Индонез улсад N95 маск нэг грамм алтнаас ч илүү үнэтэй болжээ. Нэг хайрцаг маск ойролцоогоор 1.5 сая рупигээр зарагдаж байна!

0

Аль нь илүү үнэ цэнэтэй вэ? Алт уу эсвэл нэг хайрцаг N95 маск уу? Хүн бүрийн хувьд аль нь илүү үнэ цэнэтэй гэдэг нь ойлгомжтой боловч, яг энэ цаг үед N95 маск алтнаас ч илүү үнэд хүрч байгаа талаарх гэнэтийн мэдээллийг “The Straits Times” эх сурвалжийн зүгээс мэдээлжээ!

Яагаад маскны үнэ ингэж тэнгэрт хадах болов? Мэдээж хэрэг Уханий шинэ коронавирусын тархалттай холбоотойгоор маскны хомсдол олон газруудад үүсээд байгаа билээ. Үр дүнд нь маскны үнэ огцом нэмэгджээ. Тэр дундаа Индонез улсад нэг хайрцаг маск нэг грамм алтнаас ч илүү үнэд хүрэх болсон байна.

Straits Times

Одоогийн байдлаар нэг хайрцаг N95 маск (дотроо 20 ширхэгтэй) Жакартагийн Пасар Прамука дахь хамгийн том эмийн сан болон эмнэлгийн хэрэгсэл зардаг дэлгүүрүүдэд үндсэн үнээсээ 7 дахин үнэтэй буюу 1.5 сая рупигээр зарагдаж байна.

Үүнийг нэг грамм алттай алттай харьцуулж тооцоолох юм бол, Индонез улсад нэг грамм алт 800,000 рупитэй тэнцдэг юм байна!

Rappler

Одоогоор Индонез улсад Уханий шинэ коронавирусын халдвар албан ёсоор бүртгэгдээгүй байгаа билээ. Гэвч үүнээс үл харгалзан маскны хэрэглээ эрс нэмэгдэж, үнэ нь ийнхүү тэнгэрт хадах болжээ. Дотроо 3 ширхэгтэй энгийн цэнхэр өнгийн маск 275,000 рупигээр зарагдаж байгаа бол, нэг ширхэг нь 30,000 рупигийн үнэ хүрч байгаа аж.

The Jakarta Post

Шинэ коронавирусын халдвартай холбоотойгоор зарим улс орнуудад ийнхүү үнийн хөөрөгдөл бий болж байгаагийн нэг жишээ энэ юм. Хүн бүр одоо мөнгөнөөс илүү эрүүл мэнддээ анхаарал хандуулж байна.

Хувийн ариун цэврээ сайтар сахих ёстой гэдгээ бүү мартаарай!

5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Д. Золбаяр

    Д. Золбаяр

    2020/02/13 at 10:21

    utgaarai zohiomol une huurugdul bnda

  2. Margad Gankhuyag

    Margad Gankhuyag

    2020/02/13 at 10:58

    Манай улс юм аа дотооддоо үйлдвэрлэхгүй бол ийм л хувь заяа хүлээж байгаа

  3. Хилээ хаахаар иймэрхүү л юм болно доо….

  4. Жадамбаа Т.

    Жадамбаа Т.

    2020/02/13 at 16:05

    Shagaarai oortoo baigaa maskaa vnetei zarah geed baigaa ymuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *