Хэрвээ та өдрийн цагаар унтах дуртай бол энэ нийтлэлийг уншаарай

3

Хүн бол тогтсон нэг цагт унтдаг дэлхий дээрх цөөхөн амьд амьтдын нэг юм. Ихэнх амьтдын унтах мөчлөг нь янз бүр байдаг байна. Өөрөөр хэлбэл тэд өдрийн туршид хэд хэдэн удаа унтаж сэрж байдаг гэнэ. Харамсалтай нь бидний өдрийн дэглэм нь энэ сайхан зүйлийг хийх зав олгодоггүй. Хэрвээ танд ингэж унтах боломж олддог бол энэ нь таны амьдралыг сайжруулах нэгэн чухал боломж юм шүү.

Өдөр унтах нь таны сэтгэл санааг бүх л өдрийн турш өндөр байлгана

Сиротонин нь аз жаргалтай байлгах даавар юм. Таныг унтаж байх үед энэ даавар ихээр ялгардаг билээ. Тиймээс багахан унтах нь их хэмжээний сиротонин ялгарах нөхцөл болох ба та өдрийн турш сэргэлэн, тайван байх болно.

Өдрийн унталт нь хүлээн авах мэдээллийг боловсруулах, удирдахад чухал үүрэгтэй гэдэг нь одоо нэгэнт тогтоогдсон зүйл билээ.

Судалгаагаар амралтгүй ажиллах нь ажлын үр дүн буурахад хүрдэг гэдгийг баталсан байдаг. Харин хагас цаг унтах зав гаргаж өгвөл ажлын үр бүтээл хэд дахин өсдөг байна. Бүтэн цаг унтах нь бүр ч илүү үр дүнд хүргэнэ.

Өдөр унтах нь болгоомжтой байдлыг нэмэгдүүлнэ

Хэрвээ өдрийн цагийг ажлын болон амралтын гэж хуваавал болгоомжтой байдал ихээхэн нэмэгддэг байна. НАСА-ийн судалгаагаар 40 минут унтсан хүний болгоомжтой байх нөхцөл нь 100% нэмэгддэг гэжээ. Мөн өдрийн 20 минутын унталт нь аливаа зүйлд бэлэн байх нөхцлийг нэмэгдүүлдэг гэнэ. Өдрийн унталтын үр дүнг 200 мг кофеин хэрэглэсэнтэй адилтгадаг байна.

Өдрийн унталт өвөрмөц сэтгэлгээг нэмэгдүүлдэг

Леонардо да Винчи зэрэг зураачдын туршлагаас харахад өдөрт бага хэмжээгээр хэд хэдэн удаа унтах нь шөнийн нойрыг маш ихээр багасган үйл ажиллагааны боломж нь эрс дээшилдэг байна. Энэ нь унтаж амарсан хүний аливаа зүйлийг мэдрэх чадвар өндөрсдөгтэй холбоотой байж болох юм.

Сайн амралт нь ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг

Хүний ой ухаан ажлын үеэр маш их хэрэглэгдэж, ихээхэн анхаарал шаарддаг. Хэрвээ та амарсан бол түргэн санах ой тогтоолт нь илүү үр дүнтэй байдаг байна. Өдрийн унталт нь ой тогтоолтыг удаан хугацаанд өндөр байхад тустай.

Өдрийн унталт мэдрэх чадварыг сайжруулна

Өдөр багахан хэмжээгээр унтах нь таны амтлах, үнэрлэх, харах, сонсох зэрэг мэдрэхүйг сэргээнэ. Өдөр унтах нь эдгээр мэдрэхүйг бүтэн шөнө унтсантай адил сэргээдэг юм. Та хөгжим хэрхэн дуугарч байгаа, хоол ямар амттай талаар маш их ялгаа мэдрэх болно.

Өдрийн унталт нь биеийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой

Нойр дутуу хүний биед их хэмжээний кортизол бий болсон байдаг. Энэ даавар нь стресстэй холбоотой бөгөөд  дархлааны системийг гэмтээж, биеийн бусад хэрэгтэй дааврын ялгаралтыг бага болгодог байна. Бага зэрэг дуг хийх нь өсөлтийн дааврыг идэвхжүүлж, тэр нь кортизоныг саармагжуулж биеийн стрессийн түвшинг бага болгоно.

69
БахархмаарБахархмаар
22
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Энхбаатар Очироо

    Энхбаатар Очироо

    2018/05/08 at 20:42

    Энх-Амгалан Солонго

  2. Зулаа Баянбилэг

    Зулаа Баянбилэг

    2018/05/08 at 21:32

    ss

  3. Mercy Mercy

    Mercy Mercy

    2018/05/09 at 00:29

  4. Mercy Mercy

    Mercy Mercy

    2018/05/09 at 00:31

    Ene link.r orood unshaarai, Ss hsen bga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *