80, 90-ээд оны үеийн мартагдсан одууд

1

Өнгөрсөн зуунд тэдний нэр дэлхий дахинд цуурайтаж байсан юм. Цаг хугацаа ч өнгөрч тэдний нэр ч мартагдаж. Жүжигчид кинонд тоглохоо болиод удаж байгаа ч гэсэн бид хайртай жүжигчдийнхээ тоглосон киног үзэх дуртай хэвээрээ л байна. Өнгөрсөн зууны алдартай жүжигчдээ эргэн дурсацгаая.

 

 Мег Райан

80-90 оны үеийн мартагдсан одууд 2

80-90 оны үеийн мартагдсан одууд 3

“Top Gun” кинонд тоглож өөрийнхөө авьяасыг үзэгч олонд харуулж чадсан. Үүний дараа “When Harry Met Sally” кино дээр дур тавьж байгаа хэсэг түүнийг бүр алдаршуулж орхижээ. 90 оноос эхлэн хэд хэдэн кинонд амжилттай тоглосон, жишээ нь “ Sleepless in Seattle”, “You’ve Got Mail” зэрэг кинонуудад тоглоод дэлгэцээс хөндийрчээ. Дэлгэцээс хөндийрөх болсон шалтгаанаа тэрээр тайлбарлахдаа: “Би өсвөр насандаа алдартай байлаа, би өөрийгөө хоосон хөндий мэт мэдэрдэг байлаа, энэ цаг хугацааг нөхөхийг хүссэн юм. Одоо би өөрийгөө аз жаргалтай, эрх чөлөөтэй болсныг мэдэрч байна” гэжээ.

Чеви Чейз

80-90 оны үеийн мартагдсан одууд 4

80-90 оны үеийн мартагдсан одууд 5

Алтан үеийн бас нэгэн төлөөлөл-мөнхийн залуугаар байж чадах тэрээр 80-аад оны үеийн Холливудын хамгийн алдартай жүжигчин байлаа. “Memoirs of an Invisible Man”, “Fletch”, “Three Amigos!” зэрэг кинонд тогложээ. 90-ээд оноос эхлэн нэр алдраа гээж түүнийг кинонд урих нь багассан. Хөгширсөн Чейзийг телевизийн олон ангит киноны дүрд л хардаг болжээ. Түүнийг инээдмийн киноны эцэг гэж өргөмжилж болох бөгөөд 1975 онд түүнийг New York Times сониноос Америкийн хамгийн инээдтэй хүнээр өргөмжилж байжээ.

Вайнона Райдер

80-90 оны үеийн мартагдсан одууд 6

80-90 оны үеийн мартагдсан одууд 7

Түүнийг 1990-ээд оны Холливудын нүүр царай байсан гэдэгт та эргэлзэхгүй биз ээ. “Beetle juice”, “Heathers” зэрэг кинонд тоглосноос хойш түүний нэр хүнд өссөн бөгөөд маш олон киноны дүрд уригдаж тогложээ. Түүнд бүх зүйл байлаа: мөнгө, нэр алдар, сонирхолтой төсөл, хайр дурлал. 2001 онд түүнийг дэлгүүрээс хулгай хийсэн гэж баривчлагдсанаас хойш түүний нэр алдар шалдаа унаж эхэлжээ.

Денни ДеВито

80-90 оны үеийн мартагдсан одууд 8

80-90 оны үеийн мартагдсан одууд 9

Тэрээр өөрийнхөө бүтээсэн дүр болгонд хайртай, сайн тал уу, муу тал уу түүний хувьд хамаагүй. Түүнтэй цуг тоглосон жүжигчид бүгд од болдог, энэ нь Деннигийн ач тус хэмээх нь бий. Жишээ нь, Арнольд Шварцннегер “Twins”, Билл Кристал “Throw Momma from the Train” цуг тоглож алдаршиж байв. Одоогийн байдлаар Денни кинонд бага тоглох болжээ, хааяахан киноны дуу оруулдаг байна. Өөрийн од биш гадаад төрхөөрөө бусдаас онцгойрч  мөрөөдлөө биелүүлж чадсан хүн.

Энди МакДауэлл

80-90 оны үеийн мартагдсан одууд 10

80-90 оны үеийн мартагдсан одууд 11

80-аад онд загвар өмсөгч хийхийн хажуугаар хаая киноны зураг авалтад оролцдог байжээ. Харин 90-ээд оноос эхлэн түүний нэр алдар цуурайтаж эхэлсэн юм. Түүнийг алдарт гаргасан дэлгэцийн бүтээл бол “Sex, Lies, and Videotape”, киноны гол дүрийн эмэгтэй Эн Бишоп түүнд “Алтан бөмбөрцөг”-ийн эмэгтэй шилдэг дүрийн шагналыг авчирч өгсөн юм. Энэ цагаас хойш хэд хэдэн кинонд амжилттай тоглож Алтан бөмбөрцөг шагналд 2 ч удаа нэр дэвшиж байжээ. Харамсалтай нь 90-ээд оноос эхлэн түүний тоглосон кино болгон нь амжилт олж чадаагүй юм. 58 настай Энди өнөөдөр америкийн “Cedar Cove” олон ангит кинонд шүүгч Оливия Локхартын дүрийг бүтээж байгаа ажээ.

Эдди Мерфи

80-90 оны үеийн мартагдсан одууд 12

80-90 оны үеийн мартагдсан одууд 13

Эдди бол Холливудын хар инээдмийн киноны үндэслэгч. Түүний кинонуудыг дурдаад хэрэггүй биз, хэтэрхий их урт жагсаалт гарна. Жишээ нь, 1984 оны “Beverly Hills Cop” кинонд тэрээр мундаг цагдаагийн дүрийг бүтээж чадсан. Энэ дүрд Сильвестор Сталлоне яригдаж байсан ч Эддийг сонгон авчээ.

Эдди бол туг ч барьж, тугал ч хариулж байсан хүн.  80-аад оны од жүжигчний киног үзэгчид одоогоороо үзэх дуртай ажээ.

Алисия Сильверстоун

80-90 оны үеийн мартагдсан одууд 14

80-90 оны үеийн мартагдсан одууд 15

20 жилийн өмнөх өсвөр насныхан Алисия Сильверстоныг мэдэхгүй байна гэж байхгүй. Тэр үеийн MTV –ээр түүний тоглосон клипийг үзэх гэж залуучууд хүлээдэг байлаа, Aerosmith-ийн Crying, Crazy, Amazing зэрэг дуунууд нь тэр үедээ алдаршиж байжээ. Дараа нь бүсгүй “Clueless” кинонд тоглож жинхэнэ од болсон. Сэтгүүлийн эхний нүүрэн дээр гарч, тэр үеийн өсвөр настнуудын хатан хаанаар өргөмжлөгдөж байсан тэрээр йог сонирхож эхэлснээсээ хойш амар амгалан, өөрийнхөө дотоод сэтгэлийг нээж олохын тулд нуугдмал амьдрал сонгосон байна. Улаан хивсээр гунхан алхах нь түүнд таалагдахаа нэгэнт больжээ. 39 настай тэрээр цагаан хоолтон, нөхөр болон ноходтойгоо эко байшинд амьдардаг байна.

Стив Мартин

80-90 оны үеийн мартагдсан одууд 16

80-90 оны үеийн мартагдсан одууд 17

80-90-ээд оны үеийн залуучууд түүний киног амтархан үзэж инээлддэг байлаа. Тэрээр Чеви Чейзийн адил эстрадаар урлагийн гараагаа эхлүүлсэн, сонгосон чиглэлдээ ч амжилт гаргаж чадсан юм. Түүний тоглосон олон инээдмийн кинонуудыг дурсаж болно “Dirty Rotten Scoundrels”, “Father of the Bride” … Хэсэг хугацааны дараагаар түүнийг кинонд урих нь багассан хэдий ч 2000 оны үер “The Pink Panther” болон “Cheaper by the Dozen” кинонд тогложээ. Өнөөдөр тэрээр кинонд тоглохоо больсон. Гэхдээ инээдмийн төрлийн кинонд оруулсан түүний хувь нэмрийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

Сара Мишель Гелллар

80-90 оны үеийн мартагдсан одууд 18

80-90 оны үеийн мартагдсан одууд 19

90-ээд оны хоёрдугаар хагаст од байсан бүсгүй- цус сорогчдын эрлэг. Түүний тоглосон олон ангит кино нь тухайн үед хамгийн алдартай нь байв. “Buffy the Vampire Slayer” аймшгийн кинонд эргэлт хийж чадсан кино. Харамсалтай тэр л дүр түүний хувьд алдрын оргил нь байжээ. Цус сорогчтой аймшгийн кинонд тоглосноос хойш хэд хэдэн кинонд тоглосон ч түүний өрсөлдөгч Риз Уизерспунд аз эргэжээ.

Дон Жонсон

80-90 оны үеийн мартагдсан одууд 20

 

HOLLYWOOD, CA - DECEMBER 07: Don Johnson arrives at the Premiere Of The Weinstein Company's "The Hateful Eight" at ArcLight Cinemas Cinerama Dome on December 7, 2015 in Hollywood, California. (Photo by Steve Granitz/WireImage)

80-аад оны үеийн алдартай жүжигчин тэрээр “Miami Vice” олон ангит киноны дүрээрээ алдаршсан юм. Тэрээр Сонни Крокетт цагдаагийн дүрийг тоглож үзэгчдийн хайрыг татаж чадаж байлаа. 90-ээд онд түүний нэр алдар дээшилсээр, бас л цагдаагийнхаа дүрээр бүсгүйчүүдийг зүрхийг шархлуулж байв. Түүний нэр хүнд огцом унаагүй юм, 2015 он гэхэд л тэр “Blood and Oil” киноны гол дүрийг амжилттай бүтээсэн ажээ.

Нив Кэмпбэл

80-90 оны үеийн мартагдсан одууд 22

 

WASHINGTON, DC - FEBRUARY 22: Actress Neve Campbell attends the portrait unveiling and season 4 premiere of Netflix's "House Of Cards" at the National Portrait Gallery on February 22, 2016 in Washington, DC. (Photo by Paul Morigi/Getty Images For Netflix)

1996 онд түүний алдар хүнд ирсэн гэж хэлж болно, нэг ёсондоо Уэс Крэйвенийн “Scream” олон ангит киноны гэмт хэрэгтнийг мөрдөх бүсгүйн дүрийг бүтээж тухайн үедээ алдаршсан. Түүнийг насанд хүрснийг нь энэ кино нотолсон юм. Кино шүүмжлэгч Рожер Эберт түүнийг ирээдүйн од хэмээн тодорхойлж байв. “Scream” киноноос хойш хэд хэдэн кинонд амжилттай тоглож байгаад 2000 оноос эхлэн мартагдаж эхэлжээ. Гэхдээ 2011 онд тэрээр “Scream” киноны 4 дүгээр ангид тоглож чадсан юм.

Том Беренжер

80-90 оны үеийн мартагдсан одууд 24

 

Actor Tom Berenger of TV series "Hatfields and McCoys" poses for photographers during the 2013 Monte Carlo Television Festival, Wednesday, June 12, 2013, in Monaco. (AP Photo/Lionel Cironneau)

Түүний нэр алдар 80-аад онд дэлхийг эзэлсэн байлаа. 1983 онд тэрээр “The Big Chill” киноны Сэм Веберийн дүрийг бүтээж Оскарт нэр дэвшиж байсан нь саяхан мэт. Энэ киноноос хойш түүнийг маш олон кинонд урьж эхэлсэн юм. Тэрээр “ Platoon” киногоороо Алтан бөмбөрцөг  авч, Оскарт нэр дэвшиж байсан нэгэн. Боб Барнасын дүр бол түүний хамгийн шилдэг нь, жирийн хүн цуст алуурчин болж байгааг та эндээс л харна. Тэрээр кинонд тоглосон хэвээрээ ч гэлээ томоохон төслүүдэд уригдахгүй байна. 2012 онд “Hatfields & McCoys” киноны эрэгтэй хоёрдугаар зэргийн  дүрээр Эмми шагнал хүртсэн юм.

Эрик Робертс

80-90 оны үеийн мартагдсан одууд 26

80-90 оны үеийн мартагдсан одууд 27

Түүний ажлын гараа маш эрчтэйгээр эхэлсэн. 1978 онд тэрээр “King of the Gypsies” тоглож Алтан бөмбөрцөгт нэр дэвшиж байлаа. Удалгүй Андрей Кончаловскийн “ Runaway Train”-д тоглож Оскарт нэр дэвшсэн нь түүний сүүлийн амжилт байв. Түүний дүү Жулия Робертс ахыгаа бодвол илүү ихийг хийж бүтээж чадсан, үүнд  нь ах нь гонсойж хоорондоо муудалцаад авсан. Одоо ах дүү хоёр харилцаагаа сэргээсэн бөгөөд цугтаа томоохон төслүүд хэрэгжүүлж эхлээд байна.

Линда Хэмилтон

80-90 оны үеийн мартагдсан одууд 28

 

Re: Linda Hamilton On 2013-03-21, at 6:03 PM, Churchill, Jarrett wrote:

“Terminator” киногоор бүхний хайрыг татаж чадсан бүсгүй. Сара Коннорыг дүрийг бүтэж дэлхийг аврах аянд мордсон. Анхны кино 1984 онд, дараагийн анги нь 1994 онд гарсан. Тэр үедээ шилдэг 250 киноны жагсаалтад тэргүүлж байв. Киноноос хойш тэрээр юу хийв?

Дараа нь цөөн хэдэн телевизийн олон ангит кинонд тоглосон байх. Хоёр ч удаа гэрлэж бүтэлгүйтсэн, мөн сэтгэл санаа нь огцом өөрчлөгдөх сэтгэл мэдрэлийн өвчнөөр хэсэг шаналсан байна. Одоо тэрээр бага төсөвтэй олон ангит кинонд тоглохоос гадна кинонд дуу оруулж байна. Хүү, охин хоёроо мундаг хүмүүжүүлж байгаа нь сайн ээжийн шинж ажээ.

Майкл Ж.Фокс

80-90 оны үеийн мартагдсан одууд 30

80-90 оны үеийн мартагдсан одууд 31

Түүнийг хүн болгон зөгнөлт киногоор нь мэднэ, Роберт Земекисийн “Back to the Future” киноны цаг хугацаагаар аялах залуугийн дүр. Уг кино түүнд гэнэтийн амжилт авчирсан юм, яг л өглөө сэрээд л од гэдэг шиг. Уг киноноос хойш хэд хэдэн Холливудын кинонд тоглосон.

90-ээд онд Майкл ээлжит инээдмийн кинонд тоглож байхад Паркинсоны өвчин илэрч эхэлсэн юм. Оношоо мэдсэний эхний хэсэг хугацаанд киноны зураг авалтад оролцож байсан ч өвчин хүндэрсээр зураг авалтад орж чадахаа больжээ.

11
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/09/15 at 21:01

    Medeeniihee neriig solioo !!! Martgdsan etr Eddie Murphy ydaj ene jagsaaltnaasaa gadaa lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *