Япон эмэгтэйчүүд өдөр бүр эдгээр 10 арчилгааг хийдэг учраас наснаасаа хамаагүй залуухан харагддаг!

2

Япон эмэгтэйчүүд бүр рекорд амжилтуудыг эвддэг. Учир нь тэд наснаасаа хэдэн арван насаар залуухан харагддаг. Тэдний зарим нь хэтэрхий залуухан харагддаг бөгөөд гэр бүлийнх нь зургийг үзэхэд, хэн нь ээж, хэн нь охин гэдгийг ялгаж мэдэхэд хэцүү байдаг. Хэрэв та үүний учир шалтгааныг ген болон цаг ууртай холбож ойлгодог бол, тэднийг чухам яагаад залуу харагддаг жинхэнэ учир шалтгааныг мэдээд гайхширч магадгүй юм.

Бид та бүхэнд Япон эмэгтэйчүүдийн “мөнхийн залуу” харагддаг нууцаас хүргэж, зарим нэг зөвлөгөөнүүдээс дуулгахаар бэлтгэлээ. Та эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлснээр тэдэн шиг гоо үзэсгэлэнтэй, наснаасаа залуухан харагдах болно!

Будааны усаар нүүрээ угаах

Будаа витамин, эрдэс бодис, бас антиоксидантаар баялаг бөгөөд арьсыг эрт хөгшрөхөөс хамгаалж, тайвшруулахаас гадна гэрэлтсэн мэт болгодог. Япон эмэгтэйчүүд будааны усыг нүүр болон үсээ угаахад удаан хугацааны турш хэрэглэсээр ирсэн бөгөөд гэрийн нөхцөлд хэд хэдэн аргаар будааны усыг хийж болдог. Хэрэв та яараагүй бол ферментжүүлсэн будааны ус хийгээд үзээрэй.

  • Тал аяга будааг цэвэрхэн саванд хийж, будааг цэвэр усаар хэд хэдэн удаа угааж цэвэрлэнэ.
  • Дээр нь 2 аяга ус хийж будааг 15 минут дэвтээнэ.
  • Будааг шүүж авч, тагтай саванд хийн 1-2 өдрийн турш өрөөний температурт хадгална.
  • Бага зэрэг исгэлэн үнэр гарахад та будааг ферментжиж дууссан байна гэж үзэж болно. Одоо та будааг нүүр болон үсээ угаахад хэрэглэж болно. Эхлээд будааг 1-2 аяга усаар шингэрүүлэх хэрэгтэй. Үлдсэн будааг хөргөгчинд хийж хадгална.

 

Нүүрээ угаахдаа гараараа үрэх хэрэггүй бөгөөд хөөсөрдөг тороор угаах

Бидний дийлэнх нь нүүрээ угаахдаа бүтээгдэхүүнийг гараараа түрхдэг. Бодит байдал дээр бид нүүрээ үрэх үед, арьсаа гэмтээдэг бөгөөд үр дүнд нь өнгө муутай болгодог. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Япон эмэгтэйчүүд хөөсөрдөг тор эсвэл хөөсөрдөг зөөлөвчийг хэрэглэж, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг нүүрэндээ түрхдэг. Энэ тор нь хөөсрөгч бүтээгдэхүүнээс багахан хэмжээгээр хийхэд маш сайн хөөсрүүлдэг бөгөөд үүгээр гарынхаа хуруугаар хүрэлгүйгээр нүүрээ цэвэрлэх боломжтой. Таны хийх ёстой зүйл бол арчилгааны бүтээгдэхүүнээс багахан хэмжээгээр хөөсөрдөг торонд түрхэж, алганыхаа завсраар зөөлөн үрж, хөөсрүүлэн хэрэглэнэ.

cariso111 / Instagram

 

Далайн ургамлаар нүүрний маск хийх

Далайн ургамал эрүүл мэндийн гайхалтай үйлчилгээтэй бөгөөд эрүүл хооллолтонд түгээмэл хэрэглэдэг. Японд ч үүнийг өргөн хэрэглэгддэг. Гэхдээ хоолыг амтлахаас гадна та үүнийг арьсаа гэрэлтсэн, чийглэг болгоход хэрэглэж болно. Гэрийн нөхцөлд далайн ургамлаар маск хийхийн тулд ¼ аяга далайн ургамлын нунтгийг бүлээн ус болон оливын тостой хольж, өтгөн зуурмаг болгоно. Бэлэн болсон маскыг нүүр болон хүзүүндээ түрхэж, 15 минут хүлээх бөгөөд дараа нь усаар угаана. Та мөн далайн ургамлын бэлдэцийг зурганд харуулсан шиг нүүрэндээ тавьж болно.

 

Тэнцвэртэй хоолны дэглэм баримтлах

Бидний гадаад үзэмж маань ямар харагдах нь юу идэж ууж байгаатай шууд холбоотой байдаг. Японы хоолны дэглэм супер шинэ бөгөөд эрүүл байдаг. Хэрэв та тэдний хоолны дэглэмийг баримтлахыг хүсэж байгаа бол, дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй:

  • Илүү шинэ, боловсруулаагүй хоол хүнс болох загас, үр, хүнсний ногоо, жимс, далайн ургамал, ферментжүүлсэн шар буурцгийн бүтээгдэхүүн (мисо гэх мэт), бас ногоон цай хэрэглэх
  • Амьтны гаралтай бүтээгдэхүүнийг тохируулан хэрэглэх
  • Боловсорсон, дахин боловсруулсан, бас чихэрлэг бүтээгдэхүүн идэхээс татгалзах
carlosxmorales / Instagram

 

Их хэмжээний коллагенаар дэмжлэг үзүүлэх

Коллаген бол бидний арьсны бүтцэд байдаг чухал уураг бөгөөд үүнийг алдаж эхэлснээр бид хөгшин харагддаг. Японд та эм, цэлцэгнүүр, чихэр, бас шингэн уух зүйл гэх мэт олон төрлийн коллагены нэмэлт бүтээгдэхүүн худалдаж авч болно. Зарим эрдэмтэд идэх байдлаар коллагеныг нөхөх боломжгүй гэж үздэг боловч арьсны коллагены хэмжээг байгалийн гаралтай аргуудаар нэмж болдог. Ясны шөл, загас, тахианы мах, өндөгний цагаан, навчит ургамал, бас исгэлэн жимсийг хоол хүнсэндээ нэмж өгснөөр таны бие илүү их коллаген ялгаруулахад тусална.

© Depositphotos

 

Камелийн тостой арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгох

Камели эсвэл цүбаки, энэ нь хамгийн алдартай Японы цэцэг дэлгэрдэг модод юм. Япон эмэгтэйчүүд камелийн тос хэрэглэх дуртай бөгөөд үүнийг энэ модны үрнээс гаргаж авдаг. Арьсны давхаргын гүнд хүртэл шингэж, чийгшүүлнэ. Энэ тос тослог хүчил, витамин болон антиоксидантаар баялаг. Арьсыг хүрээлэн буй орчны гэмтлээс хамгаалж, илүү зөөлөн бас торгомсог болгоно. Камелийн тосыг Япон эмэгтэйчүүдийн өргөнөөр хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд болох нүүрний тосноос авахуулаад шампуниас хүртэл олох боломжтой.

tsubisoup / Instagram

 

Халуун ваннд хэвтэх

Япон хүмүүс халуун ваннд хэвтэх дуртай байдаг, энэ нь халуун ванн байна уу эсвэл уламжлалт онсен халуун рашаан байна уу гэдэг нь чухал биш. Онсен нь эмчилгээний зориулалттай ванн: халуун рашаанаас эрдэс бодисыг олж болох бөгөөд биед нэвтэрч, мэдрэлийг тайвшруулж, арьсны сөрөг нөхцөл байдлаас ангижруулж, таныг залуухан харагдуулна. Гэхдээ хэрэв та онсенд очиж чадахгүй бол гэртээ зүгээр л халуун ваннд орж болно. Халуун устай ваннд орох нь үрэвслийг бууруулж, унтаж амрах байдлыг сайжруулаад зогсохгүй, их хэмжээний калори шатаахад тусална.

© Depositphotos

 

Ногоон цай уух болон түүгээр нүүрний маск хийх

Японд та ногоон цайны ач тусыг хүртэж дуусахгүй. Тогтмол ногоон цайг уухаас гадна антиоксидантаар баялаг учир гэрийн нөхцөлд ногоон цайны маск хийж болно. Энэ маск жижиг үрчлээнүүдийг байхгүй болгож, нүхжилтийг багасгаж, арьсыг хоргүйжүүлнэ.

  • ½ цайны халбага ногоон цайны нунтаг, 1 хоолны халбага ус болон ½ хоолны халбага зөгийн балыг бэлдэнэ.
  • Дээрх орцуудыг бүгдийг нь хамтад нь хольж, маскыг бэлэн болоход нүүрэндээ түрхэнэ. 20 минут болсны дараа нүүрээ усаар угаана.
© Depositphotos

 

Нүүрэндээ өөрийн гараар тогтмол иллэг хийх

Нүүрээ зөөлөн угаасны дараа Япон эмэгтэйчүүд гарынхаа алгаар нүүрэндээ зөөлөн иллэг хийдэг. Япончууд зураг зурж, иллэг хийх техникийг эмэгтэйчүүдийн дунд алдартай болгосон, яагаад гэвэл хэдхэн удаагийн иллэгийн дараа гайхалтай үр дүнг харж болдог. Энэ иллэгийн хамгийн чухал хэсэг бол та энэ иллэгийг өөрийн гараар хийх боломжтой.

  • Нүүрэндээ тос эсвэл нүүр цэвэрлэгч шингэн түрхэж, гарынхаа хуруунуудаар зөөлөн иллэг хийнэ
  • Зөөлөн бас удаанаар иллэг хийгээрэй.
© Depositphotos

 

Арьсаа нарнаас хамгаалах

Япон эмэгтэйчүүд ямар ч аргаар хамаагүй арьсаа нарнаас хамгаалахыг зорьдог. Нарны хурц туяа бидний арьсыг гэмтээж, хөгшрөх үйл явцыг хурдасгадаг. Үр дүнд нь үрчлээс болон толбо үүсдэг. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, бүрхэг өдөр ч гэсэн нарны хурц туяаны 80% нь үүлний цаанаас тусдаг гэнэ. Хэзээ ч та гадагш гарсан бай, нарны тос түрхэж, нарны тос агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай.

© Depositphotos

Та эдгээр зөвлөгөөнүүдийн алийг нь хэрэгжүүлэх вэ? Та манай уншигчдад хэрэгтэй гоо сайхны өөр бусад зөвлөгөөнүүдийг мэдэх үү?

11
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *