Спа эсвэл фитнесс? Зурхайн ордууд өөртөө хэрхэн халамж анхаарал тавьдаг вэ? Минийхийг яг үнэн хэлсэн байна шүү!

0
0
15,525

Бүх хүмүүст гоо сайхны нууц гэж бий: зарим нь гоо сайхны эмчилгээг илүүд үздэг байхад, бусад нь хэрэгтэй шим тэжээл өвч, нөхөн сэргээлтэндээ байгалийн гаралтай орцуудыг хэрэглэдэг. Мөн хэсэг бүлэг нь бүх чөлөөт цагаа биеийн идэвхтэй хөдөлгөөн хийхэд зориулдаг. Тэгвэл одон орон судлаачид тухайн хүний өөртөө хэрхэн халамж анхаарал тавьж байгаа нь ямар зурхайн ордод төрснөөс нь хамааралтай гэж үзжээ. Өнөөдөр бид зурхайн ордуудын нууцыг задлах болно!

Хонь

Энэ ордод төрсөн хүмүүс үргэлж дасгал хийхийг сонгодог: фитнес, спорт заал, усанд сэлэлт, явган шогших гэх мэт. Алийг нь ч сонгосон, тэд хичээл зүтгэлээ тултал нь гаргадаг. Эцэст нь хүсэж байсан үр дүндээ хүрч чаддаг байна!

bus109 / Shutterstock.com

 

Үхэр

Үхрүүд зөв хоолны дэглэм баримтлахыг эрхэмлэдэг. Тэд өөртөө зориулан эрүүл хоолны дэглэм баримтлах төлөвлөгөө гаргах үедээ, хоол хүнсний жагсаалтандаа түргэн хоолыг огтхон ч багтаадаггүй.

 

Ихэр

Тэдэнд урам зориг хэрэгтэй. Тиймээс та тэднийг хэдий чинээ сайхан байна гэж хэлнэ, тэд төдий чинээ гадаад төрхөндөө илүү их анхаарна гэсэн үг юм.

bus109 / Shutterstock.com

 

Мэлхий

Мэлхийн ордод төрсөн хүмүүс хамгийн эхэнд арьсаа арчилдаг. Ингэхдээ тэд наранд түлэгдэхээс сэргийлж, их хэмжээний ус (ногоон эсвэл хар цай байж болно) уудаг.

 

Арслан

Эдгээр хүмүүс нар болон витаминуудад хайртай учраас бүхий л боломж бололцоогоо ашиглаж, аль болох наранд биеэ шарах дуртайгаас гадна, төрөл бүрийн амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэд бусдаас гоо сайхнаараа ялгарахыг хүсдэг, нэг гэм нь гоо сайхны бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх сул талтай байдаг.

bus109 / Shutterstock.com

 

Охин

Охины ордынхон нүүрний арьсандаа халамж анхаарал тавих дуртай. Ямар ч төрлийн стрессээс болж, тэдний нүүрэнд тэр даруйдаа үрчлээ үүсчихдэг гэмтэй. Ийм ч учраас охины ордынхон өдөр тутам нүүрэндээ өөр өөр үйлчилгээтэй маск тавьдаг байна!

 

Жинлүүр

Маск хэрэглэх дуртай бас нэгэн орд бол Жинлүүр юм. Төрөл бүрийн крем болон бусад гоо сайхны эмчилгээний ашиг тусыг тэд хүртэх туйлын дуртай. Учир нь Жинлүүрүүд гоо сайхандаа ямар нэгэн асуудал үүсэхэд тэвчиж чаддаггүй хүмүүс билээ!

bus109 / Shutterstock.com

 

Хилэнц

Тэд ямар ч өө сэв, дутагдалгүй байхыг хүсдэг бөгөөд энэ нь тэдэнд таашаалыг мэдрүүлдэг. Заримдаа Хилэнцүүд илүү ноцтой гоо сайхны үйлчилгээг авдаг: хэрэв тэдний гоо сайхныг илүү тодотгож байвал, шивээс хийлгэхээс ч буцахгүй.

 

Нум

Нумууд оюун бодлоо мэдээ мэдээллээр цэнэглэх, дотоод сэтгэлээ бясалгах, амралт, тайвшрал бэлэглэх иллэг хийлгүүлэх эсвэл түрхэн зуур дуг хийхийг илүүд үздэг.

 

Матар

Эдгээр хүмүүсийн гол баримталдаг зарчим бол үргэлж цэвэрхэн байх явдал юм! Тийм ч учраас тэд үргэлж усанд орж, эргэн тойрноо угааж цэвэрлэдэг.

bus109 / Shutterstock.com

 

Хумх

Хумхууд төрөлхийн эрч хүчтэй, урам зоригтой хүмүүс билээ. Тэдэнд хэрэгтэй зүйл бол эрч хүчээ зөв зүйлд зарцуулах явдал бөгөөд үр дүн нь Хумхуудын сэтгэл санаанд нийцэж байх ёстой! Ийм учраас тэд дуртай спортоороо хичээллэж, түүнээсээ кайф авдаг.

 

Загас

Тэд иллэг, спа, сайн чанарын давс, сарнайн дэлбээ болон олив, кокосын тостой ваннд хэвтэхийг юу юунаас илүү таашаадаг. Арьсаа арчлах нь Загаснуудын эрхэм зорилго юм!

bus109 / Shutterstock.com

Таны харж байгаачлан, хүн бүрт гоо сайхандаа анхаардаг нууц арга байдаг ажээ. Дээрх зурхайн ордуудын мэдээлэл таныхтай таарч байна уу? Энэхүү сонирхолтой мэдээг SHARE хийж найзууддаа харуулаарай.

5
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.