
Хэл сурахад зориулсан подкаст нь гадаад хэлээ сайжруулах, сэргээх, шинээр сурахад тань туслах маш хэрэгтэй нэмэлт хэрэгсэл юм. Ингээд англи хэл сурахад тань туслах 10 подкастыг танилцуулъя.
1. Англи хэлийг Don’t Speak-тэй цуг сурах
Ашиглах линк: сайт, RSS, iTunes.
Англи хэлийг сонсоод ойлгох тал дээрээ тааруухан хүнд хэрэгтэй бөгөөд хичээл нь орос хэл дээр явагдана. Шинэ хичээл ойрд гараагүй боловч өмнөх 45 хичээлийг сурч, судалж байх хооронд дараагийнх нь гарах нь тодорхой биз ээ.
2. Дуртай дуу, киногоороо англи хэл сурах
Ашиглах линк: сайт, RSS, iTunes.
Хичээл нь маш сонирхолтой байдлаар явагддаг ба багш-хөтлөгч нь кино болон дууны нэг хэсгийг таслан авч ярилцана. Харамсалтай нь энэ хялбаршуулсан, эхлэн суралцагчдад зориулсан подкаст маань удаан хугацаагаар шинэчлэгдээгүй байна.
3. 6 Minute English
Ашиглах линк: сайт, RSS, iTunes.
BBC Radio-гийн хөтлөгч өдөр тутмын амьдралд тохиолдох харилцан яриаг хэрхэн хэрэглэх талаар ярилцах ба нэг нэвтрүүлэг 6 минут үргэлжлэх учир ингэж нэрлэсэн байна.
4. The English We Speak
Ашиглах линк: сайт, RSS, iTunes.
Энэ подкаст нь өдөр болгон 3 минутын турш үргэлжлэх ба өдөр тутмын амьдралд хэрэглэдэг үгс, хэлц үгийн талаар ярилцана. Магадгүй сонгодог, цэвэр Англи хэлнээс нилээд хол байж болох ч одоо цагт англи хэлтэй хүмүүс хэрхэн яаж ярьж, харилцдаг тухай тодорхой ойлголт авах болно.
5. Learn English with BBCRussian
Ашиглах линк: сайт, RSS, iTunes.
Орос хэл дээр явдаг BBC-ийн англи хэл сургах албаны хөтлөн явуулдаг энэ подкастын архивд нэвтрэх боломжгүй болсон боловч шинээр нэвтрүүлэг гаргасаар байгаа ба хобби, ажил сургууль дээр өдөр тутам тохиолдох явдлын тухай зэрэг янз бүрийн сэдвийг хамарна.
6. Daily Easy English Expression Podcast
Ашиглах линк: сайт, RSS, iTunes.
Шейн хэмээх өвөрмөц багштай өдөр тутмын шоу бөгөөд хүний амьдралд байнга хэрэглэх үг, өгүүлбэрийг задлан ярилцана. Нэвтрүүлэг маш богинохон боловч тоо нь 800 давжээ.
7. Luke’s English podcast
Ашиглах линк: сайт, RSS, iTunes.
Люк Томпсон бол стендап-хошин шогч бөгөөд түүний хөтлөх энэхүү подкаст нь зугаатай, сэтгэл санаа сэргээсэн зүйл байх нь ойлгомжтой.
8. Business English Pod
Ашиглах линк: сайт, RSS, iTunes.
Ажил хэрэг хөтлөн явуулах, түүнд хэрэглэх хэлц үг болон бусад хэллэгийг сурахад хэрэгтэй подкаст бөгөөд бүх л нэвтрүүлэг нь зөвхөн бизнесийн тухай биш болохоор заавал сонирхож үзэх хэрэгтэй юм.
9. Stuff You Should Know
Ашиглах линк: сайт, RSS, iTunes.
Олон хүн англи хэлийг тусгай хичээлээр биш харин англи хэлний нэвтрүүлэг үзэж сурах сонирхолтой байдаг. Хэрвээ та англи хэлээр харилцан ярихдаа сайн боллоо гэж бодож байгаа бол энэ подкастыг сонирхоод үзээрэй. Хөтлөгч олон сонирхолтой баримтын тухай ярилцах ба бүх л төрлийн сэдэв хамарна.
10. Serial
Ашиглах линк: сайт, RSS, iTunes.
Подкастын ертөнц дэх жинхэнэ хит бол Serial юм. Үйл явдал, зохиолоороо олон ТВ сериал буюу олон ангит кинотой өрсөлдөх бөгөөд англи хэлээр толь хэрэглэхгүйгээр сонсож чадах хүнд зориулсан подкаст юм.








Anujin Anuka
2018/01/10 at 16:03
Dawaasvren Enhzaya
Зочин
2018/01/11 at 01:23
goy bn