
Өөрийнхөө наснаас хамаагүй залуу харагдах – олон хүний мөрөөдөл. Сингапурын иргэн Чуандо Тан бидний мөрөөдлийг биелүүлж чаджээ. Түүний мөнхийн залуу төрхийн нууц маш энгийн.
Сошиал сүлжээ хэрэглэгчид Чуандо Тан яг хэдэн настай болохыг мэдсэнээс хойш бүр ч алдаршиж эхэлсэн гэдэг. Түүний гэрэл зураг гэрлийн хурдаар тархах болжээ – ингээд л тэр интернэтийн од болсон гэдэг. Одоо түүний дагагчид 1 сая гаруйгаар тоологдоно.

Тэр саяхан 57 нас хүрчээ. Харин түүнийг харахад үсрээд л 25 настай залуу гэмээр.
Түүний энэ төрх давуу болон дутагдалтай талтай ажээ. Сингапур өвөөгийн ярьж байгаагаар хүмүүс мөнхийн залуу төрхийн нууцыг байнга шалгааж асуудаг гэнэ, мөн нийгмийн зүгээс ч их, бага хэмжээгээр дарамт ирдэг: хүмүүс түүнийг залуугаараа байна гэж үздэг ч тэр ямар нэгэн байдлаар байгалийн жамаараа хөгширч байгаа бөгөөд үүндээ өөрөө ч санаа зовж явдаг.

Чуандо Тан 80-90-ээд оны үед загвар өмсөгч байж, хамтлагийн дуучин залуу байсан гэрэл зургаараа илүү алдаршжээ. Сэтгүүлийн нүүрийг өөрийн гэрэл зургаар чимсээр яваа нэгэн.

Түүний залуу төрхийн нууц тэгээд юу юм бэ? Нэгдүгээрт, ген нөлөөлжээ. Мөн өөрийн гэсэн дэглэмтэй байна: долоо хоногт 3-4 удаа бэлтгэлийн зааланд дасгал хийдэг, унтахаасаа 5-6 цагийн өмнө хоол иддэггүй, тэгээд 23:00 цагаас өмнө унтдаг дадалтай. Ботокс туршиж үзсэн ч түүнд үр дүн нь таалагдаагүй учраас угаалгын гель, нүүрний тос л хэрэглэдэг ажээ.

Гоо сайхны мэс засал хийлгээгүй гэдэг ч олон хүн түүнд итгэхгүй байгаа юм.

Танын өдрийн хоолны дэглэм маш энгийн: будаатай тахиа, гал дээр шарсан ногоо, загасны шөл. Зайрмагт дуртай ч гэлээ аль болох байнга идэхгүй байхыг хичээдэг, идвэл өдрийн эхний хагаст л идэж хорхойгоо дарна. Тан зөвхөн ус уудаг бөгөөд цай, кофе уух эрс хориотой хүнсэнд орно.








