Хүн төрөлхтөний тухай сонирхолтой 18 баримтууд

0

Хүний чадвар чадамж, хүн төрөлхтөний нийгмийн харилцааны талаарх сонирхолтой баримтуудыг та бүхэнд маш товчхон байдлаар хүргэхээр бэлдлээ.

1. Хэрвээ бид 20 Гц-ээс бага давтамжтайгаар сонсож чаддаг байсан бол … булчингаа хэрхэн дуугарахыг сонсох болно. Скрип-скрип …

2. Онолын хувьд хүмүүс насан туршдаа дан ганц цөцгийн тос болон төмсөөр хооллож чадна.

3. Хүний бие организм хоол хүнснээсээ хангалттай тэжээл авч чадахгүй бол тестостероны хэмжээ унадаг бол эстрогений хэмжээ өөрчлөгдөхгүй. Энэ тохиолдолд эрэгтэй хүний хөх томорно. Эрчүүд нэг оролдоод үзэх юм уу?

4. Хүн төрөлхтөний амьдрах орчин сайжирч байгаатай холбогдуулан хүүхэд тээж төрүүлэх байдал багасч байгаа. Нэг ёсондоо өнгөрсөн зуун шиг тийм их хурдтай өсөлт байхгүй, зарим нэг тооцоогоор бол дэлхийн хүн ам дээд тал нь 10 тэрбум орчим л байх болов уу.

5. Хүн бүрийн хэл өөрийн гэсэн давтагдашгүй хээтэй, яг л хурууны хээ шиг.

6. Согтууруулах төрлийн ундааны үйлдвэрлэлийг сайжруулахынн тулд мал аж ахуйг хөгжүүлсэн гэж үздэг эрдэмтэд байдаг байна.

7. Холын зайд хүмүүс энэ дэлхийн хамгийн сайн гүйгчид. Эрт дээр үед ан амьтдыг агнахдаа бахардаж унатал нь араас нь хөөдөг байжээ.

8. Хувь заяаны эрхэнд хаягдсан хүмүүс огцом том үйл хэрэг бүтээж чаддаг болохыг эрдэмтэд ажиглажээ (том хэмжээний нийгэмлэг бий болгохоос эхлээд тээврийн хэрэгсэл босгох хүртэл)

9. Кентукки мужид нэгэн цэнхэр арьстай гэр бүл амьдарч байсан гэдэг. Фугейтийн гэр бүл цус ойртсоноос гадна генетикийн маш ховор өвчин – метгемоглобинеммтэй байжээ.

10. Эвшээх нь зөвхөн хүмүүст халдварладаг бус нохойд ч гэсэн халдвартай.

11. Та таваас ч илүү мэдрэхүйтэй (харах, сонсох, амтлах, хүртэх, үнэрлэх). Жишээ нь, халуун дулаан мэдрэх, тэнцвэрээ олох болон өөр бусад мэдрэхүй энэ тавд багтаагүй.

12. Чихний хулхи нянгийн эсрэг үйлчилгээтэй, чихэнд элдэв нян болон мөөгөнцөр үүсэх нөхцлийг бүрдүүлэхгүй.

13. Генетикийн өөрчлөлттэй хүнс (GMO) хүний биед муугаар нөлөөлөх эсэхийг нь одоо болтол эрдэмтэд илрүүлж чадаагүй л байна.

14. Хүнээс хүнд хорт хавдар туссан нэг тохиолдол бүртгэгджээ. Хорт хавдар авах мэс заслын үеэр мэс заслын эмч гараа зүсэж хорт хавдрын эсээр халдварласан байна.

15. Таны хөлийн ул 52 ястай. Таны биеийн бүх ясны 1/4 нь юм шүү.

16. Хүний хуруу 13 нанометрийн хэмжээтэй зүйлийг мэдрэх чадвартай. Хэрвээ таны хуруу дэлхий шиг хэмжээтэй байсан бол та байшин, машин хоёрын ялгааг л мэдрэх байсан юм.

17. Бидний нүд түнэр харанхуйд 50 км-ийн цаанаас асах лааны гэрлийг харах чадвартай.

18. Зарим нэг хүмүүс ямар нэг дэвшилтэт технологийн тусламжтайгаар өвчин болон хөгшрөлтийг удаашруулахын төлөө байдаг. Ингэснээр хүн улам л киборг болох тал руугаа дөхөөд байгаа хэрэг.

13
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Батбилэгт Пунцаг

    Батбилэгт Пунцаг

    2016/03/02 at 01:00

    hunii nud tuner haranhuid 50 km n tsaanaas asah laanii gerliig harah chadwargui.
    medeejiin yum bizdee

  2. Buyant Buynt

    Buyant Buynt

    2016/03/02 at 04:21

    Tgeed ed haaya hudlaa ym niiteldeg bolj bn uu

  3. myagaa

    2017/10/28 at 21:44

    17. Бидний нүд түнэр харанхуйд 50 км-ийн цаанаас асах лааны гэрлийг харах чадвартай

  4. Зочин

    2017/10/28 at 22:12

    Yostoi hamgiin hudal zuiluud bna. Yadj bhd neg ni ch unen bish bhii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *