Олон мянган хүний амь насыг авч одсон дэлхий дээрх хамгийн аюултай 10 вирус

1

Коронавирусын хувьд үхлийн аюултай вирусын ердөө нэг төрөл нь юм.

Вирус хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш хамгийн аюултай дайсан байсаар ирсэн. Хаа сайгүй өвчин үүсгэнэ. Аз болоход бид эрдэмтэд болон эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн ач буянаар вирустэй тэмцэж, вакцин болон бусад эмчилгээг нээж олсоор өнөөдрийг хүрсэн билээ.

Олон улс оронд тархаж, олон хүний амь насыг хөнөөсөн дэлхий дээрх хамгийн аюултай 10 вирусыг танилцуулж байна.

Марбург

Анх 1967 онд илрүүлсэн Марбург вирус Германы Франкфурт хотод байрладаг Марбург лабораториос тархаж байв. 31 хүн вирусын халдвар өвч, 7 хүн амь насаа алдсан. Лабораторийн ажилчид эхлээд вирусын халдвар авах үедээ өндөр хэмээр халуурчээ. Тэд Африкын ногоон сармагчин дээр судалгааны ажил хийж байсан гэнэ.

Марбург вирус мөн 1998-2000 оны хооронд Конго улс, 2005 онд Ангол улсад тус тус тархаж байжээ.

 

Эбола

Энэ ховор төрлийн вирус хүний биеийг өвтгөж, цусан туулгалт болох, халуурахад хүргэдэг. 1976 онд анх Суданы Нзада болон Конгогийн Ямбуку гэсэн хоёр газар тус бүр нэг вирусын халдвар авсан тохиолдол гарсныг ДЭМБ-ын зүгээс мэдээлж байв. Уг вирусын халдварыг авсан тохиолдолд үхэх эрсдэл 50% байсан бол, хамгийн сүүлд илрэхдээ 25-90% гэсэн тооцооллыг мэргэжилтнүүд гаргасан байна.

 

Рабис

Өөр нэгэн үхлийн аюултай вирус болох рабис амьтны шүлсээр дамжиж, хүний биед халддаг. Сарьсан багваахай, нохой, үнэг болон элбэнх гэсэн амьтад вирусыг тээдэг бөгөөд эдгээр амьтдад хазуулсан нөхцөлд хүн вирусын халдварыг авч байв.

 

ХДХВ

Хүний дархлал хомсдолын вирус, нэрнээс нь харахад ойлгомжтой бөгөөд уг вирус хүний дархлааг гол байгаа болгож, бусад өвчин болон халдвараар өвчлөх эрсдэлийг огцом нэмэгдүүлдэг. Вирусын халдварыг хамгаалалтгүй бэлгийн хавьтал эсвэл халдвар авсан хүнд хэрэглэсэн зүү зэргээс авч болно.

Одоог хүртэл энэ вирусын эмчилгээг гаргаж аваагүй байгаа боловч, эрүүл мэндийн салбарынхан халдвар авсан өвчтөний вирусыг хяналтанд байлгаж, урт наслахад нь туслах арга хэмжээг авч байна.

 

Смоллпокс

Чухам юунаас болж уг вирус үүссэн нь тодорхойгүй. Дэлхий даяар тархсан бөгөөд халуурах, арьсанд тууралт өгөх болон сохрох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Олон хүн уг вирусын халдвараас эдгэрсэн боловч, 10 хүн тутмын гурав нь амь насаа алддаг гэсэн тоо баримт бий.

1980.05.08-ны өдөр ДЭМБ-ын зүгээс уг вирусыг бүрэн устгаж, дэлхий нийтээрээ чөлөөлөгдсөн талаар мэдээлж байжээ.

 

Хантавирус

1993 онд дэлхий нийт шоконд оров. Учир нь АНУ-ын Наважо гэх газрын оршин суугч сүй тавьснаасаа хойш хэдэн өдрийн дараа эхнэрийнхээ хамтаар амьсгал нь давчдаж байгаад таалал төгсжээ.

Уг вирусын халдвар анх мэрэгч амьтдаас болж үүссэн хэмээн холбогдох газрын мэргэжилтнүүд үздэг байна.

 

Испани ханиад

1918 онд дэлхий нийт үхлийн аюултай Испани ханиадтай нүүр тулгарсан. Олон хүнийг хамарсан энэ халдвар ойролцоогоор 500 сая гаруй хүнд тархсан бөгөөд 20-50 сая гаруй хүн амь насаа алдсан гэсэн мэдээлэл байдаг.

Оршин суугчид маск зүүж, сургууль, театр болон дэлгүүрүүд бүгд үүд хаалгаа хааж байсан тухай бичигдэн үлджээ.

 

Хумхаа

Халдвар авсан шумууланд хатгуулснаар уг вирус хүний биед дамжиж ордог бөгөөд хамгийн анх 1950-аад оны үед Тайланд болон Филиппин улсуудад илэрч байв. Жил бүр 50-100 сая гаруй хүн хумхаа өвчнөөр өвддөг бөгөөд хэрэв өвчтөн яаралтай эмнэлгийн тусламж авахгүй бол, амь насаа богино хугацаанд алдах аюултай байдаг.

 

Ротавирус

Нярай хүүхдүүд болон балчир насны хүүхдүүд ротавирусын халдвар авах өндөр эрсдэлтэй боловч, халдвар авсан хүүхэдтэй ойртох юм бол, насанд хүрэгчид ч гэсэн халдвар авч болно. Хар өнгийн өтгөн гарах, шингэний дутагдалд орох, өндөр халуурах болон бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

2008 онд 5 хүртэлх насны 453,000 хүүхэд дэлхий даяар уг вирусээс болж амь насаа алдсан байдаг. Мэргэжилтнүүд хүүхдийг цагт нь вакцинд хамруулж, уг өвчнөөс сэргийлэх боломжтой талаар зөвлөж байна.

 

Коронавирус

Ухань хотын зэрлэг амьтад зардаг дэлгүүрээс шинэ коронавирусын халдвар хурдацтайгаар тархаж, дан ганц Хятад гэлтгүй дэлхийн 24 улс оронд уг вирус бүртгэгдээд байгааг ДЭМБ-ын зүгээс мэдээлж, олон улсын хэмжээнд онц байдал зарласан.

Одоогоор 30,000 давсан хүн уг вирусын халдварыг авч, амь насаа алдсан хүмүүсийн тоо 500 давжээ. Хятадаас гадна өөр улсын амь насаа алдсан анхны тохиолдолд Филиппинд бүртгэгдсэн бөгөөд 44 настай Уханийн жуулчин эрэгтэй вирусээс болж амь насаа алдсан.

83
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Damiskhan Asemkhan

    Damiskhan Asemkhan

    2020/02/13 at 16:54

    danda ydarsan ard irged tom alban tuchaaltanas aih chige korona

  2. Ц. Хангарьд

    Ц. Хангарьд

    2020/02/14 at 03:15

    ygad iim muu talaas ni irgeded hurgene ve nas barsan hunii too medeej ih baina 900 dawsan gehdee edgersen hunii too 3000 dawsan baina ene bayrluushtai medeellej bgaagaar bol nas barsan ulsuud ydral bolon uur uvchlultei baisan bolhoor darhlaa ni undur haluuniig diilelgui unaj bga ternees bish ug virusaas 100% bolj taalal tugsuugui zuragt hewlel medeelleer harsan bolgondoo itgeh hereg bhq unheer hetsuu bga ghdee edgerch bgaa ni sain hereg bugd darhlaagaa sain demjij untah tsagtaa untaj aarts zereg himiin garaltai bus ardiin mash sain darhlaag demjideg buteegdehuudee heregleh heregtei ulsaas urd hursh ruugaa undesnii buteegdehuun zuw aarts zeregees handivlaj ugvul deer l bn hetsuu tsagt daisagnaj ywsan ch gelee manai ulsad hurtel mash hor hunuultei ene virus iig darah ni chuhal hytduud yg unendee manai ulsiig tejeej ywj baigaa ni unenshdee hedii muullaa ghed manai nuurs baylagaa hytdaar damjuulj l mungu bolgoj baigaa olon jiliin tusuv tatwar endees l gardagiig oilgoh heregtei tiimees ydaj neg ch udaa setgel gargaad ywuulbal hariu nehelgui tus gej baidagdaa mongol hunii saihan setgeliig haruulah heregtei

  3. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/02/14 at 04:01

    Нөгөө сүр болоод байдаг тарваган тахал топ аравд байдаггүй л юм байна. Үүнээс хойш тарваган тахал гэж сүржигнэхээ больёо чухам.

  4. Temuujin Temka

    Temuujin Temka

    2020/02/14 at 05:14

    Black death haachiv ?

  5. Учиха Одэд

    Учиха Одэд

    2020/02/14 at 19:37

    saihanl bshde amid yva nasnda ih ym uzle gsh 😂

  6. Kaz Borya

    Kaz Borya

    2020/02/15 at 12:17

    Эболагаар нийт 28616 хүн өвдөж 11310 хүн үхэж байж билээ

  7. Enerel Eene

    Enerel Eene

    2020/02/15 at 22:02

    ymar aimar yum be😢😢

  8. Sa Ia Naa

    Sa Ia Naa

    2020/02/16 at 00:13

    hedhen honogin omno corona virusar nas barsan huni too 500 bsn bol odo 1500 dohotson bn shvde yanda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *