Нэгэн цагт дурлалт хосууд явсан гэдгийг нь бид бараг мартах шахсан 15 алдартнууд

0

Аливаа хайр дурлалын харилцаа бүр бүтэмжтэй болдоггүй нь хүн цаг ямагт суралцаж, зөв хүнтэйгээ учрах хүртлээ ихийг ойлгож, ухаарах боломжийг олгодог биз ээ. Холливудын оддын хувьд ч бидний нэг адил насны ханиа олох хүртлээ олон хүмүүстэй уулзаж, учирч явсан байдаг аж. Манай сайт уншигч танд өдгөө тэднийг болзож байсан гэдгийг ч мартах шахсан алдартнуудын дурлалын түүхийг хүргэж байна.

1. Angelina Jolie болон Billy Bob Thornton

© AFP/EAST NEWS, © ASSOCIATED PRESS/East News

Жүжигчин Angelina Jolie болон Billy Bob Thornton нар Лас Вегас хотод гэр бүл болж, Камбож улсаас хүүхэд үрчилж авч байсан ч тэдний хамтын амьдрал 2 жил л үргэлжилсэн юм.

 

2. Sienna Miller болон Jude Law

© MCMULLAN CO/SIPA/EAST NEWS

Тэд 2004 оны зул сарын өдөр тэд сүй тавьсан байсан ч Jude Law-ын араар тавилт ил болж, 2006 онд салсан юм. Гэсэн ч тэд 2009 онд эргэн нийлсэн боловч 2011 онд харилцаагаа бүрмөсөн тасалжээ.

 

3. Leonardo Dicaprio болон Gisele Bündchen

© ASSOCIATED PRESS/East News

2000-2005 оны хооронд тэд болзож байв. Gisele Bündchen хожим NFL-ийн од Tom Brady-тэй гэр бүл болсон билээ.

 

4. Zachary Quinto болон Jonathan Groff

Matt Winkelmeyer/Getty Images for GQ

2011 онд Zachary Quinto өөрийгөө ижил хүйстэн гэдгийг олон нийтэд дэлгэж, 2013 он хүртэл Star Trek болон Glee цувралын од Jonathan Groff-той болзож байжээ.

 

5. Cameron Diaz болон Justin Timberlake

© www.310pix.com/EAST NEWS

Тэд 2003-2007 оны хооронд болзож байсан билээ. Өдгөө Cameron Diaz Good Charlotte хамтлагийн гишүүн Benji Madden-тай гэр бүл болсон бол дуучин Justin Timberlake 2012 онд Jessica Biel-тэй гэрлэсэн юм.

 

6. Natalie Portman болон Jake Gyllenhaal

© ASSOCIATED PRESS/East News

2009 онд нээлтээ хийсэн “Brothers” киноны одод 2006 онд болзож байсан ч салж, найзууд байх замыг сонгож байжээ.

 

7. January Jones болон Ashton Kutcher

J. Vespa/WireImage

Ashton Kutcher, Mila Kunis нар гэр бүл болохоос өмнө тэрээр January Jones-той болзож байжээ.

 

8. Brad Pitt болон Christina Applegate

© Jeff Kravitz/FilmMagic, Inc/Getty Images

Тэд 1989 онд болзож, хамтдаа MTV VMA шагнал гардуулах ёслолд оролцож байв. Гэсэн ч Christina Applegate нэрт жүжигчин эрээс харилцаагаа таслах сонголтыг хийж байжээ.

 

9. Michael Sheen болон Rachel McAdams

© NIVIERE/LEFLOCH/NIKO/SIPA/EAST NEWS, © AP/East News

“Notebook” болон “Underworld” киноны одод 2010 оноос болзож эхэлсэн ч 3 жилийн дараа харилцаагаа тасалсан юм.

 

10. Edward Norton болон Salma Hayek

© Courtesy Everett Collection/East News, © s_bukley/Depositphotos.com

1999 онд тэд болзож байгаа гэдгээ олон нийтэд зарлаж байсан ч 4 жилийн дараа салжээ.

 

11. Cameron Diaz болон Alex Rodriguez

© PacificCoastNews.com/EAST NEWS

2011 онд тэд жил орчмын хугацаанд болзож байжээ.

 

12. Alanis Morissette болон Ryan Reynolds

© CJ Contino/Everett Collection/East News, © PopularImages/Depositphotos.com

“Deadpool” киноны од Ryan Reynolds, дуучин Alanis Morissette нар 2002 онд анх танилцсан цагаас хойш нэгэндээ татагдан дурлаж, 2004 онд сүй тавьсан ч 2007 онд салж байжээ. Ryan Reynolds хожим 2012 онд Blake Lively-тэй гэр бүл болсон билээ.

 

13. Rosario Dawson болон Jay Z

© AXELLE/BAUER-GRIFFIN/East News, © Mary Evans/AF Archive/Graham Whitby Boot/East News

Өдгөө тэднийг үерхэж байсан гэвэл итгэх хүн цөөн боловч тэд 2000 онд үнэхээр болзож байсан гэдэг.

 

14. Anne Hathaway болон Topher Grace

East News, © s_bukley/Depositphotos.com

“Valentine’s Day” киноны одод 1999-2001 оны хооронд үерхэж байжээ.ъ

 

15. Tom Cruise болон Penélope Cruz

© Mary Evans/Allstar/Graham Whitby Boot/ East News, © s_bukley/Depositphotos.com

Биелэгдэшгүй даалгавар киноны од Tom Cruise, “Vicky Cristina Barcelona” киноны гол дүр Penélope Cruz нар 2001-2004 оны хооронд болзож байв.

 

Бонус: Selena Gomez болон Justin Bieber, The Weeknd болон  Selena Gomez, The Weeknd болон Bella Hadid

© Emiley Schweich/Everett Collection/East News, © Jordan Strauss/Invision/AP/East News, © AFP/EAST NEWS

Selena Gomez болон Justin Bieber нар өмнө нь 8 жилийн хугацаанд хоорондоо холбоотой байж, олон удаа салж, нийлж байсан гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Харин The Weeknd болон Selena Gomez нар 2017 онд нэр холбогдсон ч мөн оны сүүлээр харилцаагаа тасалж байв.

The Weeknd болон Bella Hadid нар 2015 онд болзож байсан ч 2016 онд салж, 2019 онд эргэн нийлж байв.

Тэдний хэн нь таны гайхшралыг хамгийн ихээр төрүүлсэн бэ?

2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *