Зөвхөн Германд л харж болох солиотой зүйлс

4

Жилд 8 тэрбум литр шар айраг уудаг, уулзвар дээр пинг-понг тоглодог, гоо үзэсгэлэн бүсгүйчүүддээ зориулж тусгайлан машины зогсоол гаргадаг улс. Эхнэр нь ямар нэгэн зүйл бодолгүйгээр нөхрөө цэцэрлэгт хүргэж өгдөг энэ дэлхийн цорын ганц улс орон болов уу даа, бас дурын оршин суугч хиам, карригийн соусны амттай дуртай ундаагаа ууж болно. Энэ бүх зүйлийг зөвхөн Германд л хийж болохыг та мэдэх үү?

Та бүхэндээ германчуудын онцгой содон зүйлсийг танилцуулъя. Нүд тайлсан жуулчны сонирхлыг ч татах зүйл тэнд бий.

1. Гэрлэн дохио хүлээх зуураа тоглоорой

Германчууд ард иргэддээ маш их анхаарал тавьдаг бөгөөд заримдаа бүр этгээд эсвэл маш энгийн гэмээр зүйл сэтгэж гаргана. Зарим нэг явган хүний гарц дээр пинг-понг тоглож болох тусгай төхөөрөмж суурилуулсан байгааг харж болно, тэр тоглоом нь улаан гэрэл асахаар идэвхжиж асдаг байна. Гэрлэн дохио хориотой байхад явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэд тоглоомоо тоглоод л, ногоон гэрэл астал явган зорчигч тоглосоор л байх нь…

 

2. Хамгийн эелдэг цагдаатай

Германы цагдаа ард иргэдийнхээ дунд маш өндөр нэр хүндтэй байдаг. Саяханы нэгэн судалгааны үр дүнгээс харахад германчууд цагдаадаа ажил олгогч болон эмч нараас илүү итгэдэг гэжээ.

 

3. Шар айрагны диваажин

Герман улс магадгүй энэ дэлхийн хамгийн шар айраглаг улс орон байх. Германчууд жилд 8 тэрбум орчим литр шар айраг уудаг ажээ. Сонголт ч гэж арвин их. Шар айрагны 5000 гаруй нэр төрөл байна, хууль зөрчихгүйгээр дурын газраа ууж болно.

Октоберфест – хамгийн гайхалтай нь арав биш ес дүгээр сард эхэлдэг шар айрагны дэлхийн хамгийн том наадам юм. Жил болгон энэ наадамд оролцохоор 7 сая гаруй шар айрганд дурлагчид дэлхийн өнцөг булан бүрээс цугларна. 2 долоо хоногийн дотор тэд 6 сая литр шар айраг ууж 140,000 хиам иддэг ажээ. Үүгээр ч зогсохгүй хэдэн зуун мянган шар айрагны том аяга хулгайлна – энэ нь орон нутгийн хуулиар хулгайн хэрэгт тооцогдож зохих ял шийтгэл хүлээдэг байна. Уймарсан бас овоо хөлчүүрхсэн наадмын зочид 1000 гаруй бичиг баримт, 400 гаруй түлхүүр, 300 гаруй нүдний шилээ гээдэг байна.

 

4. Цаг барих соёл

Энэ бол маяг биш харин жинхэнэ герман шинж. Германчууд үнэхээр хоцрохыг хүсдэггүй юм, хэрвээ хоцорсон бол хэн нэгнийг хүлээлгэж байгаадаа маш их сэтгэл нь зовно. Даанч нийтийн унаа байнга цагаа барьж чаддаггүй. Сошиал сувгийн нэгэн хэрэглэгч өөрт тохиолдсон зүйлээ бусадтайгаа хуваалцжээ. Түүний суудаг галт тэрэг 4 цагаар хоцорчээ. Галт тэрэгний удирдлага түүнээс уучлалт хүссэн албан бичгийг жигнэмэгийн цуглуулгын хамтаар хүргүүлсэн байна.

 

5. Ойлгомжтой байдал

Германы зарим нэг хотуудын тэмдэглэгээнд гал сөнөөх өнгийг ашигласаар л байна. Жишээ нь, улаан өнгийн тэмдэглэгээтэй замын тэмдэг нь гол руу хүргэнэ.

 

6. Байнга эмэгтэйчүүдийн төлөө

Германд амьдралын өчүүхэн ч гэсэн зүйлийг ард иргэддээ таатай байхаар зохион байгуулдаг. Жишээ нь, худалдааны төвийн машины зогсоолд эмэгтэйчүүдэд зориулсан тусгай зогсоол гаргаж өгнө. Тэр зогсоол нь дэлгүүрийн орох хаалганд ойр – худалдаж авсан хүнд зүйлээ хол газар түрж явах шаардлагагүй.

 

7. Мөрөөдлийн хүүхдийн тоглоомын талбай

Германы хотуудад хүүхдийн үнэгүй тоглоомын талбайнууд маш олноороо бий – хүүхдүүдийн зугаацаж цэнгэх газар. Хот болгонд давтагдахгүйгээр өөр өөр өнгө аястай. Маш том талбайд хэд хэдэн тоглоом суурилуулдаг – хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан, ямар ч цаг агаарт тоглох боломжтой.

 

8. Төрөхөөсөө л унадаг дугуй эзэмшинэ

Сургуулийн 4 дүгээр ангиас эхэлж дугуй унах хичээл орно. Онол, практик хосолсон цагдаагийн удирдлага дор хичээл явагдана. Энэ хичээл сургуулийн албан ёсны хөтөлбөрт орсон. Хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн үндсэн ойлголт авахаас гадна анхны тусламжийн тухай ойлголттой болдог. Дугуйн бүтэц, аюулгүй байдлын дүрэмтэй танилцана. Хичээлийн дараа шалгалт өгч унадаг дугуй унах эрх авдаг. Энэ эрхээ ашиглан унадаг дугуйны замаар дугуйгаа унаж болно. Хэдий заавал эрхтэй байх албагүй ч гэлээ хууль дүрэм чандлан сахидаг германчуудын ихэнх нь сургуульд сурч байхдаа л эрхээ авчихдаг ажээ.

Германд унадаг дугуй унах дүрэм баримтлаагүй тохиолдолд олон төрлийн торгууль ноогдуулдаг байна. Жишээ нь, жолоогоо гараараа бариагүй тохиолдолд 5 еврогоор торгоно. Гэрэл байхгүй, эвдэрхий тормоз, тэр ч бүү хэл хонхгүй яваа бол овоо их торгууль төлөхөд хүрдэг. Жолооны ард утсаар яривал 55 еврогийн торгууль ногдуулна. Харин чихэвчээр дуу сонсож болно, гэхдээ замын хөдөлгөөн болон дохионы дуу чимээг сонсохоор хэмжээнд тааруулсан байх ёстой.

 

9. Захиалгаар хулгай хийх

Германд саяханаас шинэ төрлийн бизнес бий болжээ. Хэрвээ дэлгүүрийн худалдагч эд бараа алдагдаад байгааг мэдээд байгаа ч хэрхэн алга болоод байгааг ойлгохгүй байвал “захиалгын хулгай хийх” тусгай фирмд хандана. Сайтар бэлтгэгдсэн мэргэжилтэн дэлгүүрийг нууцаар судалж тодорхой бараа бүтээгдэхүүнийг хулгайлна, харин дараа нь дэлгүүрийн эзэнд хулгайгаас хэрхэн хамгаалах ёстой тухай зааварчилгаа өгдөг байна.

 

10. Нөхрүүдэд зориулсан цэцэрлэг

Германы бараг ихэнх дэлгүүрүүдэд хүүхдийн өрөө тусгайлан гаргаж өгсөн байдаг, үүнд хүн бүр дасжээ. Харин Гамбург хотод бүр ч сонирхолтой зүйл сэдсэн байна – нөхрүүдэд зориулсан  цэцэрлэг байгуулсан. Эхнэрүүд нөхрүүдээ тэр цэцэрлэгт өгөөд дэлгүүрээр тайван хэсэх боломжтой. Цэцэрлэгийн үйлчилгээ ердөө л 7-хон евро. Цэцэрлэгт хүмүүжиж байгаа хайртай нөхөрт нь хоёр шил шар айраг, өдрийн хоол өгнө. Томчуудыг тусгайлан бэлтгэгдсэн хоёр асрагч харгалзах бөгөөд унших ном, үзэх зурагт, сонин бас төрөл бүрийн тоглоом ихтэй. Оройн 6 цагт нөхрүүдээ авахаар эхнэрүүд цуварцгааж эхэлдэг.

 

11. Америк хийжүүлсэн ундаа Германаас гаралтай

Саяхан даа, хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгч компани фанта хэрхэн үүссэн тухай түүхийг дэлгэсэн юм. Ягаан өнгөтэй уг ундааг Германд хийдэг байжээ. 1939 онд төрөл бүрийн эмбарго (гадаадын бараа бүтээгдэхүүнийг оруулах, гаргах хорио цээр) тавигдсанаас болж германы үйлдвэрүүд кока-кола ундаа хийхэд шаардлагатай сиропыг тээвэрлэж чадахгүйд хүрчээ. Ингээд орон нутгийн мэргэжилтнүүд шинэ хийжүүлсэн ундаа хийжээ – тухайн үед өөрсдөдөө олдоцтой байсан орцуудыг ашигласан байна. Ингээд л “Фанта” гэх шинэ ундаа төрж. Ундааны нэрийг Fantastisch гэх герман үгнээс гаралтай гэж үздэг “фантастик”.

 

Бонус: багахан герман наргиа

Германчууд юунд нь илүү дуртай болохыг таахад бэрх: зайдас уу, хөл бөмбөг үү?

“Та ажлаа үзэн ядаж байна уу? Та эхнэрээ үзэж ядаж байна уу? Та машинаа үзэн ядаж байна уу? Машиныг тань бид авья”.

Хиам болон карри соусны амттай эрч хүчний ундаа

Кола болон вискиний амттай табак

Бүсгүй болон хархүүд зориулсан өргөст хэмх

66
ГоёГоё
29
Ха ХаХа Ха
17
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *