Шорлогийг нүүрс, грильгүйгээр гэрийн нөхцөлд хэрхэн хийх вэ: шүүслэг бас часхийсэн амтлаг махтай болох шорлогны жор

0

Олон хүн цаг агаар дулаарахыг тэсэн ядан хүлээж байгаа… агаарт гарч шорлог хийж идэх гэж л тэр шүү дээ! Тэгэлгүй ч яах вэ. Хавар, намар олон хүний идэх дуртай хоол. Ялангуяа хаврын цагт илүү үнэлэгдэнэ, яагаад гэвэл хүмүүс агаар салхинд гарч түүдэг галын дэргэд дулаацан амарцгаадаг. Гал дээр тавьсан шорлогоо харангаа шүлсээ залгиж суух ч бас л сайхан шүү.

Гэхдээ гэрээсээ гарах боломжгүй энэ цаг үед та дуртай үедээ шорлог хийж идэх боломжтой – гэртээ ч гэсэн. Үүний тулд шорлог хийх ганцхан аргыг сурахад л болно. Гриль ч хэрэггүй, нүүрс ч хэрэггүй. Гэртээ гурван литрийн жирийн шилэн саванд хийнэ. Илүү тодорхой заавартаа орцгооё.

Мэдээж шилэн савнаас гадна мах хэрэгтэй.

 

Орцуудыг бэлдэцгээе

  • 1 кг үхрийн мах. Нурууны мах авсан нь дээр.
  • 250 грамм бекон
  • 2-3 ширхэг сонгино
  • Тал нимбэгээс шахсан шүүс
  • 100 мл цэвэр ус
  • Давс, перец өөрийн амтанд тохируулна – кориандр, хар перец байж болно. Эсвэл шорлогны бэлэн амтлагч хийнэ.

 

Хийх арга

1. Махаа угааж хэрчиж бэлдэнэ.

2. Гахайн махыг давс, перецээр амталж шахсан нимбэгийн шүүсийг хийнэ.

3. Сонгиноо хэрчинэ – нимгэн, хагас цагираг байдлаар хэрчээд амталсан маханд нэмнэ.

4. Усаа хийгээд сайтар холино.

5. Махыг хагас цаг орчим амталж амраана, энэ хугацаанд беконоо хэрчиж бэлдэж байж болно.

6. Шорлож эхлэх цаг боллоо: нарийхан модон шоронд махаа шорлоно.

7. Үлдэгдэл сонгиныг шилэн савны ёроолд хийгээрэй.

8. Бэлдэцээ шилэн савандаа хийнэ: тус бүрт нь гахай мах, бекон, сонгино шургуулсан 4-5 шортой мах ордог.

9. Шилэн савыг мөнгөлөг цаасаар таглаад шарах шүүгээнд хийнэ (шарах шүүгээг урьдчилан халаагаагүй байх).

10. Шарах шүүгээнд 60-90 мин, 180 – 200 хэмд болгоно.

11. Шарах шүүгээг унтраагаад 5 минут байлгана.

12. Шарах шүүгээний хаалгыг зөөлөн онгойлгож хүйтэн агаарыг бага багаар оруулах хэрэгтэй. Хаалгыг огцом онгойлгож огт болохгүй. Шилнээс шорлогоо гаргаад амтархан зооглоорой.

Бүх зүйл агаарт байгаа юм шиг уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд бусад хачраа урьдчилан бэлдэхээ мартаж болохгүй. Уух дуртай ундаа, дaрс ч байхад илүүдэхгүй… Үгүй мөн сайхан хоол доо!

2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *