Солгой хүмүүсийн талаарх шинжлэх ухаанаар батлагдсан 10 сонирхолтой баримт

1

Эрт цагт солгой гараар зурах, хооллох, мэндчилэх зэрэг үйл хөдлөлүүдийг хийх нь муу ёр, тэр ч бүү хэл солгой хүмүүсийг чөтгөр шулам хэмээн үздэг байсан гэдэг. Цаг хугацааны эрхээр хүмүүсийн энэхүү бодол өөрчлөгдөж шинжлэх ухааны үүднээс судлахад сонирхолтой сэдэв болоод буй билээ. Манай сайт уншигч танд солгой хүмүүсийн талаар маш сонирхолтой 10 баримтыг хүргэхээр бэлдлээ. Мэдээж нийтлэлийн төгсгөлд бонус мэдээлэл нэмэхээ ч мартаагүй шүү!

1. 10 хүн тутмын 1 нь солгой байдаг

© zmkstudio / depositphotos

2020 оны 4-р сард гаргасан судалгаагаар шинээр төрөгсдийн 10.6% нь солгой хэмээжээ. Энэ нь ойролцоогоор 10 хүн тутмын 1 нь солгой гэсэн үг билээ. Нийгэм дэх солгой хүмүүсийн эзлэх хувь дэлхийн бөмбөрцгийн аль бүсэд байгаагаас хамааран 9.3%-18% болж хэлбэлздэг гэнэ. Мөн одоог хүртэл солгой хүмүүсийг чөтгөр шулмын үр удам гэж үзээд хүүхдүүдээ солгой хүүхдүүдээс зайгаа барихыг шаарддаг ард түмэн ч байсаар байна.

 

2. Солгой хүмүүс бусдаас илүү ухаалаг байдаг

© fixer00 / depositphotos, © fixer00 / depositphotos

Хүмүүс үүнийг зөвхөн үлгэр домог гэж боддог бол саяхан Пакистан улсад нэгэн судалгаа хийгджээ. Уг судалгаа нь солгой болон зөв гартай хүмүүсийн оюуны чадавхийг шалгах зорилготой байсан бөгөөд нэг ангид ижил тооны солгой болон зөв гартай хүмүүсийг цуглуулжээ. Тэрхүү судалгааны үр дүнд ихэнх тохиолдолд солгой гартай хүмүүсийг сэтгэхүй илүү байгааг баталсан байна.

 

3. Солгой хүмүүсийн оюун санаа илүү чөлөөтэй байдаг

© fixer00 / depositphotos, © fixer00 / depositphotos

Хүмүүсийн дунд баруун тархины хөгжил сайтай хүн солгой, харин зүүн тархины хөгжил сайтай хүн баруун гартай байдаг гэсэн ерөнхий ойлголт байдаг нь зөв хэдий ч туйлын үнэн биш ажээ. “Los Angeles Times” сонинд мэдээлснээр UCLA-ийн судлаачид солгой хүмүүс тархины баруун талыг ихэвчлэн ашигладаг ч зүүн талыг мөн ачааллуулж илүү чөлөөтэй сэтгэх боломжийг өөрсөддөө гаргаж байдгийг олж тогтоосон хэмээжээ.

 

4. Солгой хүмүүс аливаад маш эвсэл сайтай байдаг

© blueringmedia / Depositphotos

Солгой гартнуудын тухай бас нэгэн сонирхолтой баримт бол тэд аливаад маш эвсэлтэй бөгөөд чадварлаг байдаг гэнэ. Иймээс ч тэмцээн уралдаанд солгой гартнууд бусдын шүдний өвчин болох нь элбэг. Баруун гартнуудын хувьд солгой хүнтэй өрсөлдөх нь дасал болоогүй байдаг тул маш хүндрэлтэй байдаг. Гэсэн хэдий ч өдөр тутмын амьдрал дээр хэрэглээний дийлэнх эд зүйлс баруун гартай хүнд зориулагдан хийгддэг тул солгой гартнуудад хүндрэлтэй байдаг ажээ.

 

5. Солгой байх эсэх нь хүний гентэй холбоотой

© Leonardi / Depositphotos, © cienpies / Depositphotos

Хүүхэд солгой эсвэл баруун гартай төрөх нь ДНХ-тэй нягт холбоотой байдаг гэнэ. Хэрэв эцэг эхийн аль нэг нь солгой бол хүүхэд нь солгой төрөх магадлал ихтэй болдог. Мөн жирэмсний үеийн орчин нөхцлөөс хамааран хүүхэд солгой гартай төрөх боломжтой ажээ.

 

6. Эмэгтэйчүүдээс илүү эрчүүд солгой байх нь элбэг

© Leonardi / Depositphotos

Судалгаагаар солгой хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байх хандлагатай байдаг бөгөөд дэлхийн нийт хүн амын 23 хувь нь солгой гараар өдөр тутмын үйл хөдлөлөө хийдэг гэжээ. Үүний 13 хувь нь эрчүүд бол 9 хувь нь эмэгтэйчүүд ажээ. Мөн түүнчлэн баруун гартай хүмүүсийн дунд ч эрчүүдийн зүүн гараа удирдах чадвар эмэгтэйчүүдийнхээс их байдгийг нотолжээ.

 

7. Солгой хүмүүсийн үсний эргүүлэг бусдаас ялгаатай байдаг

© Nelly B / Shutterstock

Өмнө дурьдсанчлан хүний солгой байх эсэх нь хүний гентэй нягт холбоотой. Тиймээс солгой хүмүүст өөрсдөө ч анзаараагүй байж мэдэх ялгаатай шинж тэмдгүүд тэдний биед олон байдгийн нэг нь үсний эргүүлэг гэж нэрлэгдэх толгойн оройн хэсэг ажээ. Судалгаагаар үсний эргүүлэг нь зүүн тал руу эргэсэн байвал тэр хүн солгой байх магадлал ихтэй байдгийг тогтоожээ.

 

8. Ихэнх имжнүүд солгой байдаг

© londondeposit / Depositphotos, © ozflash / Depositphotos

“Biología actual” сэтгүүлийн мэдээлснээр хүнтэй харьцуулахад имжнүүд солгой төрөх магадлал маш их байдаг гэнэ. Энэхүү судалгааг оросын нэгэн судалгааны баг хийсэн бөгөөд улаан, саарал, бор гэх мэт бүх төрлийн имжийг хамруулан оролцуулсан гэжээ. Харин судалгаанд имжийг хүйсээр ялгаж хамруулаагүй байна.

 

9. Нидерланд улс солгой гартнуудын эзлэх хувиар дэлхийд тэргүүлдэг

© GDJ / Pixabay, © Dsndrn-Videolar / Pixabay

10 хүн тутмын 1 нь солгой байдаг тухай бид аль хэдийн мэдсэн бол солгой гартай хүмүүсийн тоогоороо Нидерланд улс тэргүүлдэг ажээ. Харин хүн амын дунд солгой гартнуудын эзлэх хувь хамгийн багатай улсуудаар БНХАУ болон Япон улсууд нэрлэгджээ. БНХАУ-ын нийт хүн амын 3.5% нь солгой бол Япон улсын хүн амын 4.7% нь солгой ажээ.

 

10. Бидний гэрийн тэжээвэр амьтад солгой байх магадлал өндөртэй байдаг

© suemack / Depositphotos, © AlexShadyuk / Depositphotos

Амьтад дээрх судалгаа имжээр дууссангүй, бидний хайртай гэрийн тэжээвэр амьтад дээр ч бас хийгджээ. Судалгаагаар нохдын 63 хувь нь аль нэг хөлөө илүүтэйгээр ашиглаж байсан бол үлдсэн 37 хувь нь аль нэг хөл нь давамгайлсан шинж тэмдэг үзүүлээгүй гэнэ. Тэдгээр 63 хувийн 32 хувь нь баруун хөлөө ихэвчлэн ашигласан бол 31 хувь нь зүүн хөлөө тогтмол ашиглаж байжээ. Муурнуудын тухайд судалгаанд хамрагдсан нийт муурнуудын 75 хувь нь аль нэг хөлөө давамгай ашиглах хандлагатай байсан бөгөөд зүүн савраа ашиглаж буй муурнууд эр хүйстэй байх нь давамгайлж байжээ.

 

Бонус: Та эдгээр алдартнуудыг солгой гэдгийг мэдэх үү?

© Darla Khazei / PacificCoastNews / East News, © Everett Collection / East News, © STARFACE PHOTO / East News

Дуу хөгжим, шинжлэх ухаан, урлаг гээд бүхий л салбарт солгой гартнууд амжилт дүүрэн яваа нь олонтаа байдаг. Тухайлбал, Angelina Jolie, Sarah Jessica Parker, Tim Allen, David Bowie, Ben Stiller, Jennifer Lawrence, Owen Wilson, Scarlett Johansson, Hugh Jackman, Nicole Kidman, Tina Fey, Tom Cruise, Jim Carrey, Lisa Kudrow нар солгой гартай ажээ.

Солгой гартай хүн таны эргэн тойронд бий юу? Хэрэв та солгой гартай бол баруун гараа ашиглахад хүндрэлтэй бөгөөд хөгжилтэй явдлууд их тохиолддог уу?

34
ГайхмаарГайхмаар
19
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Crash Landing On You

    Crash Landing On You

    2020/08/09 at 20:07

    .

  2. Purevbat Temuulen

    Purevbat Temuulen

    2020/08/09 at 20:13

    Halzan bolchuul

  3. Gereltod Bumerdene

    Gereltod Bumerdene

    2020/08/09 at 21:23

    Timuu bi solgoi shuude baruun humuusees uhaantai ym bnsht hhha

  4. Энхээ Далхаа

    Энхээ Далхаа

    2020/08/10 at 00:03

    Анужин Б.

  5. Болд Ууганцэцэг

    Болд Ууганцэцэг

    2020/08/10 at 01:41

    .

  6. Kh Tergel

    Kh Tergel

    2020/08/10 at 02:40

    Tgeed ambidextrous bol yhiin??

  7. Э. Төрбаяр

    Э. Төрбаяр

    2020/08/10 at 13:13

    2 ergvvlegtei bol yu gsen ug uu😕

  8. Билгүүн Тунгалаг

    Билгүүн Тунгалаг

    2020/08/10 at 14:38

    Sainaa Sainaa vilsee ta 2 tghr uhaantanuuduu kkk

  9. Dolgormaa Muga

    Dolgormaa Muga

    2020/08/10 at 21:24

    Bi solgoi gartai manai tom hvv solgoi gartai tgwl bid 2 uxaantai yum bna yag l taarj bna vnen heljee kkk

  10. Багаа Ч.

    Багаа Ч.

    2020/08/12 at 12:58

    Доржсүрэн Баторгил гхха

  11. MermaidOcean Lu

    MermaidOcean Lu

    2020/08/12 at 13:06

    Элбэгийн Фейсбүүк

  12. Bayraa Bayraa

    Bayraa Bayraa

    2020/08/12 at 22:11

    hutsaarai! huuusiin tolgoig erguulehee bolioch😑😑

  13. Chinbat Bataa

    Chinbat Bataa

    2020/08/12 at 22:59

    baruun zvvn 2 ergesen ergvvlegtei bol yahiin ..

  14. Sunjee Sunjee

    Sunjee Sunjee

    2020/08/13 at 10:27

    Erchim Bek

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *