Яг л фитнес зааланд хичээллэж буй мэт мэдрэмжийг танд төрүүлэх, гэртээ хийж болох 10 дасгал

2

Бидний олонх маань гэртээ дасгал хийх дуртай хэдий ч хангалттай зай байхгүй, дасгал хийх төхөөрөмж авах санхүүгийн боломжгүй зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэлтэйгээр энэхүү бодлоо орхидог. Учир нь тийм ч олон хүмүүс ямар нэгэн төхөөрөмжгүйгээр дасгал хийж болох талаар бодолхийлдэггүй ажээ. Үнэн хэрэгтээ бидний гэрт буй өдөр тутмын эд зүйлс бэлтгэл хийх төгс хэрэгсэл болдог.

Манай сайт уншигч танд гэр ахуйн хэрэгсэл болон тавилга ашиглан өөрийн гэрээ бэлтгэлийн талбай болгон хувиргах аргуудаас танилцуулж байна.

1. Сандал ашиглан гишгүүр өгсөх дасгал хийх

  • Урдаа сандал тавиад нэг хөлөөрөө дээр нь гишгэ
  • Нөгөө хөлөө сандал дээр гаргахаар дээш тэмүүлэх хөдөлгөөн хийнэ
  • Сандал дээр гарсны дараагаар буугаад энэхүү хөдөлгөөнөө давтан гүйцэтгэнэ

15 удаагийн давталттайгаар 3 удаа оролт хийж гүйцэтгэнэ. Энэхүү дасгал нь хөлний бүх булчинд ачаалал өгөх бөгөөд өгзөгний булчинг давхар чангалах болно.

 

2. Ширээ ашиглан гурван толгойт булчингаа хөгжүүлэх

Намхан бөгөөд холбирч унах эрсдэлгүй хүнд жинтэй ширээг ашиглан энэхүү дасгалыг хийхийг зөвлөж байна. Та дасгалаа 3 удаагийн оролтоор 15 удаагийн давталттай хийж гүйцэтгээрэй.

  • Гараараа ширээний өнцөгт тулж нуруугаа харуулан суугаарай
  • Хөлөө урагш жийгээд, хөл тань бүрэн өргөгдөх хүртэл тулсан гараараа биеэ дээш өргөөрэй
  • Гар тань 90 хэмийн өнцөг үүсгэх үед буцаж эхлэл байрлалдаа орж дасгалаа давтаж хийнэ

 

3. Хана ашиглан суулт хийх

  • Нуруугаараа хана налаад сандал дээр сууж буй мэт 90 хэмийн өнцөг үүсгэн хөлөө нугална
  • Энэ байрлалаа 30 секундээс 2 минут хүртэл хадгалаад хөлөө тэнийлгэн амраарай

Энэхүү дасгал нь таны биеийн доод хэсгийн булчингуудад тэгш ачаалал үүсгэж, тэсвэртэй болгодог. Хэрэв та дасгалаа илүү хүндрүүлэхийг хүсч байвал дасгалын үргэлжлэх хугацааг богиноос урт руу нэмэгдэх дарааллаар хийж гүйцэтгээрэй.

 

4. Хана ашиглан хүндрүүлэгчтэй суулт хийх

Дасгал хийх заавар нь өмнөх дасгалын нэгэн адил бөгөөд та хөл дээрээ хүндрүүлэгч ямар нэгэн зүйлийг тавьж өгөхөд л хангалттай. Зураг дээр харагдаж буйчлан устай сав ч байж болох юм шүү.

 

5. Сандал ашиглан нэг хөлөө хойш тавьж хийх суултын дасгал хийх

  • Сандалны ард зогсоод түшлэг дээр нь гараа тавина
  • Өсгийгөө өргөөд баруун хөлөө зүүн хөлтэйгөө солбиж гулсах маягтай хөдөлгөөн хийнэ
  • Таны хөл бүрэн ташуу хэлбэрт орох хүртэл энэ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ
  • Хоёр хөлөөрөө ээлжлэн энэхүү хөдөлгөөнөө давтан хийгээрэй

Энэ дасгал нь таны биеийн бүх хэсгийг ажиллуулдаг бөгөөд биеийн тэнцвэртэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой. Нэг хөл тус бүрт 20 удаагийн давталттайгаар хийж гүйцэтгэхийг зөвлөж байна. Та дасгал хийж буй өрөөнийхөө шалны онцлогт тааруулан хөлөө гулсамтгай байлгах үүднээс оймс өмсөх, цаас дэвсэх зэрэг нэмэлт арга хэрэглэж болно.

 

6. Ор ашиглан гар дээр суниах

  • Орны өнцөгт хоёр гараараа тулаад хөлөө тэнийлгэнэ. Ингэснээр та гар дээр суниах сонгодог байрлалд орох болно
  • 15 удаа суниагаад, хэсэг хугацааны амралт аваад, 2 дахь оролтоо хийнэ. Нэг удаагийн оролт 15 удаагийн суниалттай байна

Магадгүй та гар дээр суниахыг энгийн нэг дасгал хэмээн тоохгүй байж болох ч энэ дасгал нь таны гарны хүчтэй байдлыг дэмжих гол дасгал гэдгийг битгий мартаарай.

 

7. Сандал ашиглан гэдэсний таталт хийх

  • Гарны түшлэггүй сандал бэлдэх
  • Сандалны өнцөг дээр суух
  • Хоёр гараараа сандалны хоёр талаас бариад хөлөө цээж хүртэл дээш өргөж татаад буцааж буулгана
  • Энэхүү үйлдлийг та 10 удаагийн давталттайгаар 3 оролт хийж гүйцэтгээрэй

Энэ дасгал нь таны хэвлийн булчинг хөгжүүлэх бөгөөд сандал ашиглаж буй нь таны биеийн бусад хэсэгт ч бас давхар ачаалал өгөх зорилготой.

 

8. Устай эсвэл сүүтэй савыг хүндрүүлэгч болгон ашиглах нь

  • Хоёр гартаа тус бүрт нь устай сав барина
  • Гараа өөрийн биедээ аль болох ойр байлгахыг хичээгээрэй
  • Гараа цээжинд хүрэхүйц байрлал хүртэл тохойгоор нь нугалж өргөнө
  • Цээжин тус газарт хүргэсний дараагаар доош буулгаж анхны байрлалд орно
  • Энэхүү дасгалын 20 удаагийн давталтаар 3 удаагийн оролттой хийж гүйцэтгэнэ

Та гэртээ байгаа бүх төрлийн савыг ашиглах боломжтой бөгөөд уг дасгал нь гарын хоёр толгойт тэргүүтэй булчингуудыг хөгжүүлэхэд чиглэсэн болно.

 

9. Гар болон нурууны булчингаа алчуур ашиглан хөгжүүлэх

  • Алчуур аваад хоёр талын захаас нь атгаарай
  • Толгойны ар хэсгээр алчуураа хоёр тал руу нь татах хөдөлгөөн хийнэ. Хоёр гар тань бараг тэнийх үед нуруу тань нумарч буй мэт мэдрэмж төрөх болно
  • Улмаар гараа буцааж дээш өргөнө
  • Анхны байрлалд орсны дараагаар дээрх үйлдлээ дахин давтаж хийнэ
  • Энэхүү дасгалыг 20 удаагийн давталттайгаар хийж гүйцэтгээрэй

Уг дасгал нь алчуурны үүсгэх даралтын ачаар таны гар болон нурууны булчинд ачаалал үүсгэдэг байна.

 

10. Хүндрүүлэгчтэй хайчин суулт хийх

  • Биеийн тэнцвэртэй байдлаа олсны дараагаар та баруун хөлөө урагш гишгэж суулт хийнэ
  • Та суултаа зөв хийсэн бол таны зүүн хөлний өвдөг шаланд бараг шүргэх болно
  • Өвдгөө газарт хүргэлгүйгээр буцаж босоод эхлэл байрлалд орох бөгөөд дараагийн удаад зүүн хөлөөрөө гэхчилэн ээлжлэн гүйцэтгэнэ
  • Энэ дасгалыг 10 удаагийн давталтаар 2 оролт хийж гүйцэтгээрэй

Энэхүү дасгалыг хийхдээ та савтай угаалгын шингэн эсвэл савтай усыг хэрэглэхийг зөвлөж байна. Аль болох хүнд жин өргөх тусам таны хөл болон өгзөгний булчин илүү ихээр ачаалал авна гэдгийг анхаараарай.

Дээрх дасгалуудыг хийж гүйцэтгэснээр яг л бэлтгэлийн зааланд буй мэт мэдрэмжийг та авах болно гэдэгт итгэлтэй байна. Та гэртээ дасгал хийхдээ өөр ямар эд зүйлсийг ашигладаг вэ? Гэртээ хийж гүйцэтгэж болох өөр ямар дасгалууд бий вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

7
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *