Цус царцаах аймшигтай онгоцны буудал

0

Цус царцаах аймшигтай онгоцны буудалНепаль улсын Лукла хотод Тензинг-Хиллари Эйрпорт /Tenzing-Hillary Airport/ нэртэй жижигхэн нисэх онгоцны буудал бий. 2010 онд History сувгаар нэвтрүүлсэн Хамгийн аюултай нисэх буудлууд нэвтрүүлгийн Дэлхийн хамгийн аюултай нисэх буудал болсон уг нисэх буудал маш алдартай байдгийн нэг шалтгаан нь Эверест уулын үндсэн кемп руу авирах эхлэл болдогтой холбоотой. Цаг агаар сайхан үед өдрийн цагаар Катманду Луклагийн хооронд өдөр бүрийн нислэгтэй байдаг энэ нисэх буудлын нисэх буух зурвас хөлгүй ангалын ирмэг дээр зогсох богинохон, нарийхан зам байдаг аж. Олонх уулчдын хувьд Эверестэд авирахаас илүүтэй энэ нисэх буудалд газардах нь хавьгүй илүү аймшигтай санагддаг гэнэ. Цаг агаар дандаа тааруухан байдаг энэ газарт хэдхэн цагийн хугацаанд л нисэж буух боломжтойгоос бус ихэвчлэн хүчтэй салхи салхилж, манан татчихдаг байдаг. Нисгэгчээс ихээхэн ур чадвар шаардах Тензинг-Хиллари нисэх буудалд газардахдаа ганц хоёрхон метрийн тооцоо алдахад л нисэх онгоц уул эсвэл хадан хавцал мөргөх аюулд орно. Харин хөөрөх үед ингэж алдвал ёроолгүй гүн ангал руу унах аюултай. Луклагийн энэ аюултай нисэх буудлыг Эверест оргилд хөл тавьсан анхны хүмүүсийн нэг болох Сир Эдмунд Хиллари /Sir Edmund Hillary/ Эверестийн оргил гарснаасаа 12 жилийн дараа буюу 1965 онд барьжээ. Жижиг хэмжээтэй нисэх онгоцнууд л газардаж, хөөрөх боломжтой энэ нисэх буудалд хэд хэдэн удаагийн осол болж байсан ч тэдгээрээс хамгийн олон хүний амь нас эрсэдсэн нь 2008 онд болсон ба манантай цаг агаарын байдлаас үүдсэн уг ослоор 18 хүн амь насаа алдсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *