Ширээнээсээ босолгүйгээр илүү бүтээлч, эрүүл байх 5 энгийн арга

1

Биеийн эрүүл мэнд ажлын гүйцэтгэлд чухал нөлөөтэй гэдгийг бид бүгд мэддэг. Оюуны эрчимтэй хөдөлмөр эрхэлж байгаа 50 минут тутамдаа 10 минутын завсарлага авч байх ёстой гэсэн судалгааны хариу зөвлөмж байдаг ч сэхээ сэлтгүй хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн хувьд энэ нь тэр бүр хэрэгждэггүй зүйл байдаг. Тэгвэл ширээнээсээ босолгүйгээр бүтээлч, эрүүл байдлаа хадгалах арга байдаг байна. Хэрхэх учиртайг дэлгэрэнгүйгээс уншаарай.

1. Нимбэгтэй усаар дархлаагаа дэмж


200 гр усанд тал нимбэгний шүүсийг шахаж уух нь элэгний бодисын солилцоог сайжруулснаар хорт бодисыг биеэс зайлуулж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн өтгөх хатах, гэдэс дүүрэх зовиурыг үгүй болгодог ба илүү эрч хүчтэй, цовоо мэдрэмжийг төрүүлдэг байна.

 

2. Биеийн зөв хэлбэртэй байхын тулд сандал дээр биш бөмбөгөн дээр суу


Биеийн буруу хэлбэр нь цусны эргэлтийн сааруулж, дотор эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Мөн нуруу, хүзүү, мөр хөшсөнөөс болж толгой өвдөж, анхаарал төвлөрөлт мууддаг. Ширээний сандлаа хийлдэг дасгалын бөмбөгөөр сольсноор нуруу эгц байж, үндсэн булчингууд бэхжих боломжтой болдог. Зөв байрлалаар сууснаар хүчилтөрөгчийг хангалттай хэмжээгээр авах ба тархинд очих хангалттай хэмжээний хүчилтөрөгч нь оюун ухаан хурц сэргэг байх боломжийг олгодог байна.

 

3. Уургаар баялаг хөнгөн зууш сонго


Уураг нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгахад тусалдаг. Бүхэл өдрийн турш оюуны хөдөлмөр эрхлэхдээ үр дүнтэй байхыг хүсвэл кофе, хайрсан боов зэргээ түүхий бүйлсний самар, жимс, чихэргүй тараг, хүнсний ногоо зэрэг уургаар баялаг хөнгөн зуушнуудаар солиорой.

 

4. Хэрэгтэй гэж бодож байгаагаасаа илүү их ус уу


Өдөрт 8 аяга ус уу гэсэн зөвлөгөө байдаг ч энэ хэмжээ хүн бүрд тохирдог гэсэн үг биш юм. Биеийн жингээ 30-д хуваахад таны өдөрт уух ёстой усны хэмжээ гарна. Хэрвээ дасгал хийвэл энэ хэмжээг 2-3 аягаар нэмэгдүүлэх ёстой.

5. Сунгалтын дасгалууд хий


Завсарлага авч, сунгалтын дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж, тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэхийн хамт толгой өвдөхөд хүргэдэг мөр хүзүүний ачааллыг бууруулж, сулладаг ач холбогдолтой. Ширээнээсээ босолгүйгээр доорх сунгалтын дасгалуудыг хийж болно.

  • Нуруугаа эгцэлж, гараа тохойгоор нугалан баруун гараа толгойныхоо ар талаар зүүн чих орчимдоо хүргэнэ. Эрүүгээ баруун мөр рүүгээ чиглүүлэн энэ байрлалд 30 секунд байлгаад нөгөө тал руу давтана. Энэ нь толгой таллаж өвдөхөд хүргэдэг толгойны арын булчинг сулладаг.
  • Хүзүү нуруугаа сунгаж, хоёр гараа толгойныхоо ар талд барьж, нуруугаа эгцээр нь байлгангаа бүх жингээ толгойдоо шилжүүлнэ.
  • Баруун гараа баруун ташаандаа барина. Зүүн гараа тааз руу сунгана. Баруун тийш бэлхүүсээрээ хазайж хөндлөн булчинг сунгана. Нөгөө тал руу давтана. Энэ дасгал нь хавиргыг тэлж, уушгин дахь агаарын солилцоог сайжруулдаг.
  • Сандлаасаа босоод хоёр гараа өмнөх ширээн дээрээ тавьж, хоёр алхам хойш ухран нуруугаараа бөхийнө.
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *