Оскарын наадмын хамгийн жигтэй агшнууд

1
0
5,745

Оскар хэмээх хоч нэрээрээ зэгсэн алдартай Академийн шагнал гардуулах ёслол нь кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг билээ. 1929 оны тэртээ анхны наадам нь зохион байгуулагдаж байсан энэхүү наадам энэ жил 86 дахь удаагаа ёслол төгөлдөр болж өнгөрсөн. Улирсан жилийн дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг тодруулдаг энэхүү наадмын түүхэн дэх хамгийн хачин жигтэй агшнуудыг үзэгч та бүхэнтэй хуваалцъя.

1. South Park-ын бүтээгчид болох Trey Parker, Matt Stone нар 2000 оны Оскарт даашинзаар гоён ирж байжээ.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=xsvQuJmASSk[/embedyt]

2. Жүжигчин Angelina Jolie 2000 оны Оскарын улаан хивсэн дээр төрсөн ахтайгаа үнсэлцсэн.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=EPWpHWr1L7s[/embedyt]

3. Хүний өмнөөс шагнал гардаад сураггүй алга болжээ.

1938 оны Академийн шагнал гардуулах ёслолд жүжигчин Alice Brady Old Chicago кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг туслах дүрийн жүжигчний ангилалд нэр дэвшсэн. Гэвч шагай нь гэмтсэн байсан учир наадамд оролцож чадаагүй бөгөөд түүний нэрийг зарлах үед үл таних нэгэн эр түүний өмнөөс шагналыг гардан авсан юм. Шоуны дараа уг шагнал сураггүй алга болсон ба дахин хэзээ ч олдоогүй билээ. Академийн зүгээс Brady-гаас уучлал эрж, 12 хоногийн дараа жүжигчин эмэгтэй шагналаа хүлээн авсан юм.

4. Жүжигчин Jack Palance Оскарын тайзан дээр гар дээрээ суниаж байжээ.

1992 онд City Slickers киноны дүрээрээ Академийн шагнал хүртсэн жүжигчин Jack Palance өөрийгөө чадалтай байгаа гэдгээ харуулахыг хүссэн байна.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=AGxL5AFzzMY[/embedyt]

5. Дуучин Debbie Boone хуурамч дүлий хүүхдүүдтэй найрал дуу дуулж байв.

1977 онд Debbie Boone Академийн шагнал гардуулах тайзан дээр “You Light Up My Life” хит дуугаа дуулсан. Гэхдээ дүлий хүүхдүүдтэй хамт дуулж байгаагаараа гайхуулж байсан ч үнэндээ тэдгээр хүүхдүүд дүлий биш мөн тэдний дохионы хэл нь үндсэндээ ойлгогдохгүй зүйл байсан байна.

Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу? 😃


Энд дарна уу

6. Жүжигчин Roberto Begnini үзэгчдийн сандал дээр авиран гарсан байна.

1999 онд Италийн жүжигчин Roberto Begnini холокостын тухай инээдэмт драм жанрын Life Is Beautiful киногоороо шилдэг жүжигчин, гадаад хэл дээрх шилдэг кино, шилдэг хөгжмийн найруулга төрлүүдээр Оскар хүртсэн.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=8cTR6fk8frs[/embedyt]

7. Жүжигчин David Niven-ийг нүцгэн эр үймүүлжээ.

1974 онд жүжигчин David Niven-ийг шагнал гардах үеэр 33 настай Robert Opel гэгч нүцгэн эр хуруугаараа энхтайвны тэмдэг үзүүлэн тайзан дээгүүр гүйж байжээ.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=o3I3bNlK2_k[/embedyt]

8. Харилцан яриагүй кино шилдэг кино зохиолын шагнал хүртэж байв.

1957 оны The Red Balloon кино бол Оскарын түүхэн дэх шагнал хүртсэн хамгийн хачирхалтай бүтээлүүдийн нэг юм. Үндсэндээ ямар ч харилцан яриагүй энэ кино шилдэг кино зохиол ангиллаар шагнал хүртэж байжээ. Хагас цаг гаруйхны хугацаанд үргэлжилдэг энэ кино нь уран сайхны кино биш богино хэмжээний кино юм. Энэ кино нь богино хэмжээний киноны төрөлд нэр дэвшээгүй ч Оскар авсан цорын ганц богино хэмжээний кино байж магадгүй аж.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=e2Y1tRBOXfA[/embedyt]

9. Жүжигчин Rob Lowe-гийн Цасан цагаантай хийсэн дуэт хамгийн санаа зовмоор зүйл байжээ.

Энэхүү дуэтыг Snow White-ыг буртагласан гэж Walt Disney компани хуулийн үйл ажиллагаагаар сүрдүүлсэн бол Академи үүнийхээ төлөө олон нийтээс хүлцэл өчсөн байна.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=eJ0XGi_LVOU[/embedyt]

10. Жүжигчин George C. Scott Оскараас татгалзаж, наадмын ёслолыг ‘Махан парад’ гэж тодорхойлсон байна.

Patton киногоороо Оскарт нэр дэвшсэн ч наадмын үдэш Нью Йоркоос 3000 милийн алсад хоккейн тоглолт үзээд дараа нь унтахаар явсан байна. Бүдүүлэг жүжигчин эр шагнал гардуулах ёслолыг 2 цагийн махан парад

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Hun

    2014/05/29 at 14:25

    Ter zaluu Angelina Jolie-giin ah bish duu gedgiig sanaj av ok.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.