Өмнөд Солонгосчууд коронавирусээс айсандаа бэлэн мөнгөө угаах, богино долгионы зууханд хийх зэрэг тохиолдлууд их гарах болжээ. Харамсалтай нь тэд мөнгийг дахин ашиглах боломжгүй болгосоор байна

0

Санаа нь зовсон Өмнөд Солонгосчууд бэлэн мөнгийг богино долгионы зууханд хийж, угаалгын машинаар угааж байгаа бөгөөд ингэснээр коронавирусээс сэргийлж чадна гэж боджээ – даанч эдгээр үйлдлүүд нь бэлэн мөнгийг дахин ашиглах боломжгүй болгож байгаа нь харамсалтай.

Сөүлтэй ойролцоо орших Ансан хотод амьдардаг нэгэн хүн ойролцоогоор 50,000 воныг (41.88 доллар) угаалгын машинд хийж угаасан байна. Тэдгээр мөнгөний зарим нь ноцтой гэмтсэн тул, өнөөх хүн банкинд очиж шинэ мөнгөөр сольж өгөхийг хүсжээ.

Банкны дүрэм ёсоор гэмтсэн, нугарсан болон өөрчлөлтөд орсон мөнгөн дэвсгэртийг банк сольж өгч, тухайн хүнийг нийт 23 сая воноор (19,320 доллар) хангасан талаар Солонгосын банкнаас мэдэгдэл хийсэн байна.

Банкны албаны мэргэжилтэн Seo Jee Woun хэлэхдээ тухайн хүнийг яг хэчнээн хэмжээний мөнгө солиулах хүсэлт гаргасныг анхаарч тоолоогүй, мөнгө нь маш их гэмтсэн байсан талаар хэлжээ.

Тэр хэлэхдээ тухайн хүнийг нийт хэчнээн хэмжээний мөнгийг угаалгын машинаар угаасныг мэдээгүй бөгөөд их хэмжээний мөнгөөр хохирсон гэсэн байна.

Ийм нөхцөлд банк хэр их мөнгө сольж өгөх нь хохирлын хэмжээнээс шууд хамаардаг байна. Хэрэв хохирол их хэмжээгээр учирсан бол банк шинэ мөнгөн дэвсгэртийг нэрлэсэн үнээр үйлчлүүлэгчид олгох боломжтой байдаг.

Тухайн хүн их хэмжээний мөнгөн дэвсгэртийг авсан нь хамаатан садан, найз нөхөд болон гэр бүлийн зарим гишүүдийн ажил явдалд эмгэнэл илэрхийлэх шаардлага тулгарсан гэсэн тайлбарыг нөхцөл байдалд хэлж байсан гэнэ.

Тэрхүү хүний гэр бүлийн нэрийг Eom гэж байснаас өөр хувийн мэдээллийг банкны зүгээс анхаарч үзээгүй юм байна.

Банкны мэдэгдсэнээр Kim гэх нэртэй өөр нэгэн хүн бэлэн мөнгөө коронавирусээс сэргийлэх зорилгоор богино долгионы зууханд хийсэн гэнэ. Банк түүний гэмтсэн мөнгөний оронд 5.2 сая воныг (4370 доллар) олгожээ. Банкны ажилтны хэлж байгаагаар Kim гэх хүний алдсан мөнгө тийм ч их байгаагүй аж.

Өмнөд Солонгосын төв банк ард иргэддээ хандан мөнгөө богино долгионы зууханд хийснээр халдваргүйжүүлэлт хийж байгаа хэрэг огтхон ч биш болохыг сануулж хэлсэн байна. Мөн холбогдох газраас бэлэн мөнгийг угаалгын машинд хийлээ гээд коронавирусээс хамгаалах боломжгүй гэжээ.

AP
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2020/08/05 at 14:43

    mungu barilaa gd garaa ugaaj yavna biz bytehgyi ee

  2. Зэв Зэв

    Зэв Зэв

    2020/08/06 at 14:34

    Тэнэг хүүрнүүд вэ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *