын солилцоог хурдасгаж, дархлааг сайжруулан мөн харааг ч сайжруулдаг.

Юунд хэрэглэх вэ: жигнэж болгодог зүйлсэд хэрэглэнэ: өвөрмөц амттай, талх боовыг бүрэхэд хэрэглэнэ.

Хаанаас авах вэ: амттаны, шар айрагны дэлгүүр, онлайн дэлгүүр, супермаркет.

 

8. Зуун настын шүүс

Калори ихтэй ч элсэн чихрээс илүү чихэрлэг учраас бага зэрэг л ордог. Мөн кали, кальци, төмрөөр баялаг учир илүү хэрэгтэй.

Юунд хэрэглэх вэ: уух зүйл, коктейлд. Зөгийн бал шиг өтгөн биш учир усанд сайн уусдаг.

Хаанаас авах вэ: эрүүл шинэ ногоо зардаг дэлгүүр, амттан худалдаалдаг дэлгүүр, онлайн дэлгүүр.

 

7. Паток – бурам

Өтгөн, чихэрлэг бурам нь эрдэс бодис, Б-гийн төрлийн витаминаар баялаг. Амт нь ердийн сахартай ижил учир ялгааг нь огт мэдэхгүй.

Юунд хэрэглэх вэ: боов, талх, амттанд хамгийн тохиромжтой.

Хаанаас авах вэ: амттан худалдаалдаг дэлгүүр, шар айрагны дэлгүүр, онлайн дэлгүүр.

 

6. Финики

Энэ жимс нь хэрэгцээтэй төдийгүй эрүүл хөнгөн зуушинд хэрэглэгддэг маш сайхан амттай жимс. Мөн элсэн чихрийг орлож чаддаг.

Юунд хэрэглэх вэ: цайндаа сахарын оронд хийж болно эсвэл шүүсийг нь талх боов, амттанд хийж болно.

Хаанаас авах вэ: аль ч дэлгүүрээс.

 

5. Ялам жимсний шүүс

Зүүн зүгийнхэн ялам жимсийг ангаах ид шидээр нь “жимсний хатан хаан” гэж нэрлэдэг. Шүүс нь ашиг тустай төдийгүй хоолыг сайхан амттай болгодог.

Юунд хэрэглэх вэ: уух зүйл болон амттанд.

Хаанаас авах вэ: эрүүл шинэ ногоо зардаг дэлгүүр, амттан худалдаалдаг дэлгүүр, онлайн дэлгүүр, супермаркет.

4. Соргоны сахар

Соргоны шүүснээс гаргаж авсан сахар бөгөөд Хятадад эрт үеэс хэрэглэж ирсэн, эрүүл мэндийн ашиг тусаараа алдартай. Мөн жирийн сахарыг бодвол хоёр дахин их калори агуулдаг.

Юунд хэрэглэх вэ: уух зүйлс, нарийн боов, амттан.

Хаанаас авах вэ: эрүүл шинэ ногоо зардаг дэлгүүр, амттан худалдаалдаг дэлгүүр, онлайн дэлгүүр, супермаркет.

 

3. Усам үзмийн сахар

Усан үзмийн сахар нь элсэн чихрийг хамгийн сайн орлогч бөгөөд амьдралыг уртасгагч хэрэгцээт бодис юм. Давуу тал: калори багатай, цэвэр хольцгүй байдал, хэрэгцээт шинж чанартай.

Юунд хэрэглэх вэ: уух зүйлс, нарийн боов, амттан, махны сүмс.

Хаанаас авах вэ: эрүүл шинэ ногоо зардаг дэлгүүр, онлайн дэлгүүр, супермаркет.

 

2. Агч модны шүүс

Өндөгтэй бин хийхэд тохиромжтой. Калорийн агууламж бага, хорт авдар ба чихрийн шижин тусах эрсдэлийг бууруулдаг мөн сайхан амттай.

Юунд хэрэглэх вэ: амттан, салат амтлах, махны сүмс.

Хаанаас авах вэ: супермаркет.

 

1. Стевия

Хамгийн бага калоритой ба жингээ хасах гэж байгаа хүнд хамгийн хэрэгтэй. 100 гр-д зөвхөн 18 калори агуулагддаг ба элсэн чихрээс илүү чихэрлэг амттай учраас маш бага хэрэглэгдэнэ.

Юунд хэрэглэх вэ: элсэн чихрийн оронд хэрэглэнэ.

Хаанаас авах вэ: ямар ч дэлгүүр, сахарын өвчтэй хүмүүст зориулсан хоолны тасаг.

4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bobidi Bold

    Bobidi Bold

    2017/08/18 at 16:49

    Tuwshoo Oyunsukh

  2. Н. Чинболор

    Н. Чинболор

    2017/08/18 at 16:59

    Буянтөр Б’

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *