Мөнхийн амьдралаар амьдрах гээд нөгөө ертөнц рүү одсон хүмүүс

0

Хүн төрөлхтөн эртнээс л үхлийг тойрон гарах арга зам хайсаар иржээ. Зарим нэг нь ид шидийн аргыг, зарим нэг нь алхими, харин үлдсэн бүлэг нь шинжлэх ухааны үндсэн дээр мөнхийн амьдралыг олохоор оролддог байж. 21-р зуунтай нүүр золгосон ч үхэшгүй мөнх байх аргыг олоогүй л байна.

Өөрийгөө залуужуулж, үхэшгүй мөнхийн байхыг хичээсэн ч үхэл рүүгээ улам ойртсон хүмүүсийг танилцуулж байна.

1. Хятадын эзэн хаан Цин Шихуанди

Цин улсын анхны хааныг хэзээ нэгэн цагт нүүр тулах үхэл сэтгэлийг нь маш их зовоодог байжээ. Улс орноо төвхнүүлж байхдаа ид шидтэн, лус савдагтай уулзаж үхэшгүй мөнхийг бэлэглэх бэлдмэлийн нууцыг мэдэхийг хүсч байжээ. 219 онд нууцыг олж ир хэмээн албатуудаа Дорнод далай (бодвол Япон улс болов уу) руу илгээж байсан байна.

Хэн нэг нь хаанд зориулж мөнхийн насыг бэлэглэх шидэт эмийг санал болгосон хэдий ч үүнд мөнгөн усны орц орсныг сануулахаа мартжээ. Хааны 39 насандаа өөд болох шалтгаан нь энэхүү шидэт эм гэж зарим нэг түүхчид үзэж байна.

Мөнхийн амьдралаар амьдрах гээд нөгөө ертөнц рүү одсон хүмүүс 1

2. Диано де Пуатье

Францын Генрих II хааны албан ёсны ивээл доор ордонд амьдардаг байсан Францын язгууртан эмэгтэй Пуатье 16-р зуунд амьдарч байсан бөгөөд 66 насыг наслахдаа залуу насныхаа дүр төрхийг хадгалж чаджээ. Тэрээр алтаар хийсэн тусгай бэлдмэл хэрэглэдэг байв: алтны хлорид, орчин үед наркозод хэрэглэж буй диэтилийн эфир. Харамсалтай нь энэхүү бэлдмэл түүнийг аажмаар алж байжээ. Генрих хаан үхэнгүүт түүнийг ордноос хөөсөн бөгөөд тун удалгүй нас баржээ.

Мөнхийн амьдралаар амьдрах гээд нөгөө ертөнц рүү одсон хүмүүс 2

3. Александр Богданов

20-р зууны үеийн улс төрийн ажилтан, большевик намын гишүүн Александр Богданов шинжлэх ухаанд итгэдэг нэгэн байв. Цус сэлбэх нь мөнхий залуу насыг бэлэглэнэ гэдэгт тэрээр итгэдэг байжээ. Хэд хэдэн удаа цус сэлбэх туршилт өөр дээрээ хийж байсан бөгөөд цус сэлбэсний дараа өөрийгөө эрч хүчтэй, улам эрүүл болж байгаагаа мэдэрч байв. 1928 онд хумхаа өвчнөөр өвчилж байсан оюутантай цусаа сэлбэсэн байна. Түүний үхлийн шалтгаан нь хумхаа өвчний халдвар ууаль эсвэл цусны бүлэг таараагүй юу гэдгийг тогтоож чадаагүй юм. Богдановын үхэл мөнхийн амьдралыг хүн төрөлхтөн олж чадахгүй гэдгийг нотолсон бас нэгэн баримт юм.

Мөнхийн амьдралаар амьдрах гээд нөгөө ертөнц рүү одсон хүмүүс 3

4. Чжу Хоуцун хаан

Мин улсын 1521-1567 онд хаан ширээнд заларч байсан 11 дэх хаан өөрийн хаанчлалын сүүлийн жилүүдэд бодит байдлаас хөндийрч ид шидийг илүүд үзэн мөнхийн амьдралыг олох зорилготой болов. Ялангуяа, мэргэн-даос Дао Жунвень гол үүрэг гүйцэтгэн үхэшгүй мөнхийн бэлдмэлийг улаан тугалга, цагаан хүнцлээр хийж байжээ. Дао зөвлөсний дагуу эзэн хаантан онгон охидтой хүртэл бэлгийн харьцаанд орж байв, 1552 онд 8-14 насны 800 охид, 1555 онд 180 охидыг сонгосон байв. “Үхэшгүй мөнхийн эм” хэрэглэснээр хааны бие сульдаж 59 насандаа өөд болжээ.

Мөнхийн амьдралаар амьдрах гээд нөгөө ертөнц рүү одсон хүмүүс 4

5. Шарль Эдуар Броун-Секар эмч

19-р зуунд амьдарч байсан эмч Шарль Эдуар Броун-Секарын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй, тухайлбал нуруу нугас, булчин, мэдрэлийн систем болон цусны бүлэглэлээр олон тооны судалгаа шинжилгээ хийжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг мөнхийн залуу насыг бэлэглэх бэлдмэл бэлдэхэд зориулжээ. Далайн гахай болон нохойн шинэ төмсөгнөөс гаргаж авсан шингэнийг өөр дээрээ туршиж байв. Шингэнийг тарих явц нь маш их өвдөлт өгч байсан ч дараа нь биеийн ерөнхий байдал маш ихээр сэргэж байгааг анзаарсан байна. Хийсэн шингэнээсээ болж нас барсан эсэхийг нь нотолж чадаагүй ч, туршилт эхэлснээс хойш 4 жилийн дараа Браун-Секар нас баржээ.

Мөнхийн амьдралаар амьдрах гээд нөгөө ертөнц рүү одсон хүмүүс 5

104
Ха ХаХа Ха
49
ТэнэглэлТэнэглэл
44
ГайхмаарГайхмаар
34
ХарамсалтайХарамсалтай
16
БурууБуруу
14
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/11 at 03:38

    8 nastai 800 ohin huuhed shaasan pisda bol zailaa

  2. Gunjee Baatar

    Gunjee Baatar

    2015/07/11 at 04:48

  3. Gunjee Baatar

    Gunjee Baatar

    2015/07/11 at 04:48

  4. Зочин

    2015/07/11 at 07:20

    Энэ дэлхийд мөнхийн амьдрал байхгүй шүү дээ. Нөгөө ертөнцөд л байгаа… Хожим сэитгүүлч та ч бас тэнд эдгээр хүмүүсийн заримтай уулзах байх…

  5. сөө

    2015/07/15 at 14:54

    10000 жил наслах нууцыг хятадын эртний хаадууд нээсэнч оточын алсан учраас хэрхэн бэлдэн тунг ч түүнтэй хамт алдсан гэдэг. Нэг мөөг байдаг гэлцэх

  6. Зочин

    2015/07/16 at 19:20

    monhiin amidral bgaa tghde em emch domch haraal erool hiih ongon ohidtoi untah alinch bish SHinjleh uhaan hogjsnoor udq bii bolon tghdee ta bidnii alinch monh amidrah tawilangvi 2700-2800 ond erdemted hiih bolon hiimel zurh uushig ta bidnii gol amidarliin utga uchir huchiig tarhi ajiluulj bga harin bidnii bie bol zuer l ylzarch muudaj bgaa ed erhten JISHEE N huuhdiin aris hunii erhiin huruuunii daitai aris 2 tom hol bombogiin daitai urgdag ene labrotord urguuldag shinjleh uhaan bol aguu zuil bid buhen shinjleh uhaan dor amidrahc bga gar utas tog mashin edr geed olon zuil bga

  7. G

    2017/04/02 at 17:25

    End heddugeer zuund amidarch bgaa humuus comment bicheed bnaa mal gehed ch bagadmaar

  8. for that first comment

    2017/04/02 at 17:31

    юугаа хуцаад бгаан бэ эргүү юм бичих юм

  9. sanaa

    2017/04/03 at 16:04

    Tuuhiin olon aldaa bn mergen dao bol 1500 on bol amid bgaagui tsin haani tuhaid bol myngun ustai em uugaagui ter france bol bur hudlaa iim l bn daa mergejliin hun avch ajilluuul

  10. Зочин

    2017/04/05 at 00:08

    Hun munh amidran gej bhguieee, zuvhun bidnii suns oyun sanaa l munhud urgeljlene, biy mahbodi maaani gazartaa shingene. Tgeed ch utgaguishuudee. Hun bol baigaliin jam yosnii amitan. Het ihiig huseh ni Burhantai terselsen yawdal bolno. Ertuntsiin huuliig zurchih gewel terneesee iluu aimshigtai zuild orj bgaa yumdaa. Unentei ewlereh hergtei. Buddiin surgaald yu gedeg ch bileedee, hun ergej turdug gedegshd. Er ni tgeed shashin shinjleh uhaan 2 iig ymagt hosluulah heregtei . Amjilt bugdend ni

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *