Аяллаар явахад очих, буцах зам маань яг ижил боловч, буцах үед илүү хурдан яваад байгаа юм шиг санагддаг. Яагаад ийм мэдрэмж төрдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ийн тайлбарлажээ

0

Сарнаас дэлхий рүү буцах үед Alan Bean-д буцах зам нь богиноссон мэт сэтгэгдэл төрж байсан гэдэг. Магадгүй танд ч гэсэн урт аялалын дараагаар гэр лүүгээ харих зам тань илүү хурдан өнгөрч буй мэт сэтгэгдэл төрж байсан биз ээ. Энэ мэдрэмж хүмүүст төрөх нь элбэг байдаг бөгөөд шинжлэх ухаан үүний хариултыг олж чаджээ.

Буцахдаа ирсэн замаасаа өөр замыг сонгосон ч бидэнд богинохон мэт санагддаг

Эхэндээ эрдэмтэд буцах үед зам маань илүү хурдан өнгөрч буй мэт мэдрэмж нь нэгэнт танин мэдсэн зүйлс дундуур явж буйгаас үүдэлтэй хэмээн бодож байж. Гэтэл агаарын тээврээр үйлчлүүлж буй хүмүүст ч бас адилхан мэдрэмж төрдөг бөгөөд чиглэлээ өөрчилсөн ч гэр лүүгээ харих зам илүү хурдан өнгөрдөг ажээ. Иймээс гэр лүүгээ харих үед орчин тойрноо танин мэдсэн эсэх нь цаг хугацааны мэдрэмжтэй хамааралгүй гэнэ.

 

Энэ бол бидний бие махбодод цаг хугацааг мэдрэх, хэмжих өөрийн гэсэн арга бий

© shutterstock.com, © shutterstock.com

Энэ бол цаг хугацаа өнгөрч буй эсэх тухай асуудал бус, бидний ой тойнд суурилсан цагийг хэмжих хэмжүүрээс үүдэлтэй гарч буй мэдрэмж ажээ. Аялалын туршид бид цаг хугацаа хэрхэн өнгөрч буйг анзаардаггүй бол аялалын төгсгөлд гэр лүүгээ буцах зам маань ирсэн үеэсээ богино болсон мэт мэдрэмж төрүүлж эхэлдэг байна.

Мөн бид аялалд гарахдаа очих цагаа нарийн төлөвлөсөн байх нь олонтаа бөгөөд цагаа тогтмол харж явснаар таны тархинд цаг хугацаа өнгөрөхгүй байгаа мэт мэдрэмж төрж эхэлдэг ажээ.

 

Бид аялалын тухай хэт өөдрөг үзэлтэй байдаг

© depositphotos.com, © depositphotos.com

Аялалд гарах үедээ бид хэт их догдолсон байдаг нь зорьсон газартаа хүрэх замыг урт мэт санагдуулдаг ажээ. Харин буцах зам маань богино санагдах шалтгаан нь зүгээр л бидний аялалд гарахад байсан тэр их сэтгэл хөдлөл үгүй болсон байдагтай холбоотой. Иймээс аялалд явах үед бидэнд төрдөг хүлээлт л очих замыг маань илүү удаан санагдуулах үндэс болдог.

 

Гэр лүүгээ буцах нь бичлэг үзэж байгаатай ижил нөлөөг бидэнд үзүүлдэг

© shutterstock.com, © depositphotos.com

Эрдэмтдийн хийсэн сүүлчийн ажиглалт нь бичлэг үзэж байхад бидэнд адилхан мэдрэмж төрдөг эсэх талаар байжээ. Тэд судалгаанд оролцогчдод 7 минутын урттай унадаг дугуй унаж буй эмэгтэйн 2 бичлэгийг үзүүлсэн бөгөөд судалгаанд оролцогчид эмэгтэй гэр лүүгээ буцах үедээ илүү хурдан явж буй мэт сэтгэгдэл төрсөн гэжээ.

Танд ийм мэдрэмж төрж байсан уу? Хэрэв тийм бол таны буцсан зам ижил байсан уу, өөр байсан уу? Тухайн мэдрэмжийг авахдаа та ямар тээврийн хэрэгслээр зорчиж байсан бэ?

7
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *