Чарли Чаплин, 1925 он
Христос, Сальвадор Дали, Офорт. 1951 он
Бирмээс ирсэн охид цайлж буй нь, Англи, 1935 он
Вермахтын офицер болон Улаан армийн комиссар “Жигулевское” шар айраг шимэнгээ ярилцаж буй нь, Бресть 1939 он
“Султан хааны үлгэр” киноны зураг авалтын үеэр Ольга Викланд, найруулагч Александр Птушко болон Сергей Мартинсон, 1965 он
19-20 дугаар зууны үеийн Итали офицерын тушаал ахиж буй байдал
Бэтти Бродбент шивээс хийлгэсэн анхны эмэгтэйчүүдийн нэг, АНУ, 1928 он
1942 онд Тагнуулын төв газар (ТТГ) Эрнест Хемингуэйг өөрийн үйл ажиллагаандаа татан оролцуулах болжээ, түүний үүрэг Куба дахь нацистын тагнуулчийг мөрдөх байлаа. Гэвч 7 сарын дараа түүний ирүүлсэн мэдээ нь үнэ цэнэгүй гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлж албан ёсоор харилцаагаа тасалсан байна.
17 жилийн дараа ТТГ-ийн агентууд түүнийг хаа сайгүй мөшгөх боллоо хэмээн зохиолч найз нартаа гомдоллох болжээ. Хэмингуэйг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд 13 удаагийн цахилгаан эмчилгээний дараа зохиолч ой санамжаа алдаж хөдөлмөрийн чадвараа алдсан ч түүнийг мөшгиж байна гэж ярьсаар л байв. Ойр дотнынхны хайр халамж дутагдаж тэрээр гүн хямралд орж, 1961 оны 7-р сарын 2-ны өдөр 54 насандаа өөрийгөө буудаж амиа егүүтгэжээ. 30-аад жилийн өмнө яг тэр буугаар аав нь амиа хорлож байсан удаатай.
1984 онд Хэмингуэйн талаарх ТТГ-ын материалыг нууцлалын зэрэгт шилжүүлсэн нь зохиогчийг үнэхээр хаа сайгүй мөрдөж байсныг нотолж байна. Тэр бүү хэл сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүртэл мөрдөж байжээ. Түүний 124 хуудас 15 хавтаст хэргийг “үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол”-ын үүднээс нууц хэвээр үлдээв.
“Duchess of Hamilton”, 1938 он
Нью-Йорк хотод зохион байгуулагдсан 17 дугаар Олон улсын авто үзэсгэлэн дээр LADA-гийн стэнд дээр зогсох бикини өмссөн модель бүсгүй, Колизейн үзэсгэлэнгийн төв, 1973 оны 4-р сарын 6
Форте Де-Мойн дахь цэргийн сургуулилтын үеэр эмэгтэй цэргийн албан хаагчид хорт утааны баг өмссөн байгаа нь, Айвова муж, Дэлхийн 2-р дайны үе, 1942 он
Залуу Марк Уолберг болон Леонардо Ди Каприо нар “Сагсчны өдрийн тэмдэглэл” киноны зураг авалтаар, 1995 он
Афроамерик гаралтай Генриетта Лакс 1920 онд төрсөн бөгөөд бага насаа өвөө дээрээ өнгөрөөжээ. Түүний бага нас удаан үргэлжилсэнгүй, 14 настайдаа өөрийн үеэл ахаасаа анхны хүүхдээ гаргаж удалгүй гэр бүл болцгоосон байна. Зураг дээр өөрийн нөхөр-үеэл ах Дэвидтэй хамт байгаа нь. Дахин 3 хүүхэд төрүүлж, савны хорт хавдраар 31 настайдаа нас баржээ. Богинохон бөгөөд өрөвдөлтэй амьдралын түүхтэй бүсгүйн жинхэнэ түүх түүний үхлийн дараа эхэлсэн юм.
Цогцосоос хавдрын эсийн шинжилгээ автал эс амьд биед байгаагаас 2 дахин илүү хурдацтайгаар тархаж, цааш үржсээр байсан байна. HeLa үхэшгүй эс (эсийн “эзэн”-ийн овог, нэрийн эхний хоёр үсэг) анагаах ухааны шинжлэх ухаанд олон олон нээлт хийхэд хүргэсэн бөгөөд энэ эсийн тусламжтайгаар олон өвчин анагаах эм гарган авчээ. Одоо хүртэл Генриеттын хавдрын эсийг анагаах ухаанд шинэ төрлийн эм, гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж авах судалгаа шинжилгээнд ашиглаж байна.
Өөрийн шинэхэн авсан Mercedes-Benz W198 спорт загварын машинаа Софи Лорен сурталчилж буй нь, Ром, 1956 он
Ericsson Cobra телефон утас, Швед, 1956 он
Боярский оюутан бүсгүйчүүдийн толгойг эргүүлж байгаа нь, 1982 он
Зүүн гар талаас Жим Моррисон (1970 оны 9-р сарын 20), баруун талаас түүний хуланц өвөө Стивен
Ван Гог, Гоген нарын гэрэл зураг, Парис, 1887 он
Ван Гог болон Гоген нар зураач, постимпрессионистуудтай хамт ууж байгаа зураг. Зүүн гараас хоёр дахь нь Эмиль Бернар, гурав дахь — Винсент Ван Гог, голд — Андре Антуан, баруун захад — Поль Гоген.
Жүди Фостер, Роберт де Ниро болон Мартин Скорсезе, 1975 он
Сигурни Уивир ба хот-дог, 1983 он
Майкл Жексон “Капитан Ио” киноны зураг авалтын үеэр одойчуудтай архи ууж байгаа нь, 1986 он
Киног Диснейлендийн захиалгаар хийсэн бөгөөд 1986-1998 оны хооронд паркад гаргаж байжээ. Найруулагчаар Френсис Форд, продюсераар Жорж Лукас ажилласан байна.