40 наснаас хойш хүнд зайлшгүй хэрэгтэй байдаг 7 төрлийн амин дэм. Эдгээр нь хөгшрөлтийн эсрэг тэмцэхэд чухал үүрэгтэй

2

Амин дэм, тэжээллэг бодис зэргийг хөгшрөлийн эсрэг тэмцэх нэгэн төрлийн арми гэж ойлгож болох юм. Ийм арми бий болгохын тулд аль болох эрүүл хүнс хэрэглэж байх хэрэгтэй хэмээн Кливлендийн эмнэлгийн эрүүл хүнсний хөтөлбөрийн менежер Кристин Киркпатрик хэлж байна. Хүн байнга л эрүүл зөв хооллож байх ёстой ч 40 нас давснаас хойш энэ нь илүү чухал зүйл болон хувирдаг юм шүү гэж тэрээр анхааруулжээ.

“Таны бие 40 нас хүрэхэд 20 настай үеийнх шигээ байхаа болино. Булчингийн жин багасч, суларч эхлэх ба илүүдэл жин хуримтлуулах магадлал нь өсөж, цэвэршилт эхэлж болох төдийгүй зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг архаг хууч өвчин бий болж эхлэх магадлал нэмэгдэх учир таны амьдралын ерөнхий хэм хэмнэл өөрчлөгдөх болно.

Үүнийг шийдэх нэг арга бол эрүүл зөв хүнсээр дамжуулан өөрт хэрэгтэй амин дэм, тэжээллэг бодисыг хангалттай хэмжээгээр авах явдал юм. Мөн аливаа үндсэн хоол хүнс нь хоолны нэмэгдлээс илүү сайн шинж чанартай байдаг учир амархан биед шингэдэг юм . Иймээс үндсэн, эрүүл хоол хүнс хэрэглэх, түүнийг олоход голлон анхаарах хэрэгтэй” гэж тэрээр бичсэн байна.

В12 амин дэм

40 нас хүрэнгүүт (50 наснаас хойш мөн адил) В12 амин дэм таны анхааралд заавал байх ёстой зүйл болно. Энэ нь тархины болон цусны хэвийн үйл ажиллагаанд маш чухал үүрэгтэй юм байна. Хүүхэд залуучууд төдийгүй ахимаг насныхан энэ амин дэмийг хоол хүнснээсээ авах хэрэгтэй ба энэ амин дэм нь мах, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн болох тахиа, загас, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэрэгт түлхүү агуулагддаг юм. В12 амин дэм нь нас явах тусам биед шингэхдээ удаан болдог гэдэг бөгөөд энэ нь ходоодны шүүсний хүчиллэг чанар багасч эхэлдэгтэй бөгөөд 50 наснаас хойш илүү их мэдрэгдэж эхэлдэг байна.

 

Кальци

Кальцийн тухай олон зүйл хэлж болох байх. Саяхны хийсэн судалгаагаар кальцийн хэрэглээг нэмэгдүүлснээр 50-иас дээш насны эрэгтэй эмэгтэй хүмүүсийн яс хугарах эрсдэлийг бууруулахад тийм ч их нөлөө үзүүлэхгүй гэдгийг олж тогтоожээ. Мөн бусад судалгаагаар нэмэлтээр кальци хэрэглэх нь зүрхний өвчнийг нэмэгдүүлэх, цус харвах, зүрхний шигдээс, эмэгтэй хүний цэвэршилтийн үеийн амиа алдах эрсдэл нэмэгдэхтэй холбоотой байж болохыг илрүүлсэн байдаг.

Таны яс кальцийн ихэнх хэсгийг өөртөө шингээж авах боловч (30 нас хүртэл) ясны эрүүл мэндэд тэжээллэг бодис нь нас ахисан үед онцгой үүрэг гүйцэтгэдэг хэмээн үзэж байна. Тэжээллэг бодис нь бие организмын бусад эрхтний үйл ажиллагаа болох булчингийн агшилт чангаралт, зүрхний үйл ажиллагаа, мэдрэл зэрэг биохимийн олон үйл явцад бас их хэрэгтэй юм. Хэрвээ та хоол хүнснээсээ хангалттай хэмжээний кальци авч чадахгүй бол таны бие яснаас тань кальцийг шимэгдүүлж эхлэх (ингэснээр яс сийрэгжинэ) болно.

 

D амин дэм

Энэ амин дэм дутагдах нь чихрийн шижин, зүрхний өвчин, ой ухаан муудах, хөхний хорт хавдар зэрэг олон өвчний үндэс болдог. Мөн энэ амин дэм нь кальцийг биед шингээхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

Магни

Магнийн үндсэн үүрэг нь цусны даралтыг хэвийн хэмжээнд барих явдал бөгөөд 40 нас давсан эмэгтэйчүүдэд нас ахисны улмаас цусны даралт ихсэх бэрхшээл түгээмэл тохиолддог билээ. Магни дутагдсанаар зүрхний өвчин, чихрийн шижин, үрэвслийн нэг үндэс болдог тухай анхааруулсан байна. Мөн магни нь кальцийг биед шингээхэд нэмэр болж цусан дахь глюкозын хэмжээг хэвийн барихад ихээхэн нөлөөтэй.

 

Кали

Таны наснаас үл хамаарч цусны даралтыг хэвийн байдалд барихад кали хамгийн их үүрэг гүйцэтгэдэг тухай сануулжээ. Цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар калийн нэмэгдэл нь цус харвах эрсдэлийг бууруулах боловч өдөрт хэрэглэх ёстой хэмжээ нь өмнө нь зөвлөж байсан 4,7 г биш харин 3,1 г байх ёстой гэнэ. Энэ нь ч бас өндөр хэмжээ гэж тооцогддог билээ. Өдөрт 2 грамм кали хэрэглэж байсан хүмүүсийн биеийн байдал илүү сайн байсныг энэ төрлийн судалгаа хийсэн Альберт Эйнштейний нэрэмжит Анагаахын коллежийн олон нийтийн эрүүл мэнд, халдварт өвчин судлалын кафедрын профессор, гүн ухааны доктор Сильвия Вассерерт-Смоллер тэмдэглэсэн байдаг.

 

Омега-3

Тосон хүчил омега-3 нь одоог хүртэл хүнд хэрэгтэй амин дэмийн тоонд орсоор байдаг нь түүний хүний биед ашигтай олон шинж чанартай хамаатай юм. Мөн омега-3 нь хүний нас ахих үед бий болох зарим төрлийн сөрөг өөрчлөлт болох зүрх судасны өвчлөлөөр өвчлөх эрсдэл зэрэгт маш сайн үйлчилгээ үзүүлдэг талтай. Судалгаагаар омега-3 нь цусны даралтыг багасгаж (энэ бол артерийн цусны даралтыг багасгах бас нэг өөр арга юм шүү) “муу” холестериныг гадагшлуулж, зүрх судасны өвчин тусах магадлалыг бууруулж, хүний ой ухаан, сэтгэн бодох чадварт тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлдэг байна.

 

Пробиотикууд

Эдгээр нь 40 нас давсан эмэгтэй хүнд маш чухал хэрэгтэй эрдэс ажээ. Судалгаагаар пробиотикууд нь хүний жин хэвийн байх, жин хасах, зүрхний өвчлөлийн эрсдэлийг бууруулах, чихрийн шижин, цус харвалтаас сэргийлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх ба энэ бол 40 насны хүмүүсийн булчингийн жин багасах, цусны даралт өндөрсөх болсон тэр үед их чухал зүйл юм.

25
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Dulam Tseren

    Dulam Tseren

    2020/02/13 at 10:17

    Хөгшрөлтийн эсрэг нь ч юу юм бэ

  2. Oyunaa TsendJaw

    Oyunaa TsendJaw

    2020/02/13 at 21:54

    vnen ch yum uu hudlaa ch yum uu

  3. Jambaljab Subdaa

    Jambaljab Subdaa

    2020/02/13 at 22:24

    Сайнуу хаяг хаана байнөө

  4. Ariunsanaa Jamiyansan

    Ariunsanaa Jamiyansan

    2020/02/14 at 22:29

    Авья. 99120448. Үнэ ээ бич.

  5. Хөгширөлтийг ямарч бурхан шидтэн эм тариа зогсоож дийлэхгүй

  6. Ганаа Жавзаа

    Ганаа Жавзаа

    2020/02/15 at 20:45

    Ямар үнэтэй вэ

  7. Ганаа Жавзаа

    Ганаа Жавзаа

    2020/02/15 at 20:47

    Хэд хоног уух юм 1 сав хэдэн ширхэг вэ үнэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *