Дараах 8 төрлийн эрчүүд хэзээ ч аз жаргалтай гэр бүлийг бий болгож чадахгүй

3

Сүүлийн 10-15 жилд гэр бүл болох нас 28-32 болж нэмэгдсэн гэж судлаачид тооцжээ. Улам их хүн чөлөөт харилцааг эрхэмлэх болсон ба ялангуяа эрчүүд удаан хугацааны тогтмол харилцаатай байхаас зайлсхийдэг болсон байна. Гэхдээ тэдгээр нь эхний болзоон дээрээ ганц бие байх хүсэлтэй гэдгээ илэрхийлдэггүй төдийгүй олон хүн гэр бүл болох, илүү буурьтай харилцаанд байхад бэлэн биш эсвэл ерөөсөө тийм харилцаанд орох чадваргүй байдалд байгаа билээ.

Энэ удаа аз жаргалтай гэр бүлийн гишүүн болж чадахгүй хэдэн төрлийн эрчүүдийн тухай ярих болно. Гэхдээ доор дурдах чанар бүх л эрчүүдэд ямар нэг байдлаар илрэх боловч бид хамгийн хурц тодоор илрэх тохиолдлын тухай ярьж байгаа бөгөөд тийм эрчүүдийг та хэчнээн их хүсэж байсан ч түүнтэй юу ч бүтэхгүй тухай ярих билээ.

1. Ээжийн хүү

Хэрвээ эр хүний гол баяр нь ээжийнх нь төрсөн өдөр бол, тэр ямар ч шийдвэрийг эхэлж ээжтэйгээ зөвлөж байж гаргадаг бол түүнийг ээжтэй нь цуг орхи. Гэр бүлээ хайрлах гэдэг сайхан зүйл боловч эр хүн 40 дөхчихөөд ийм байдалтай байх нь ямар ч нөхцөлд хэвийн зүйл биш юм. Ийм эрчүүдийг өөрчилж, хүмүүжүүлэх гэж оролдох хэрэггүй ба учир нь таны гэр бүлийн гол толгойлогч, хянагч нь үргэлж түүний ээж байх болно. Нэг л өдөр энэ хянагч, удирдагч таныг хүүхдэдээ таарахгүй хүн гэж магадгүй билээ.

 

2. Хүүхэмсэг эр

Энд бүх юм ойлгомжтой: ийм эрчүүд танд биш харин тэрхүү үйл явцад л дуртай ба танд биш харин “хайранд л хайртай” байдаг хүмүүс юм. Тэдний хувьд тоо гэдэг бол гол үзүүлэлт, ямар нэг зорилго нь байна. Ийм эртэй холбогдсон бараг л бүх хүүхнүүд энэ залууг засаж чадах цорын ганц хүн нь өөрийгөө гэж итгэдэг боловч үр дүнд нь таныг удахгүй өөр хүнээр солих цаг болсныг мэдэрнэ. Тэр үедээ нэг биш бүр хоёр гурван хүнээр таныг орлуулах боловч таныг “цорын ганц хайр” минь гэж хуурсаар байх билээ.

 

3. Хувиа хичээсэн

Хувиа хичээх гэдэг зарим тохиолдолд маш хэрэгтэй зүйл боловч үүнийг юм болгон дээр, аливаа зүйлд хандах цорын ганц зарчим болгож огт болохгүй юм. Хувиа бодсон эр хүнийг таних амархан. Тэрээр бүх л зүйлийг өөрт эвтэй байхаар тохируулах ба хаана уулзах, юу хийх, ямар ресторан сонгох зэргийг зөвхөн өөрт л тааруулна. Ийм хандлагаар бүх л зүйлд хандах ба энэ нь хэзээ ч дуусахгүй мэт. Хувиа бодсон хүний хувьд та бас нэг тав тухтай байх нөхцөл бөгөөд энэ нь удаан үргэлжлэхгүй нь тодорхой.

 

4. Өөрийгөө хайрлагч

Хувиа бодогч эрээс дээр юм огт үгүй бөгөөд ялгаа нь тав тух шаардах биш харин өөрийг нь үнэлж, хүндэлж байхыг шаарддаг эрчүүд юм. Тэдний хувьд хорвоо дээр хайрлаж болох цорын ганц хүн нь чухам өөрөө билээ. Та хажууд нь байсан ч тэрээр өөрийнхөө сайхан, чадалтайг бахдан шагширсаар байх болно. Ийм эрчүүд бүхний дээр өөрийгөө тавих ба эргэн тойрныг зөвхөн дээрээс харна. Хэрвээ та ийм хүний мөнхийн аягач, шивэгч байхыг хүсээгүй л бол түүнийг нэрийг утасны жагсаалт дээрээсээ арилгаж, түүнийг мартан, харилцаандаа цэг тавьсан нь дээр.

 

5. Идэвхгүй дагагч

Ийм хүн эхлээд маш сайн хамтрагч мэт санагдана: тэрээр юм болгоныг тань зөвшөөрөх бөгөөд таны сонирхлыг ойлгож, хүсэлтийг тань маш дуртай биелүүлэх болно. Гэхдээ хоолны амтлагч сонгох шийдвэр гаргаж чадахгүй байх тэр хүртэл сайхан хамтрагч байх билээ. Ийм хүнтэй цуг байхад та өөрийн төдийгүй түүний төлөө бүх л шийдвэрийг гаргаж хариуцлагыг нь үүрнэ. Хэрвээ та энэ бүхнийг давж чадна гэдэгтээ итгэлгүй бол ийм эрээс даруйхан холдох хэрэгтэй ба тэрээр хэзээ ч шийдмэг хүн болохгүй.

 

6. Ясны ганц бие эр

40 аль хэдийн давсан боловч ганц ч удаа хүнтэй сууж байгаагүй юу? Эсвэл өмнөх хоёр бүсгүй нь олон жил цуг байсан ч гэрлэх санал хүлээсээр тэсэлгүй явсан уу? Янз бүрийн шалтгаан байж болох ч ихэнхдээ эрчүүд хариуцлага хүлээхээс айж, гэр бүл болох тухай аливаа ярианаас зугтаж байдаг байна. Түүнд ганцаараа байх нь сайхан, хөнгөн байдаг бөгөөд ийм хүний хувьд та ойр дотных нь хүн болж чадахгүй байсаар дуусах билээ.

 

7. Шүүмжлэгч

Хоёр дахь болзоон дээрээ л таны гадаад төрхийг шүүмжилж, дөрөв дэх болзоон дээрээ таныг фитнессээр хичээллэхийг шаардах ба хоёр сарын дараа таныг хэд хэдэн найз нөхөдтэйгөө харьцахыг тань эрс хориглох болно. Бүгд л таны төлөө мэт боловч, хэнд үргэлж 5 настан адил дандаа захируулж байх нь таалагдах бол? Та ийм хүнтэй хэдий чинээ ойр байна, төдий чинээ тавих шаардлага, шүүмжлэл нь ихсэх билээ. Ийм хүмүүс өөрсдийгөө буруутай байж болно гэдгийг ойлгодоггүй учир тэднийг өөрчлөнө гэж үгүй.

 

8. Хартай эр

Хайртай бол хартай. Бид ингэж ярьж дассан хүмүүс. Гэхдээ солиотой мэт хардалт, хөнгөн хардах хоёрын хооронд маш их ялгаа бий. Эхний байдлыг ямар нэг өвчин гэж ойлгож болох юм. Хэн нэгний харсан харц, хэлсэн үг, өмссөн хувцас, нүүрний будалт зэргийг бүгдийг нь ямар нэг урвалт мэтээр хардаг байна. Ийм хүнтэй цуг байхад үргэлж сэжиг, хардалтын дор байх бөгөөд угтаа бол харилцаа гэдэг бол нэг нэгэндээ итгэхийг хэлдэг билээ.

Та ямар зан чанартай эрчүүдтэй ойрхон байх хэрэггүй гэж та боддог вэ? Энэ тухайгаа сэтгэгдэл дээр бичээрэй.

62
ГайхмаарГайхмаар
25
ТэнэглэлТэнэглэл
20
Ха ХаХа Ха
15
БахархмаарБахархмаар
13
БурууБуруу
10
ГоёГоё
9
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. О. Номин

    2018/05/08 at 16:52

    Г. Мөнхдөлмөнхдөл

  2. Зулаа Баянбилэг

    2018/05/08 at 21:48

    ss

  3. Deegii Hadhuu

    2018/05/09 at 00:32

    Sumiyasuren Batbayr

  4. Akhmaral Mingad

    2018/05/09 at 11:05

    zzz

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *