Үхэл амьдралын заагт

0

Үхэл амьдралын заагтЦагаан акул буюу цагаан аварга загас нь махан идэшт загас гэдгийг бид сайн мэднэ. Алтан жад загас, далайн хавтгай загас, бусад жижиг аварга загас, далайн гахай, далайн хав, далайн арслан гэх мэт сэлүүр хөлтөн, далайн яст мэлхий зэргээр хооллодог энэ махчин хүн рүү хүртэл дайрдаг. Нар мандсаны дараах хоёр цагийн дотор, голдуу өглөөгүүр анд гардаг энэ загасны ангуучлал 55%-ийн амжилттай байдаг ба үдээс хойш дайралтын амжилт 40% хүртэл буурч, аажимдаа ангаа больдог. Өмнөд Африкын Кейп Таун хотын эргээс авсан эдгээр гэрэл зургууд дээрх цагаан аварга загасны хувьд үдээс хойшийн амжилтгүй үе тохиосон байж магадгүй юм. Хэрвээ тийм бол бяцхан далайн хав гарцаагүй үхлээс мултарч, харин цагаан аварга загас далайн хавны зөөлөн мах зооглож чадалгүй хоцорсон байх. Хэдийгээр нэг нь нөгөөгөөрөө хоол хийдэг нь амьдралын хууль боловч хөөрхий далайн хавыг нэг удаа ч болов эрлэгийн элчийн хурц шүднээс мултарч чадсан байгаасай гэсэн бодол эрхгүй төрөх аж.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/26 at 12:09

    olzoro toglj bga zurag bn

  2. Зочин

    2013/11/09 at 16:54

    toglono gej bdguin huuhdee

  3. Зочин

    2014/10/04 at 23:52

    tsatgalan bga uyde toglodog

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *