Гүйцэд боловсорсон, шүүслэг, нитратгүй цэвэр гүзээлзгэнийг ялгаж таних их амархан. Үүний тулд хамгийн түрүүнд анхаарах зүйл нь бол…

2

Гүзээлзгэнэ боловсорч гүйцэх зуны сар бол миний хамгийн дуртай үе юм. Би гүзээлзгэнээр сайхан амттан, жигнэмэг, коктейл болон бусад олон зүйл хийх боломжтой болдог энэ үеийг тэсэн ядан хүлээдэг билээ.

Бас гүзээлзгэнэ маш их ашигтай жимс. Гүзээлзгэнэд их олон төрлийн антиоксидант байхаас гадна А болон С, В бүлгийн амин дэмүүд, магни, кали, эслэг, пектин, органик хүчил, төмөр, иод, фосфор, кальци, марганец бий.

Энэ жимс нь хүний биеэс илүүдэл шингэн болон давсыг гаргаж чөлөөт радикалын үйлчилгээг үгүй болгодог учир хавдрын эсрэг нөлөөтэй, хүний тархины үйл ажиллагааг дэмждэг, бие организмыг залуужуулдаг юм. Бас ер бусын сайхан амт нь сэтгэл санааны гутралд маш сайн нөлөөтэйг хэлэх хэрэгтэй.

 

Хамгийн сайхан амттай гүзээлзгэнэ хэрхэн сонгох вэ?

Зөв гүзээлзгэнэ сонгож авна гэдэг нь тухайн улирлын бас нэг чухал зүйл юм. Учир нь дэлгүүр, захын лангуун дээрх жимс бүхэн бүрэн боловсорсон, эрүүл мэндэд сайн байж чаддаггүй юм. Тийм учраас энэ удаа хэрхэн бүрэн боловсорсон, шүүслэг, нитратгүй гүзээлзгэнэ сонгож авах 7 аргыг танилцуулж байна. Гэрийн эзэгтэй нар минь тогтоогоод аваарай.

1. Цэвэр байгалийн гүзээлзгэнийг химийн бодис шингэсэн гүзээлзгэнээс ялгахад тийм ч хэцүү биш. Эхлээд үнэрийг нь сайн анхаар: гүзээлзгэнээс гүзээлзгэнэ л үнэртэх ёстой. Хэрвээ өөр ямар нэг зүйл үнэртэж байвал худалдаж аваагүй нь дээр юм шүү.

Байгалийн гүзээлзгэнэ нь маш сайхан хурц амттай байна.

© DepositPhotos

 

2. Мөн жигтэйхэн сайхан гялгар жимсийг авч болохгүй. Ийм гүзээлзгэнэ нь химийн боловсруулалтад орсон, олон хортой бодис агуулж байдаг. Жимс маань хуурай, байгальд байдаг яг л тэр өнгөөрөө, хэлбэрээрээ байх хэрэгтэй.

© DepositPhotos

 

3. Боловсорч гүйцсэн жимс нь хурц улаан өнгөтэй байдаг. Харин хар улаан өнгөтэй байвал энэ нь муудаж эхэлж байгаагийн шинж. Мөн жимсний хажуу бөөрийг анхааралтай харах хэрэгтэй ба энэ хэсэг түрүүлж харлаж эхэлдэг байна. Бас ийм хар улаан өнгө нь уг жимс нитратын орчинд ургаж боловсорсон гэсний нэг илрэл юм.

© DepositPhotos

 

4. Жимсний чанарыг таних бас нэг зүйл бол жимсний навч. Энэхүү жижиг навч нь ногоон, зөөлөн байх ёстой. Ийм бол уг гүзээлзгэнийг саяхан хурааж (ихэнх тохиолдолд нэг өдрийн өмнө) авсан гэсэн үг юм. Харин хатаж хорчийсон навчтай бол эрт хураасан, удсан жимс гэсэн үг билээ.

© DepositPhotos

 

5. Олон хүн том жимс сонгодог нь бас нэг том алдаа юм. Ер бусын том хэмжээ гэдэг бол пестицид ихээр агуулж байгаагийн шинж юм шүү.

Гэхдээ гүзээлзгэнэ бүр янз бүрийн сортынх байдаг учир хэмжээ нь уг сортоос хамаарна гэдгийг бас мартаж болохгүй.

© DepositPhotos

 

6. Жимсний гадаргууд байх жижиг үрүүдийг бас сайн хараарай. Хэрвээ энэ үрүүд нь ил товойж байх бол жимс гүйцэд боловсроогүй гэсэн тэмдэг. Харин бага зэрэг хонхойсон байрлалд байгаа бол жимс сайн боловсорч гүйцжээ гэдгийг харуулна.

© DepositPhotos

 

7. Жимсийг аль болох (ганцхан гүзээлзгэнэ ч биш) дэлгүүр супермаркетаас биш харин зуслан, хөдөөнөөс худалдаж авч байгаарай. Хөдөө зарагдах гүзээлзгэнэ нь удаан хадгалагдаагүй, 80 хүртэл хувь нь тухайн нутгийнх байх учир саяхан хураасан байна.

Ийм байдлаар та сайн гүзээлзгэнэ зарах худалдагчийг таниж авах ба цаашдаа зөвхөн тэр хүнээсээ л сайхан амттай, үнэртэй, баталгаатай гоё жимсээ авч байгаарай!

© DepositPhotos

 

Санамж:

Хэдийгээр зун цагт гүзээлзгэнэ худалдаж авч байгаа ч чухам хэдэн сард худалдаж авч байгаа нь бас их нөлөөтэй юм. Учир нь хүлэмжинд тарьсан жимс нь ихээхэн өөр цаг уурын нөхцөлд ургах ба химийн бодисоор боловсруулсан байх нь их. Өөрийгөө болон ойр дотнын хүнээ сайхан болсон амттай жимсээр баярлуулахын тулд аливаа жимсийг ямар цаг үед худалдаж авахаа бас сайтар бодолцох хэрэгтэй юм шүү.

© DepositPhotos

Тиймээс жимс жимсгэнийн болцын тухай хуанлитай танилцаж хэзээ, юу худалдаж авахаа урьдчилан төлөвлөж байгаарай.

Танд хамгийн сайхан амттай, эрүүл жимс таарч байг!

Та харин гүзээлзгэнэ сонгохдоо юунд анхаардаг вэ?  Хэрвээ та туршлага, зөвлөмжөө коммент хэсэгт бичиж бусадтай хуваалцвал бид их баярлах болно шүү!

6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *