
Алдарт дуучин Бейонсе удаан хүлээлгэсний эцэст гурван өдрийн өмнө “The Lion King” киноноос санаа авч хийсэн шинэ цомгийн дебютээ хийж олон хүнийг гайхшруулаад авсан билээ. Гэхдээ “Queen B”-ийн ямар ч уран бүтээл түүний хамгийн үнэнч шүтэн бишрэгч Адельгүйгээр бүрэн төгс болж чадахгүй. Тиймдээ ч 32 настай од өөрийн инстаграм дээрээ “Баярлалаа, Хатан хаан, өөрийн уран бүтээлээр дамжуулж бидэнд хайр түгээж байдагт маш их баярлалаа” гэсэн тайлбартай зураг нийтэлжээ. Ингээд хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага аваад буй дуучин Аделийн санаанд оромгүй өөрчлөлтийг хамтдаа харцгаая.
Их Британийн дуучин бүсгүй өнгөрсөн жил жингээ хасах аянаа эхлүүлсэн бөгөөд түүний эрс өөрчлөлт олон хэвлэлийн онцлох сэдэв болсон юм



Дуучин бүсгүй жилийн өмнө жингээ хасах аянаа эхлүүлснээс хойш түүний гадаад төрх байдал олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тэрээр 32 насны төрсөн өдрөөрөө олон нийтийн сүлжээнд өөрийн жингээ хассан зургийг нийтэлсэн бөгөөд олны зүгээс маш олон шүүмжлэлийг хүлээж авсан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг “хөгшин Адель шиг харагдаж байна” гэсэн бол зарим нь “тэр өөр хүн шиг харагдаж байна” гэжээ.


Гэхдээ түүний экс дасгалжуулагч Пит Геракимо түүнийг хамгаалахаар шийдэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дэлхий дээрх хүмүүс ямар ахархан бодолтой юм бэ? Зорилгодоо хүрсэн хэн ч бай шүүмжлүүлэх ёсгүй. Миний үйлчлүүлэгчид бүгд эрүүл мэндийнхээ төлөө маш шаргуу хөдөлмөрлөж байгаа” гэжээ.
Тэрээр төрсөн өдрөөрөө өөрийн жин хассан итгэмээргүй өөрчлөлтөө харуулсан билээ

Мөн Пит инстаграмын пост дээрээ “Би Адельтай хамт маш олон өндөр, нам даваа нугачааг туулсан. Гэхдээ тэр үргэлж өөрөө хүсэж, хэцүү бүхнийг өөрийн хүсэл эрмэлзлээр даван туулж ирсэн” хэмээн бичжээ. Түүгээр ч барахгүй супер туранхай болох нь хэзээ ч түүний эцсийн зорилго байгаагүй гэдгийг хэлжээ.
Тэрээр “Энэ бүхэн бүгд түүний эрүүл мэндийн төлөө байсан. Ялангуяа жирэмсний болон мэс заслын дараах үеүдэд маш чухал байсан юм” хэмээгээд Адель бэлтгэлээ эхлээд илүү эрүүл хооллодог болж, маш эрүүл амьдралын хэв маягтай болсон төдийгүй түүний жин хүмүүсийн нүдэн дээр илт хасагдаж эхэлсэн гэжээ.
Мөн түүний дасгалжуулагч Пит хэлэхдээ түүний энэ өөрчлөлт ямар нэгэн олны анхаарлыг татах, цомгийн борлуулалтаа нэмэх зорилготой ямар ч холбоогүй гэдгийг мэдэгджээ. “Тэр энэ бүхнийг өөрийнхөө болон Анжелогийн төлөө хийсэн. Тиймээс бид түүнийг бүх талаар нь дэмжиж урамшуулах ёстой!”





Хүн бүрийг хэлэх үггүй болгосон Аделийн шинэхэн зураг









Yuki JJ
2020/08/05 at 18:46
Марайлаг нь зохих юм бна
Gombo Hishigjaw
2020/08/05 at 19:14
Тураад муухай болсон б.на. Хэдэн насаар хѳгширсѳн харагдаж б.на
Narantuya Altantsetseg
2020/08/05 at 20:37
Баба
Enkhjargal Genden
2020/08/05 at 20:52
Таргалаад тураах байх дэмий юм байна хөгширсөн харагдаж арьс унждаг юм байна жингээ л барьцгаая охид минь
Suren Lkhagvaa
2020/08/05 at 21:03
Mun yumuu
Munkhnaran Naraa
2020/08/05 at 21:05
Sonin bvvr tanihgui shal uur hun shig boltson, marialag ni zohidiin bna.
Bat Bj
2020/08/05 at 21:06
Хайран сайхан хүүхэн ийм болчих гэж 😥
Амарсайхан Амарсайхан
2020/08/06 at 04:01
Оюунчимэг Баасанбаа
2020/08/06 at 07:41
Obormots duu hooloinoos gadna huuchim huuhed chig tsarai n olnig tataj blaa er n tsarai n hoorhon bsan sh dee odoo baba ene tsarai n deereee duulahaar neg tiim
Buynjargal Baatar
2020/08/06 at 10:00
Хөгшин эмгэн болжээ.
Danna Danna
2020/08/06 at 10:08
Muuhai bn vrchiigeed
Narantungalag Bayarmaa
2020/08/06 at 13:41
Mahlag ni huurhun yum bna
Hyuk Soo
2020/08/06 at 15:11
naadul chine budaal huurhun bolchinoo
Akbope Uisev
2020/08/06 at 17:23
Ja Oyunjargal
2020/08/07 at 08:27
Teneg haragdaj bn
Lotus SB
2020/08/07 at 13:07
Peee ene hen bee 😱,
Tanih ch gum bn.
Shijirtuya Gankhuyag
2020/08/07 at 13:45
Соёлсайхан Мэндбаяр ucigdur adele ta 2 hezee c turku geluu u glee
Хэн Нэгэн
2020/08/07 at 18:30
Энэ хайран гээд байгаа хүмүүст энэ хүн хүч хөдөлмөр гаргасан шдээ яагаад тэрийг нь магтаж болохгүй гэж
Saraa Saikhnaa
2020/08/08 at 08:18
Яагаад ч юм Thor-ын дүү Loki шиг харагдаад бна уу
Urnaa Enkhtur
2020/08/08 at 11:41
Bandar ni huurhun ym bnaa
Zolzaya Dorjpurev
2020/08/08 at 11:44
Уучлаарай ёстой муухай болж турахаа болъё доо 😜