Эрдэмтэд амьдрал дээр буцаан авчрахыг хамгийн ихээр хүсэж буй устаж үгүй болсон 10 амьтан

3

Одоо дэлхий дээр амьдарч байгаа амьтдаас илүү олон төрөл зүйлийн ан амьтад эрт цагт амьдарч байжээ. Энэ өгүүлбэр ямар ч хүний сонирхлыг татна. Тэгэхээр “Jurassic Park” киноны тийм ч олон анги одоогоор хийгдээгүй байгаа нь гайхаад байх зүйл биш бололтой. Аз болоход бидний одоо амьдарч буй цаг үед эрдэмтэд түүхийн хуудсыг эргүүлж (яг л уран зөгнөлт кинонд гардаг шиг), устаж үгүй болсон нэн ховор төрөл зүйлийн ан амьтдыг буцаан амьдрал дээр авчрахыг хүсэж байгаа гэнэ. Тэдгээр амьтдын өндрийн хэмжээг хараад та гайхшрах болно гэдгийг хэлье.

Магадгүй эрдэмтдийн судалгаа, олон туршилтуудын үр дүнд ирээдүйд бидний дунд амьдарч мэдэх устаж үгүй болсон 10 төрөл зүйлийн амьтдыг та бүхэнд танилцуулж байна.

1. Үсэрхэг арслан заан

Хэмжээ: Эр арслан зааны өндөр ойролцоогоор 271-341 см бөгөөд 6 тонн хүртэлх жинтэй.

Уугуул нутаг: Зүүн Ази

Мөхсөн цаг хугацаа: 4000 жилийн өмнө

Одоо амьдарч буй хамгийн ойрын төрөл зүйл: Африкийн заан

© LEONELLO CALVETTI/Science Photo Library RF/East News

 

2. Эрээн тахь

Хэмжээ: 256 см урт, 134 см өндөр

Уугуул нутаг: Өмнөд Африк

Мөхсөн цаг хугацаа: 19-р зууны сүүл үе

Одоо амьдарч буй хамгийн ойрын төрөл зүйл: Тахь

© Frederick York / Wikimedia Commons

 

3. Заан шувуу

Хэмжээ: 298 см өндөр, 725 кг жинтэй

Уугуул нутаг: Мадагаскар

Мөхсөн цаг хугацаа: МЭӨ 1000-1200 он

Одоо амьдарч буй хамгийн ойрын төрөл зүйл: Киви шувуу

© ROMAN UCHYTEL/Science Photo Library/East News

 

4. Байжи (Хятад дельфин)

Зураг: Кики, хамгийн сүүлийн Хятад дельфин, 2002 онд таалал төгссөн

Хэмжээ: Эрэгчин нь ойролцоогоор 228 см урт бол, эмэгчин нь 248 см урт болтоо өсдөг

Уугуул нутаг: Хятад

Мөхсөн цаг хугацаа: 2002 он

Одоо амьдарч буй хамгийн ойрын төрөл зүйл: Хятадын цагаан дельфин

© Institute of Hydrobiology, Chinese Academy of Sciences / Wikimedia Commons

 

5. Глиптодонт

Хэмжээ: 365 см урт, 45 см өндөр

Уугуул нутаг: Хойд болон Өмнөд Америк

Мөхсөн цаг хугацаа: 8000-7000 жилийн өмнө

Одоо амьдарч буй хамгийн ойрын төрөл зүйл: Армадиллос

© ROMAN UCHYTEL/Science Photo Library/East News

 

6. Пирениан янгир

Хэмжээ: 152 см урт, 76 см өндөр

Уугуул нутаг: Баруун өмнөд Европ

Мөхсөн цаг хугацаа: Хамгийн сүүлийн Пирениан янгир 2003 онд төрсөн боловч, 7-хон минутын дараа уушгины дутагдлаас болж амьсгал хураасан

Одоо амьдарч буй хамгийн ойрын төрөл зүйл: Уулын зэрлэг янгир

© Henry Ausloos/agefotostock/East News

 

7. Додо

Хэмжээ: Ойролцоогоор 100 см өндөр

Уугуул нутаг: Маврикий

Мөхсөн цаг хугацаа: 17-р зуун

Одоо амьдарч буй хамгийн ойрын төрөл зүйл: Никобар тагтаа

© DPA/Associated Press/East News

 

8. Тасманын бар

Хэмжээ: 99-129 см урт бөгөөд 60 см өндөр

Уугуул нутаг: Шинэ Гвинэй болон Австрали

Мөхсөн цаг хугацаа: 20-р зуун

Одоо амьдарч буй хамгийн ойрын төрөл зүйл: Тасманын чөтгөр болон намбат

© EAST NEWS

 

9. Хуурай газрын залхуу баавгай

Хэмжээ: Ойролцоогоор 609 см урт болон 3 тонн жинтэй

Уугуул нутаг: Өмнөд Америк

Мөхсөн цаг хугацаа: 11,000 жилийн өмнө

Одоо амьдарч буй хамгийн ойрын төрөл зүйл: Слот

© JAMES KUETHER/Science Photo Library/East News

 

10. Сэлмэн шүдэт бар

Хэмжээ: Хамгийн том төрөл зүйл нь 219-435 кг жинтэй

Уугуул нутаг: Хойд болон Өмнөд Америк

Мөхсөн цаг хугацаа: 10,000 жилийн өмнө

Одоо амьдарч буй хамгийн ойрын төрөл зүйл: Бар

© depositphotos.com

Та дээрх амьтдын алийг нь зэрлэг байгальд дахин хармаар байна вэ? Эдгээр төрөл зүйлийн амьтдыг эргээд амьдралд авчрах тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

106
ГоёГоё
41
ХарамсалтайХарамсалтай
27
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Sant Tek

    Sant Tek

    2020/12/19 at 14:08

    Хэрэв арслан зааныг буцааж авчирвал монгодоо үржүүлмээр байна, үстэй юм чинь ууланд мод бэлтгэх заан хэрэгтэй байна 😂

  2. Д. Чинзориг

    Д. Чинзориг

    2020/12/19 at 14:11

    Sant Tek shuud amitan tamlahaa bodoosh hhah

  3. Erhes Erhes

    Erhes Erhes

    2020/12/19 at 18:57

    Mostlogiin ve deer ustaj vgvi bolson amitad gardg ym bnshd

  4. Оргил Оргил

    Оргил Оргил

    2020/12/19 at 20:16

    suuliin 2iig arslan zaantail harmaar bna.

  5. М. Халиун

    М. Халиун

    2020/12/19 at 22:15

    Ter zalhuu baavgaig nehh huseh amitan bish bndag

  6. MrWilliam James Møriarty

    MrWilliam James Møriarty

    2020/12/19 at 22:36

    10t diego beeshd hh

  7. Mshlly L

    Mshlly L

    2020/12/19 at 23:49

    Yhnu torond horihgeyu😃

  8. Uncon Querable

    Uncon Querable

    2020/12/20 at 00:24

    Hujaa nar amitan muhhud nuluulsun bn..delifin.

  9. Оргил Барсболд

    Оргил Барсболд

    2020/12/20 at 00:34

    Uleg gurweluud deerl ochmoor bna 😂 yuriin galawt 😬

  10. Sant Tek

    Sant Tek

    2020/12/20 at 07:10

    Оргил Барсболд тэнд очоод 5 минут болоогүй байхад хаа нэгтэйгээс нэг юм гарч ирээд хооб..

  11. М. Мэгзэр

    М. Мэгзэр

    2020/12/20 at 07:12

    Амьтанд хайртай гэхээс Мах, олох ашиганд нь л хайр зарлаад байх шиг ээ

  12. Enkhh

    Enkhh

    2020/12/20 at 10:53

    Suulin 2 bol huseed bh amitan bish bn

  13. Quator

    2022/03/10 at 21:22

    Tgd ygd butsaad avchirah geed bgn ? YUnd hergtei ymbe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *