Хятад улс хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд маш их хувь нэмэр оруулсан. Жишээ нь цаас, луужин, дарь бас ном хэвлэл гээд дурдахад мөд дуусахгүй. Гэвч хятадуудын орчин үеийн бүтээлүүд болгоомжлол үүсгэж байгаа нь даанч харамсалтай.
Бид өдөр болгон хятадын ямар нэгэн хуурамч бараатай тулгарч байдаг. Брэнд бараа бүтээгдэхүүнийг дуурайлгаж хийдэг мастерууд одоо бүр хоол хүнсэнд хошуу дүрж эхэллээ.
Хятадаас орж ирсэн бараа бүтээгдэхүүн
Бүрэн болоогүй хоол хүнсийг тэд “худалдаа”-ны өнгө төрхтэй болгож байна. Тэд хүнсний бүтээгдэхүүнийг будна, лаагаар өнгөлнө, дотор нь төрөл бүрийн бодис шахна, даавар болон химийн бодисоор бордоно.
Хятадын хүнсний үйлдвэрийн нэгэн ажилтан бүрэн боловсроогүй жимсийг будгаар хэрхэн өөрчилж байгаа бичлэгийг тавьж олон хүнийг айдаст автуулсан.
Бичлэгийн эхний хэсэгт хайрцаг бөөрөлзгөнөтэй эмэгтэйг харна. Жимсгэнэ бүрэн болоогүй ногооноороо. Эмэгтэй химийн бодис дээрээс нь асгаад л жимсгэнэ нүдэн дээр улаан болж байгааг та анзаарсан биз. Ийм шат дамжлагаар орсон жимсгэнэ хүний эрүүл мэндэд шим тэжээлээ өгнө гэдэгт найдах ямар ч хэрэггүй.
Хятад дэлхийн олон улсад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг томоохон экспортлогч. Гэтэл тэр бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд хор уршиг л тарихаар байна. Тийм ч учраас хар жагсаалтад нэн даруй оруулах нь зүйн хэрэг.
Хятадад мөн цагаан будааг дуурайлгаж хуурамчаар хийдэг. Солонгосын The Korea Times сонин хиймэл будааг төмсний гурил болон хуванцраар хийдэг болохыг олж илрүүлсэн юм. “Будаа”- нд жинхэнэ үнэр оруулахын тулд хиймэл үнэртүүлэгчтэй ууранд хэсэг боловсруулдаг ажээ.
Хуванцраар хийсэн хиймэл будааг жинхэнэ байгалийн будаанаас ялгах маш энгийн арга бий. Хуванцар будаа усанд хөвнө. Гал дээр шарахад химийн хурц эвгүй үнэр ялгаруулдаг. 2003 оноос хойш хятадын хиймэл бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тахианы аж ахуй эрхлэгчдийн ажлыг мөн булааж эхэлжээ. Тэд тахианы өндгийг ялгагдахын аргагүй үйлдвэрлэх болсон байна.
Ийм “өндөг”-ний хальсыг карбонат кальциар хийдэг бол өндөгний цагааныг төмсний гурил, резин мөн целлюзын коагулянтаар, шарынх нь оронд хүнсний будаг ашиглана. Хиймэл өндөг Хятадад өндөр орлоготой бизнест тооцогдож эхэллээ. Яагаад гэвэл өөрийн үндсэн өртөг нь худалдаалах үнийн 25%-ийг л эзэлнэ.
Хэдэн жилийн өмнө Хятадад мөн хиймэл ногоон вандуйг илрүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээнүүдэд вандуйг буцалгахад зөөлрөхгүй, чанаж байсан ус нь эвгүй ногоон өнгөтэй болж байсан гэжээ.
Хиймэл ногоон вандуйг ногоон өнгийн хүнсний будаг, шош болон метабисульфит натри (цайруулах зорилгоор ашигладаг химийн бодис)–гаар хийснийг тогтоосон юм. Уг химийн бодисыг хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглосон байдаг. Уг бодис нь хорт хавдар үүсгэх томоохон эх сурвалж болохын зэрэгцээ бие махбодод кальцийн шимэгдэлтэд саад учруулдаг болохыг судалгаагаар батлагдсан.
Энэ бол Хятадын хиймлээр хийж буй хүнсний бүтээгдэхүүний өчүүхэн жишээ. Дараа удаа хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа савлагаан дээрх мэдээллийг нь сайтар уншиж танилцаж байхыг зөвлөе. Хиймэл бүтээгдэхүүн хэрэглэснээр та зөвхөн өөрийн эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй мөн ойр дотнын хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг ч давхар эрсдэлд оруулж байгааг бүү мартаарай.
Дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байгаа сармисны 80%-ийг хятадынх эзэлж байгааг статистик тоо харуулна. Аливаа бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа жинхэнийг нь хуурамчаас ялгаж сурах хэрэгтэй. Гэм хоргүй гэмээр бүтээгдэхүүн эрүүл мэндэд хор уршигтай байгаад зогсохгүй бүр үхэлд ч хүргэх аюултай байдаг.
Л. Даагий
2020/08/10 at 10:39
Hyatad huns orulahgui bh heregtei shde
Л. Даагий
2020/08/10 at 10:40
zundu l yrij bga heregjij bga yum alga
Цэрэнням Нанзад
2020/08/10 at 10:47
гааль хатуу чанга бай оруулахаа боличих
Jigjidsuren Lkhagvasure
2020/08/10 at 11:03
Hytad nogoond tatvar ondor tavih heregtei.tegvel chenjuud oruulahgui baih.TATVAR BAIHGUI, hymd unetei bolohoor ene geniin oorchlolttei horiig oruulaad bna.
Densmaa Gur
2020/08/10 at 11:38
Хятадаас хүнсний бүтээгдэхүүн бүү оруул.
Sumiya Vaaran
2020/08/10 at 12:06
irvvlehgui baij boldoggui yum uu
Ленинград Салова
2020/08/10 at 12:09
Оруулахаа болиоч
Bayrmaa Tsedenjaw
2020/08/10 at 15:18
aimaar ym be
Amar Svrenkhor
2020/08/10 at 15:32
оруулахаа л больчихооч орж ирсэн хойно нь янз бүрийн юм ярихгүйн тулд хил гаалиа сайн ажиллуулаач иргэд чинь хилээр ороод ирсэн юм чинь зүгээр болоод л оруулсан гэж бодож байгаа штэ
Batsuren Vossler
2020/08/10 at 15:38
Boliochee,yaagaad oruulj ireed bgaam henii zovschooroltei,hen oruulj ireed bgaam, gazar deer, ni erhiig ni huraagaad, zogsoogoochee,uil ajillagaag ni, heden zuun jil yariad l bhiin hor urschigiig ni zondoo barimttai uzeed bgaa bizdee,video bichlegiig ni, delhiigeeree haraad uzeed arga hemjee avaad l bnaschdee
Цэцэгмаа Дулам
2020/08/10 at 16:07
oruulahaa boli
Ноо Шинэцэцэг
2020/08/10 at 17:02
Гаадын татварыг өндөр болгочвол орж ирэхгүй шүү дээ
Degmaa Lhamhvv
2020/08/10 at 17:21
Заваан новшнууд
Enkhjargal Myagmarjaw
2020/08/10 at 17:26
Тэгээд яагаад оруулж ирээд байгаа юм бэ
Bayarmaa Bayanbileg
2020/08/10 at 17:45
Хэн оруулж ирдэг юм болоо???
Ivo Ivo
2020/08/10 at 19:14
Galkhuu Sarantuya
2020/08/10 at 21:15
хятадаас хүнс оруулахаа боличих оо яаж ч ядарч байсан бүү аваачээ
Лхагвадорж Содном
2020/08/10 at 22:10
Тэгсэг хэрнээ оруудаад байгаа нь сонин шүү
Tuwshin Enhtuwshin
2020/08/10 at 22:46
Bvv oruul
Sayana Sayana
2020/08/11 at 05:51
Ali xeden jiliin umnu bichij l bsn Manaixan tooxgui zuuguud l mun xudaldan avaad l uursduu buruutai shdee!!!!
Namjil Dorjkhand
2020/08/12 at 23:25
Өөрсдөө сайн мууг нь ялгаж салгаад авч чадах наад захын ядаж бүгд л арван жилийн боловсролтой насанд хүрсэн улсууд л худалдаж авч байгаа байлгүй дээ.Энэнд чинь хүнээр хэлүүлээд байх юм юу байна.Авах авахгүй нь та бидний эрх чөлөө сонголт.Ямар юмны сайн мууг ялгаж салгаж мэдэхгүй хүүхэд биш том хүмүүс байлгүй дээ.Хүнээр хэлүүлэлтгүй өөрсдөө тархи толгойтой байлгүй дээ.Арай ч толгойгоо хаашаа хандаж байгааг мэдэхгүй хэмжээнд хүрээгүй байхөө.