
Дэлгүүрээс худалдаж авсан үнэт эдлэл цэвэрлэгч бодис үргэлж зөв сонголт болдоггүй. Ихэнх нөхцөлд эдгээр цэвэрлэгч бодисыг химийн хортой бодисоор хийдэг ба үнэт эдлэлийн чанарыг цаг хугацааны эрхээр алдагдуулдаг. Тэгэхээр хэрэв та гоёл чимэглэлээ гялтганасан хэвээр нь удаан хэрэглэхийг хүсэж байгаа бол, байгалийн гаралтай бус бүтээгдэхүүн ашиглахаас татгалзаж, гэрийн нөхцөлд хэрхэн үнэт эдлэлээ цэвэрлэж, анхаарал тавих ёстой болохыг мэдэж байх нь чухал юм. Гэртээ өөрийн гараар бэлтгэсэн цэвэрлэгч хийх нь олон талын ач тустай байдаг. Учир нь тэдгээр цэвэрлэгч нь харшил өгөхгүйгээс гадна, бусад хортой орцууд шиг элдэв янзын сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Гарын доорх материалуудын тусламжтай энэхүү хялбар цэвэрлэгчийг гэртээ хийж болно. Таны үнэт эдлэлийг гялалзсан бас цоо шинэ мэт болгоно.
Хамтдаа хийж эхэлцгээе. Танд хэрэг болох зүйлс:
- Тугалган цаас
- Хүнсний сод (1 хоолны халбага)
- Давс (1 хоолны халбага)
- Аяга таваг угаагч шингэн (1 хоолны халбага)
- Халуун ус (1 аяга)
- Сав
- Шүдний сойз

Одоо цэвэрлэх үйл явцын талаар мэдэж авцгаая:
- Савны ёроолд тугалган цаасыг дэлгэж тавина.
- Дээр нь халуун ус хийнэ.
- Дээр нь үлдсэн бүх хэрэг болох зүйлсийг нэмнэ.
- Сайтар хольж, хутгана.
- Бэлэн болсны дараа үнэт эдлэлээ дотор нь хийж 10-15 минут байлгана.
- Шүдний сойз ашиглаж, толбо болон өнгөө алдсан хэсгийг цэвэрхэн болтол нь зөөлөн үрнэ.
- Үнэт эдлэлээ ус хийсэн цэвэрхэн саванд хийж, зайлж угаана.
- Үнэт эдлэлийг авч алчуураар арчина. Агаар сайтай орчинд тавьж, хаттал нь байлгана.

Бичлэг үзэх:
Энэ арга маш хялбар бас цаг их орохгүй. Гэхдээ үнэт эдлэлийг зөв хадгалж байх ёстой гэдгийг бүү мартаарай. Амархан өнгөө алдах болон бохирдохоос сэргийлэх хэрэгтэй.








Jupiter June
2020/01/05 at 08:54
Bayrllaa
Tuvshinjargal Tumendemberel
2020/01/05 at 13:19
Bayaraa Munkhdelger
2020/01/06 at 09:18
ashgui dee
Galaa Tungalag
2020/01/07 at 11:20
Bayarlalaa
Ayush Oyunerdene
2020/01/07 at 15:38
Bayrllaa