Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл

1

Хэдэн жилийн өмнө найруулагч Мартин Скорсезэ залуу найруулагч болгон үзэх ёстой Европ болон Ази кинонуудын жагсаалтыг гаргажээ. Үүнийг хийх болсон шалтгаан нь түүний сэтгэлийг Колин Леви хэмээх залуугийн богино хэмжээний кино хөдөлгөжээ. Ингээд бид та бүхэнд тэрхүү жагсаалтыг танилцуулж байна.

Metropolis

Ирээдүйн хот Метрополис. Хотын хүн ам 2 хуваагдаж дээд зиндааны хүмүүс газрын гадаргуу дээр амьдарч ажилчин иргэд газар доор амьдрах болдог. Хотын дарга болох Иоган Фендерсоны хүү нэг өдөр газар доорхи иргэдийн амьдралыг өөрийн нүдээр харахаар буудаг ба тэдний хүнд хүчир нөхцлийг үзээд шударга ёсны тэмцлийг эхлүүлдэг.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 1

Nosferatu, eine Symphonie des Grauens

Залуу Хуттер, Носферату гүнд их хот руу очиход нь туслахаар шийддэг ч гүнг цус сорогч гэдгийг нь мэдэж өөрөө аюулд ордог ба хайрт гэргий Элен нь түүнийг авардаг байна.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 2

Napoléon vu par Abel Gance

Энэхүү бүтээл нь 4 цагийн Наполеоны намтар юм. Хэдий кино дуугүй ч гайхалтай жүжигчид, тулааны хэсэг болон тусгай эффектүүдээр дүүрэн.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 3

La grande illusion

Дэлхийн нэгдүгээр дайны үе. Баруун фронтод Францчууд ялалт байгуулсны дараахан онгоцны нисгэгчид болох Морешаль, Больде хоёрыг нэг хорих лагераас нөгөө рүү шилжүүлснээр үйл явдал өрнөдөг байна.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 4

Les enfants du paradis

Театрын жүжигчин Батистын Гаранс бүсгүйд өгөх үнэнч хайрын гэрч нь театрын хоосон зайд амьдрах ядуу иргэд буюу “Райкын хүүхдүүд” болдог байна.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 5

Roma città aperta

Дайн дуусах дөхсөн хэдий ч улам л ширүүссэн хэвээр. Яг энэ мөчид Ромын олон дунд босогчид гарч ирдэг ч яахаас ч буцахгүй болсон Германы цэргүүд тэднийг зүгээр өнгөрөөхгүй гэж шийднэ.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 6

La terra trema

Загасны наймаачдын тэнгэрт тулсан үнэ Сицилийн оршин суугчдыг хэцүү байдалд оруулах үед нэгэн загасчны гэр бүл өөрсдийн бизнесээ эхлүүлэхийг хичээдэг ч олон хүндрэлтэй учирдаг.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 20

Umberto D.

Умберто өвгөн тэтгэвэрт гарч орох орон, идэх хоолгүй болдог ч туслах хүн хэзээд байдаг гэдгийг ойлгох болно.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 7

Tokyo monogatari

Эцэг эх болон хүүхдийн харилцаа ч гэсэн анхаарал тавихгүй бол амархан ганддаг гэдгийг энэхүү кино эмгэнэлтэй хэдий ч үзэсгэлэнтэйгээр харуулж чадсан юм.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 8

Shichinin no samurai

Япон улсад иргэний дайн дэгдэж дээрэмчид болон тонуулчид ихэссэн үед энгийн тариалан эрхэлдэг иргэд өөрсийн эзэмшлээ хамгаалуулахын тулд 7 самурайг хөлсөлдөг.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 9

Sansho Dayu

Үйл явдал дундад зууны Япон улсад өрнөх бөгөөд боолчлолд өртсөн эмэгтэй болон түүний 2 хүүхдийн талаар гардаг.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 10

Tengoku to jigoku

Нэгэн жолоочийн хүүг түний даргын хүүтэй андууран барьцаалдаг. Гэсэн хэдий ч барьцаалагчид хүүгийн амийг мөнгөөр солихыг шаардаж жолоочийн дарга болох нөлөө бүхий бизнесмэнд хүндхэн шийдвэр тулгардаг байна.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 11

Les quatre cents coups

Үргэлж хүндрэл учруулж байдаг Антуан Дуанельд амьдрал харам хандсан гэлтэй. Түүний эх өөрийг нь тоохгүй, хойд эцэг нь ч мөн адил зан гаргана. Харин сургууль дээр нь шийтгэл л байдаг тул тэр зугтахаар шийддэг ч зөв сонголт биш болж таардаг.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 12

A bout de soufflé

Хулгайлсан машин зарж амьдрах нь их мөнгө рүү ч хөтөлж болно, эгц уруу зам руу ч дагуулж болно.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 13

Il sorpasso

Залуу гэнэн Роберто, Бруно гэгдэх баян эртэй машинаар аялалд гардаг. Тэд нэг нэгнийхээ гэр бүлтэй танилцаж, хамт 2 хоногийг өнгөрөөхөд л Роберто эрх дураараа байдаг Бруног ямар өрөвдөлтэй амьдралтай болохыг ойлгодог.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 14

Blowup

Залуу зурагчин цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явахдаа нэгэн дурлалт хосын зургийг авдаг. Гэхдээ авсан зургаа хараад тэр нь гэмт хэрэг байсныг олж мэднэ.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 15

Koshikei

2 охиныг хүчирхийлсэн хэргээр буруутгагдсан сурагч Ри Чин У шоронд шүүхийн шийдвэрийг хүлээх зуураа нэгэн сэтгүүлч бүсгүйтэй харьцдаг нь түүний амьдралыг өөрчилдөг байна.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 16

Die Ehe der Maria Braun

Эр нөхрөө цэргийн албанд явуулсны дараа залуу хатагтай Мария Браун ямар ч аргаар хамаагүй эд баялагт хүрэхийг оролддог.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 17

Der amerikanische Freund

Том Риплид алуурчин хэрэгтэй, гэхдээ хэзээ ч үг алдахгүй тийм л хүнийг тэр хайж байсан юм. Яг энэ үед тэр хорт хавдраар үхэх гэж байгаа учир гэр бүлдээ эд хөрөнгө үлдээх гэсэн Жонатаныг олдог. Ганц асуудал гэвэл Жонатан буутай харьцаж мэдэхгүй.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 18

Aguirre, der Zorn Gottes

Эд агуурсад булагдсан, Амазоны намгууд дунд байх Эльдорадог Испани улсын хаад ноёд хайж эхэлдэг байна.

Кино урлагт сонирхолтой хүн бүрийн үзэх ёстой 20 уран бүтээл 19

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *