Өмнөд Африкийн аялагч бүсгүй хөл хорионы үеэр гэртээ уйдаж суухдаа 2019 оны аяллын гэрэл зургуудаа 2020 онд хөгжилтэй байдлаар дуурайлган авчээ

0

Өмнөд Африкт амьдардаг Шэрон Во дэлхийн 57 улс орноор аялсан жуулчин бүсгүй юм. 2020 онд ч гэсэн олон улс орноор аялах байсан биз, даанч цар тахал гарч бүсгүй бусдын адил гэртээ хөл хорионд оржээ. Шэрон гэртээ уйдаж суухдаа жуулчдын уламжлалт гэрэл зургууд авахаар шийдсэн байна, гэхдээ гар дор бэлэн байгаа эд зүйл болон өөрийн хошигнох чадвараа ашигласан нь гайхалтай. Зураг авалтаа энэ оны 5 дугаар сараас эхлүүлж, цар тахлын нөхцөл байдал нэг их дээрдээгүй учраас одоог хүртэл үргэлжлүүлсээр л…

Бэлэн болсон гэрэл зургуудаараа коллаж бэлдэж, 2019 оныг 2020 онтой харьцуулжээ.

Дахин чөлөөтэй аялж болдог болтлоо гэрэл зураг даруулах туршлагатай болно оо

thesharonicles

 

Гэхдээ хүнгүй байгаа нь сайхан юм

thesharonicles

 

Гоё өвс ногоон дээр хэвтэх ч бүр өнгөрчээ

thesharonicles

Зарим нэг хүмүүс гэртээ амьтан тэжээж эхэлж байх шиг байна. Манай хөрш лав эзэнгүй хаягдсан оффисын цэцэг үрчилж авчээ.

 

Түүхэн барилга байгууламж хуучин шигээ биш болж

thesharonicles

 

Энд Кейптаунд сёрфинг хийхийг зөвшөөрсөн, гэхдээ Инстаграмын зураг авахуулахаар зогсохыг хориглосон хэвээр

thesharonicles

Хэрвээ чамд би хэрэг болбол, юмыг яаж мэдэх вэ, би гэртээ байгаа шүү.

 

Соёлын гайхамшигт ордныг хөл хорио дөнгөж эхлээд байхад би өөрөө хийсэн юм. Тийм ч сайхан болсонгүй, гэхдээ наддаа бол болж л байна

thesharonicles

 

Тийм ээ, энэ жил харсан хамгийн гайхамшигтай бас сүртэй хаалга байлаа гэж

thesharonicles

 

Аяллын үеэр авсан гэрэл зургаа бүгдийг нь үзэх завтай болдог л юм байна

thesharonicles

 

“Хоолны ууланд албан ёсоор гарсанд тооцов” (үнэхээр тийм нэртэй уул шүү)

thesharonicles

Энэ ууланд авирахад нэг талдаа ойролцоогоор 2 цаг зарцуулдаг юм, тэгэхээр агаарын дүүжин унаа дахиж ажиллатал энэ дор сууж байя даа

 

Шүршүүрт аялсан нь

thesharonicles

 

Хөл хорионы үеэр юунд суралцсан бэ? Миний хариулт

thesharonicles

 

Тийм ээ, одоогоор харж болох цорын ганц галт тэрэг энэ л байна

thesharonicles

 

Аялахыг би үнэхээр их хүсэж байна

thesharonicles

 

Хөл хорио намайг хананд авирахад хүргэлээ. Ер нь бол шалан дээр мөлхүүлж байна л даа

thesharonicles

 

2019 оныг санагалзах нь

thesharonicles

 

Нэг л зүйл биш юм уу?

thesharonicles

 

За даа, миний санаанууд дуусаж байх шиг. Тэгэхээр шинэ санааг талархан хүлээж авна шүү

thesharonicles

 

Амралтын өдрүүд урьдынх шигээ байхаа больж дээ

thesharonicles
41
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *