Дэлхийн хамгийн хэцүү 400 метрийн уралдаан

0

Дэлхийн хамгийн хэцүү 400 метрийн уралдаанНийтлэлийн маань гарчгийг уншиж байгаа эрхэм та “Ямар уралдаан гэхээрээ 400-хан метр атлаа тийм хэцүү байдаг байнаа?” гэж гайхаж байж болох юм. Австрийн Тауплиц /Tauplitz/ хотын нутаг дэвсгэрт орших Кулм /Kulm/ нэртэй цанаар нисэх толгой өөд 400 метр өгсөж уралддаг Ред Булл 400 /Red Bull 400/ нэртэй энэхүү хатуу ширүүн уралдааныг хуучин Дэлхийн хэмжээний богино зайд гүйгч тамирчин байсан Андреас Бергер /Andreas Berger/ санаачилсан байна. Кулм толгойг анх хараад Дэлхийн хамгийн икстрийм 400 метрийн уралдааны зам болгон ашиглах санаа толгойд нь орсон тул Бергер эхнэрийнхээ хамт уг толгойн орой хүртэл гүйсэн бөгөөд энэ нь маш хэцүү боловч боломжтой болохыг олж мэджээ. Анхны тэмцээн нь 2011 онд болсноос хойш жил бүр хэдэн зуун эрэгтэй эмэгтэй тамирчид оролцсоор ирсэн Ред Булл 400 тэмцээний талбар болох Клум бол Дэлхийн хамгийн эгц налуунуудын нэг бөгөөд бараг 45 градус бөхийж явах шаардлагатай болдог уг налуугийн хамгийн эгц хэсэг нь 37 градус орчим байдаг байна. Ёроолоос орой хүртлээ 180 метр өндөр уг налуу толгойн ёроолын өвсөөр бүрхэгдсэн хэсэг нь маш гулгамтгай бол дээд хэсэг дэх тэгш бетон гадаргуу нь тэмцээнд оролцогчдын хүч чадлыг жинхэнэ ёсоор шалгадаг аж. 2011 оноос хойш энэ жилийг хүртэл гурван удаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн төрлийн гурван удаагийн ялагчаар Туркийн мэргэжлийн уулын уралдагч Ахмед Арслан /Ahmed Arslan/ тодорсноор барахгүй энэ жил 4:57,50 хугацаагаар дээд амжилтаа дахин ахиулсан байна. Энэ жилийн эмэгтэйчүүдийн төрөлд Австрийн тамирчин Андреа Мейр /Andrea Mayr/ түрүүлсэн ба тэрээр барианы шугаманд 5:34,10 хугацаанд орж иржээ. Ред Булл 400 хөгшин тивд машид алдаршиж байгаагийн зэрэгцээ өнгөрсөн жил Словений Планика хөндий дэх цанаар үсрэлтийн налуу дээр ижил төрлийн ийм тэмцээн зохион байгуулагдсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *